Судрын түүхүүд
Бүлэг 50: Сүүлчийн зоогийн үеэр заасан сургамжууд


Бүлэг 50

Сүүлчийн зоогийн үеэр заасан сургамжууд

Jesus teaches that people will know His disciples if they love one another - ch.50-1

Зоог барьсныхаа дараагаар Есүс Төлөөлөгчиддөө тэд бие биеэ Есүс тэднийг хайрладаг байсан шиг хайрлах хэрэгтэй гэж хэлэв. Хэрэв тэд бие биеэ хайрлаж чадвал хүмүүс тэднийг Есүсийн шавь гэж мэдэх болно.

Jesus tells His disciples that if they love Him they will keep His commandments - ch.50-2

Хэрэв Төлөөлөгчид Түүнийг хайрладаг бол Түүний зарлигуудыг дагана гэж Тэр хэлэв. Тэр тэдэнд Ариун Сүнсний бэлэг өгнө гэж амлав. Ариун Сүнс тэдний мэдэх хэрэгтэй бүхий л зүйлсийг заах болно. Ариун Сүнс Төлөөлөгчдөд Есүсийн заасан зүйлсийг санахад нь тусална.

Jesus says that He is the true vine - ch.50-3

Тэр өөрөө яг усан үзмийн модтой адил гэж Есүс хэлэв. Түүний шавь нар нь усан үзмийн модны мөчир мэт гэв. Усан үзмийн модноос бат бөх салаалсан мөчир л сайн үр жимс ургуулж чадна.

Jesus tells His disciples that if they live the gospel they will be like branches of the good vine - ch.50-4

Хэрэв тэд сайн мэдээний дагуу амьдарвал тэдний үр жимс болох ажил хэрэг ч сайн байх болно гэдгийг Есүс төлөөлөгч нартаа амлав. Хэрэв тэд Түүнийг дагахгүй бол модноосоо таслагдан хаягдсан мөчир мэт буюу.

Christ prays for His disciples - ch.50-5

Төлөөлөгч нараа нэгдмэл байгаасай гэж Есүс Христ залбирав. Есүс тэднийг Өөрт нь итгэх хэрэгтэйг мөн Тэнгэрлэг Эцэг тэдэнд хайртай гэдгийг хүмүүст заахыг хүсэж байв.

Jesus and the Apostles sing a hymn - ch.50-6

Тэгээд Есүс болон Төлөөлөгч нар дуулал дуулсны дараагаар өрөөнөөс гарлаа.