Бүлэг 47 Арван залуу эмэгтэй Хуриманд явсан арван залуу эмэгтэйн тухай түүхийг Есүс ярив. Шинэ хүргэн хүрэлцэн ирж тэднийг дотогш оруулахыг тэд хүлээж байлаа. Түүний хэдэн цагт ирэхийг тэд мэдэхгүй байв. Матай 25:1, 13 Арван эмэгтэйд тосоор асдаг дэнлүүнүүд байлаа. Таван эмэгтэй нь ухаалаг байв. Тэд нөөц тос авчирсан байв. Матай 25:2, 4 Бусад тав нь мунхаг байв. Дэнлүүнд байсан тосноос өөр тос тэдэнд байсангүй. Матай 25:3 Шинэ хүргэн ирэхгүй их удлаа. Дэнлүүн дэх тос нь бүгд дуусчээ. Ухаалаг таван эмэгтэйд дэнлүүндээ хийх нөөц тос байсан. Харин таван мунхаг эмэгтэйд тос байгаагүй тул явж худалдан авах хэрэг гарав. Матай 25:5–9 Тэднийг явсан хойгуур шинэ хүргэн ирлээ. Тэрээр ухаалаг таван эмэгтэйг хуриманд оруулав. Матай 25:10 Мунхаг таван эмэгтэйг буцаад ирэхэд хаалга хаалттай байлаа. Тэд хуриманд орж чадсангүй. Матай 25:10–12 Есүс энэ түүхэнд гарч буй шинэ хүргэнтэй адил юм. Сүмийн гишүүд арван эмэгтэйтэй адил билээ. Есүсийг дахин ирэхэд зарим гишүүд бэлтгэлтэй бэлэн байна. Тэд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагасаар ирсэн хүмүүс юм. Бусад нь бэлэн бус байна. Тэд Аврагчийг дахин ирэхэд нь хамт байж чадахгүй. Матай 25:13 ; Сургаал ба Гэрээ 45:56–57; 88:86, 92; Есүс бол Христ 576–80