Бүлэг 21
Есүс салхи болон давалгааг захирсан нь
Есүс шавь нарынхаа хамт Галил Тэнгист завин дээр байж байлаа. Есүс унтсан байв. Салхи маш хүчтэй салхилж эхлэн, давалгаа завийг усаар дүүргэж байлаа. Живэх нь хэмээн шавь нар айж эхлэв. Тэд Есүсийг сэрээж туслахыг хүсэв.
Салхийг намдаж, давалгааг намжихийг Аврагч тушаав. Салхи салхилахаа зогсож, тэнгис нам тайван болов.
Тэд яагаад айсныг Есүс шавь нараасаа асуув. Тэд илүү их итгэлтэй байх ёстойг Тэр хэлэв. Салхи болон тэнгисийг хүртэл захирч чаддаг хэн гэгч вэ хэмээн тэд гайхацгаав.