Судрын түүхүүд
Бүлэг 26: Есүс нэгэн эмэгтэйг өршөөсөн нь


Бүлэг 26

Есүс нэгэн эмэгтэйг өршөөсөн нь

A Pharisee asks Jesus to eat with him - ch.23-1

Нэгэн Фарисай хүн Есүсээс хамтдаа зоог барихыг хүсчээ.

A sinful woman finds Jesus at the Pharisee's house - ch.23-2

Тэр хотод их нүгэлтэй нэгэн эмэгтэй амьдардаг байжээ. Фарисай хүний гэрт Есүс зоог барьж байгааг тэр мэдэж байлаа. Тэр Есүст ямар нэгэн онцгой зүйл хийхийг хүсэж байв.

A woman kneels at the Savior's feet and washes them with her tears - The Pharisee thinks the Savior should not let the sinful woman touch Him - ch.23-3

Тэрээр өвдөг сөхрөн суугаад Аврагчийн хөлийг нулимсаараа угаав. Тэгээд тэрээр хөлийг нь үсээрээ арчиж, үнсэж байлаа. Тэр мөн анхилуун үнэртэй тос түрхэв. Тэр эмэгтэй олон буруу зүйлс хийсэн гэдгийг Фарисай хүн мэдэж байлаа. Есүс тэр эмэгтэйг өөрт нь гар хүрэхийг зөвшөөрөх ёсгүй байсан юм гэж тэр боджээ.

The Savior tells the Pharisee that he had not given Him water to wash His feet - ch.23-4

Фарисай хүний юу бодож байгааг Аврагч мэдэж байлаа. Есүс тэр эмэгтэй Фарисай хүнээс илүү ихээр өөрийг нь халамжилж хүндэтгэснийг хэлэв. Фарисай хүн Есүст хөл угаах ус эсвэл толгойнд түрхэх тос ч өгөөгүй юм. Үүнийг тэд зочдодоо байнга хийдэг байв.

Jesus tells the woman that her sins are forgiven - ch.23-5

Тэр эмэгтэй Аврагчид итгэх итгэлтэй, Түүнийг хайрладаг байсан тул нүгэл нь өршөөгдсөн гэдгийг Есүс Фарисай хүнд хэлэв. Есүс эмэгтэйд “дахин бүү гунигла” гэв.

Лук 7:44–46; Сургаал ба Гэрээ 58:42–43; Есүс бол Христ 262–63