Бүлэг 37 Уяман өвчтэй арван хүн Есүс нэг жижигхэн хотод очив. Тэнд өвчтэй арван хүнийг харав. Тэд уяман өвчтэй байв. Тэдний бүх бие нь маш муухай яр шархтай болсон байв. Лук 17:12 Эмч нар уяман өвчтэй хүнд тусалж чадахгүй байв. Хүмүүс дэргэдүүр нь явахаас ч эмээдэг байв. Тэд уяман өвчин тусахыг хүсэхгүй байлаа. Лук 17:12 Тэд Есүсээс өвчнөөс эдгээж өгөхийг хүсэв. Тэд Тэр л эдгээж чадна гэдгийг мэдэж байв. Лук 17:13 Есүс тэднийг эдгээхийг мөн хүсэж байлаа. Тахилч нарт очиж биеэ үзүүл гэж Есүс хэлэв. Лук 17:14 Тахилч уруу очих замдаа тэдний өвчин нь эдгэрчээ. Тэдний яр шарх арилсан байв. Лук 17:14 Уяман өвчтэй хүмүүсийн нэг нь Есүс тэднийг эдгээсэн гэдгийг мэдэж байлаа. Тэрээр буцаж ирэн Түүнд талархсанаа хэлэв. Бусад есөн хүн хаана байгааг Есүс асуув. Тэд буцаж ирсэнгүй. Талархал илэрхийлэхээр эргэж ирсэн уяман өвчтэй хүнд өөрийнх нь итгэл түүнийг эдгээсэн юм хэмээн Есүс хэлэв. Лук 17:15–19