Бүлэг 39 Есүс хараагүй хүнийг эдгээсэн нь Нэг өдөр Есүс шавь нарын хамт алхаж явлаа. Хараагүй төрсөн нэг хүнийг тэд олж харав. “Тэр хүн нүгэл хийсэн учраас хараагүй болсон уу эсвэл түүний эцэг эх нь нүгэлтэй байсан учраас тэр хараагүй болсон уу” гэж шавь нар нь асуув. Иохан 9:1–2 Тэр хүн нүгэл хийгээгүй. Бас түүний эцэг эх ч нүгэл хийгээгүй гэж Есүс хариулав. Есүс тэр хүнийг эдгээж Бурханы хүч чадлыг хүмүүст үзүүлж болохын тул тэр хараагүй байжээ. Иохан 9:3–5 Есүс шороог шавар болгон зуурав. Тэр үүнийгээ хараагүй хүний нүдэн дээр тавив. Есүс түүнд явж нүдээ угаа гэж хэлэв. Иохан 9:6–7 Тэр хүн нүднийхээ шаврыг угаангуутаа л харж чаддаг болов. Иохан 9:7 Түүнийг хөршүүд нь хараад таньсангүй. Тэр тэдэнд Есүс түүнийг эдгээсэн болохыг хэлэв. Хөршүүд нь залууг Фарисайчууд дээр авчрав. Залуу Фарисайчуудад Есүс түүнийг эдгээсэн тухай хэлэв. Иохан 9:8–11 Зарим Фарисайчууд Есүсийг зөв шударга хүн гэж бодож байлаа. Харин зарим нь түүнийг нүгэлтэн гэж үзэж байв. Залуу Есүсийг зөв шударга хүн гэж хэлэхэд зарим Фарисайчууд уурлан түүнийг хөөн гаргав. Иохан 9:13–16, 30–34 Есүс залууг олж уулзав. Есүс түүнээс Бурханы Хүүд итгэж байгаа эсэхийг асуув. Бурханы Хүү гэж хэн болох талаар залуу асуув. Тэр өөрөө Бурханы Хүү мөн гэдгээ хэлэхэд залуу түүнийг бишрэн шүтэв. Иохан 9:35–38