Мэдэх ёстой хүмүүс
-
Аврагч Есүс Христ бол Аврагч. Тэрээр бидний нүглүүдийн төлөө тарчилж амиа өгсөн. Түүний ачаар хэрэв бид наманчлах аваас нүглүүдээсээ өршөөгдөж, мөнх амьдрах болно.
-
Агрийп Изриалийг захирч байсан Ромын хаан. Паул Агрийпад Есүс Христийн талаар хэлсэн.
-
Ананиа Дамаскд амьдран суудаг байсан Есүс Христийн шавь. Үзэгдэл үзэх үеэрээ хараагүй болсон Паулыг тэр адисалж халамжилсан юм.
-
Анна Есүсийг нялх байхад нь хараад л Есүс бол Бурхан Хүү, Гэтэлгэгч юм гэдгийг хүмүүст зааж эхэлсэн, итгэлтэй бэлэвсэн эмэгтэй.
-
Ариун Сүнс Бурхан тэргүүтний гурван гишүүдийн нэг нь. Тэрээр Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгт тусалдаг. Үнэнийг мэдэхэд нь хүмүүст туслах хүч чадал түүнд бий. Тэр сүнс учраас бие махбод гэж байддаггүй.
-
Бурхан Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийг хэлнэ.
-
Габриел Мариа дээр зочлон ирж түүнийг Есүсийн эх болно хэмээн хэлсэн тэнгэр элч. Габриел нь мөн түүнчлэн Захариа дээр зочлон очиж Иохан Баптист хэмээх хүүтэй болно гэдгийг хэлж байсан.
-
Еврейчүүд Иудагийн хаант улсын нэг хэсэгт багтаж байсан Израилчууд. Есүс Еврей хүн байсан юм.
-
Елиа Хуучин Гэрээний бошиглогч
-
Елизабет Иохан Баптистын эх
-
Есүс Христ Бурханы Хүү бөгөөд дэлхий ертөнцийн Аврагч. Тэрээр бидний нүглүүдийн өмнөөс тарчлан зовж амиа өгсөн.
-
Захариа Иохан Баптистын эцэг
-
Иайр Капернаум дах Еврей удирдагч. Есүс Түүний охиныг үхлээс амилуулсан.
-
ИаковЕсүсийн Арванхоёр Төлөөлөгчийн нэг. Есүсийг насан эцэслэсний дараа байсан Петрийн зөвлөхүүдийн нэг.
-
Иосеф Мариагийн нөхөр. Иосеф нь Мариа Есүс хоёрыг сайн халамжлан асарч байсан.
-
Иосеф Смит Иосеф Смитийг хөвгүүн байхад нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хамт түүн дээр зочлон ирсэн. Тэд түүнд тэр үед байсан сүмүүдээс алинд нь ч бүү нэгд учир нь тэд бүгд үнэнээс гажсан гэж хэлсэн. Иосеф Смитээр дамжуулан Есүс Христийн үнэн Сүм дэлхий ертөнцөд сэргээгдсэн билээ.
-
ИоханЕсүсийн Арванхоёр Төлөөлөгчдийн нэг. Тэрээр Есүсийг насан эцэслэсний дараа Петрийн нэг зөвлөх байсан.
-
Иохан Баптист Есүст баптисм хүртээсэн бошиглогч. Тэр бол Захариа болон Елизабетийн хүү.
-
ИсаиаЕсүсийн тухай бичсэн Хуучин Гэрээний бошиглогч.
-
Искариотын Иудас Есүсийн Төлөөлөгчдийн нэг. 30 ширхэг мөнгөн зоосоор Иудас Есүсийг ёсон бусчуудад барьж өгсөн.
-
КаиафЕсүсийг шүүх ажиллагаанд оролцсон Еврей дээд санваартан.
-
Лазар Есүс түүнийг үхлээс босгожээ.
-
Магдалын Мариа Есүсийн найз байсан ба Түүний Амилуулалтын дараагаар Есүсийг анх харсан хүн.
-
Мариа Есүсийн эх
-
Мариа ба МартаЛазарын дүү нар бөгөөд Есүсийн найзууд байсан.
-
Маттиа Искариотын Иудасын оронд Арванхоёр Төлөөлөгчийн нэгээр сонгогдсон Есүсийн шавь.
-
Мессиа Есүс Христийн өөр нэгэн нэр.
-
МосеХуучин Гэрээний бошиглогч
-
Никодем Есүс бол Аврагч гэдэгт итгэсэн Еврей удирдагч. Есүс Никодемд баптисмын талаар заасан.
-
Паул Есүсийг үзэгдэлд харж хөрвүүлэгдэх хүртлээ Есүс болон Түүний шавь нарыг хавчин гадуурхдаг байсан хүн. Тэгээд тэрээр Бурханд үйлчилж эхлэн Төлөөлөгчдийнх нь нэг болсон. Түүнийг мөн Саул хэмээн нэрлэдэг байсан.
-
Петр Есүсийн Арванхоёр Төлөөлөгчийн нэг, Есүсийг нас барсны дараа Сүмийн Ерөнхийлөгч байсан.
-
Понтиус Пилат Иерусалим дах Ромын захирагч. Есүсийг цовдлохыг Еврейчүүд Пилатад хэлж, Пилат Есүсийг алуулахыг зөвшөөрсөн.
-
РомчуудЕсүсийн амьдралынхаа туршид амьдарч байсан газар нутгийг захирдаг байсан хүмүүс.
-
СамаричуудЕсүсийн амьдардаг байсан газарт амьдардаг бүлэг хүн. Еврейчүүд болон Самаричууд бие биедээ дургүй байсан.
-
Сатан Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүү. Тэрээр Тэнгэрлэг Эцэгт дуулгаваргүй байсан учраас тэнгэрээс хөөгдсөн. Тэрээр чөтгөр болсон. Сатан хүмүүсийг буруу зүйл хийхэд уруу татдаг.
-
Саул үзнэ үү Паул
-
Силас Номлогч бөгөөд Паулын найз
-
Симеон Иерусалимын ариун сүмд нялх Есүсийг харсан зөв шударга хүн.
-
Симон Самарид амьдардаг хүн. Тэрээр Петр, Иохан нараас санваар худалдан авахыг оролдсон. Аливаа хүн санваарыг худалдан авч чадахгүй гэдгийг тэд түүнд заасан.
-
Стефан Есүс Христийн Сүмийн зөв шударга удирдагч. Фарисайчууд түүнийг алсан.
-
Табита Петрийн амьдралд буцаан авчирсан сайн санаат эмэгтэй.
-
Тэнгэрлэг Эцэг Бидний сүнсний Эцэг. Бид Түүнд хандан залбирдаг.
-
Фарисай Еврейчүүдийн удирдагчид. Тэдний ихэнх нь Есүс болон Түүний шавь нарыг үзэн яддаг байсан.
-
Херод Есүсийг төрөх үед Иерусалимыг захирч байсан ёсон бус хаан. Нялх Есүсийг ална хэмээн Бетлехемд байсан бүх нялхсыг тэр алуулсан.