Бүлэг 51 Есүс Гетсеманий цэцэрлэгт зовж шаналсан нь Есүс болон Төлөөлөгчид Гетсеманий цэцэрлэг уруу явжээ. Иудас тэдэнтэй хамт явсангүй. Тэр Еврей удирдагчдад Есүсийн хаана байгааг хэлэхээр явлаа. Матай 26:36 ; Марк 14:43 ; Иохан 18:2–3 Есүс Петр, Иаков, Иохан гурвыг хамт цэцэрлэг уруу явахыг хүсэв. Тэр залбирахаар явж тэдний хүлээж байхыг хүсэв. Матай 26:36–39; Марк 14:33–35 Есүс бүх хүний нүглийн төлөө зовж шаналах ёстойгоо мэдэж байлаа. Тэр зовж шаналахыг хүсээгүй ч, Тэр Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахыг сонгохыг хүссэн юм. Матай 26:39–44 Петр, Иаков, Иохан гурав Есүсийг залбирч хооронд унтсан байв. Есүс ирээд тэднийг унтаж байхыг харав. Тэр тэднийг сэрүүн байхыг хүсэв. Матай 26:40–41 Тэр дахин залбирахаар явав. Петр, Иаков, Иохан нар сэрүүн байхыг хүссэн ч ихэд ядарсан байлаа. Тэд дахин унтчихсан байв. Есүс ахиад л тэдний унтаж байхыг харлаа. Тэр гурав дахь удаагаа залбирахаар явлаа. Матай 26:42–44 Есүс залбирч байхдаа өвдөлтийн улмаас чичирч байв. Түүнийг хүчирхэгжүүлэхээр нэгэн Тэнгэр элч ирэв. Тэр маш их зовон шаналж байсан тул хөлс мэт цусны дуслууд дусалж байв. Тэр бид бүгдийн нүглийн төлөө зовон шаналж байв. Тиймээс хэрэв бид наманчлах юм бол уучлагдах болно. Лук 22:41–44; Сургаал ба Гэрээ 19:16–19 Есүс Петр, Иаков, Иохан нарыг нойрноос нь сэрээв. Тэр тэдэнд хүмүүс Түүнийг гүтгэн алах болно гэж хэлэв. Хорон муу санаат хүмүүс Түүнийг барихаар ирж байгааг Есүс хэлэв. Матай 26:45–46