Судрын түүхүүд
Ариун Газрын гэрэл зургууд


Ариун Газрын гэрэл зургууд

(Хаалтанд буй тоонууд бол тухайн түүхийг өгүүлэх бүлгийн дугаар буюу зурагт гарч буй газар тохиолдсон.)

Бетлехем Есүс Христийн мэндэлсэн хот. (5, 7)

Ариун Сүм Энэ бол Иерусалимд байсан ариун сүмийн загвар бөгөөд энд Есүс сайн мэдээг хүмүүст зааж, золиослолд өргөх амьтдыг худалдаалж байсан хүмүүсийг хөөн гаргасан. (1, 6, 9, 11, 13, 45, 56)

Ариун сүмийн шатнууд Эдгээр нь ариун сүм уруу хөтөлдөг шатнууд юм.

Назар Есүс энэ хотод өсөж торнисон. (2, 4, 9, 17)

Иерусалим Есүс Төлөөлөгчдийн хамт энэ хотын хүмүүст заахын тулд их хугацаа зарцуулсан. Есүс энд нас барж, энд амилсан билээ. (6, 39–40, 44–57, 63)

Иордан Гол Иохан Баптист энэ голд Есүс Христэд баптисм хүртээсэн. (10)

Иудейн зэлүүд цөл Есүс Христ баптисм хүртсэнийхээ дараахан зэлүүд цөлд мацаг барьж байхад нь чөтгөр Түүнийг уруу татдаг. (11)

Самари Есүс энэ нутагт худгийн дэргэд нэгэн эмэгтэйд амийн усны талаар заадаг. Ихэнх Еврей хүмүүс Самаричуудыг үзэн яддаг. (15, 58)

Галил ба Галил тэнгис Энэхүү толгод нь Есүсийн Уулан дээрх Номлолоо заасан газар гэдэгт олон хүн итгэдэг. Галил тэнгис ард талд нь харагдаж байна. Есүс энэ хавьд Өөрийн Төлөөлөгчид болоод өөр олон хүмүүст сайн мэдээгээ заасан. Галил тэнгист болсон шуургыг Есүс намдаасан. (18–22, 29, 34, 36)

Капернаум Эдгээр тууриуд нь Капернаум хотод байдаг. Есүс энэ хотод олон гайхамшгуудыг үйлдсэн. (23–25, 30)

Сийзера Филиппи Энэ бүс нутагт Есүс Өөрийн үхэл хийгээд Амилуулалтыг гэрчилж, Есүс бол Бурханы Хүү гэдгийг Петр гэрчилжээ. (32)

Иерихо Энэ хот руу явдаг зам дээр нэгэн эр үхтлээ зодуулсан тухай сайн санаат Самари хүний сургаалт зүйрлэлд өгүүлдэг. (35)

Табор уул Энд Есүс Христийн Хувиралт болсон гэж үздэг. (33)

Гетсеманий Цэцэрлэг Энэ цэцэрлэгт Есүс Христ бидний гэм нүглийн төлөө залбирч, тарчлан зовж, Искариотын Иудас энд Түүнээс урваж барьж өгсөн. (51, 52)

Голгота Энэ газар Есүс Христ загалмай дээр нас барсан гэж үздэг. (53)

Бунхант цэцэрлэг Есүс Христ энд оршуулагдаж, амилуулагдаж мөн Магдалын Мариатай ярилцсан байх гэж үздэг. (53, 54)