Судрын түүхүүд
Бүлэг 40: Сайн хоньчин


Бүлэг 40

Сайн хоньчин

Jesus holding a lamb - He is the good shepherd - ch.39-1

Хоньчин хонио асран малладаг. Тэр хонинууддаа хоол тэжээл, ус олоход нь тусалдаг. Тэр тэднийг өвдөж бэртэж, алдагдахаас хамгаалдаг. Тэр тэднийгээ мэддэг бас хайрладаг. Тэднийг аврахын төлөө амиа зориулахад ч бэлэн байдаг.

Jesus tells the people that the good shepherd gives His life for the sheep - ch.39-2

Есүс Христ өөрийгөө сайн Хоньчин гэж нэрлэдэг. Тэр бол бидний хоньчин. Бид Түүний хонинууд билээ. Тэр биднийг хайрладаг. Тэр бидэнд үнэнийг сурахад маань тусалдаг. Хэрхэн амьдрахыг Тэр бидэнд заадаг. Түүний зааснаар амьдарвал бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очно. Тэр бидний төлөө амьдралаа өгсөн.

Jesus tells the people that He has other sheep - ch.39-3

Иерусалимд байгаа хүмүүст Түүнд өөр хонинууд байгаа тухай Аврагч хэлсэн. Тэр бусад хонинууд дээрээ зочлон очно гэдгээ хэлсэн. Хүмүүс юу ярьж байгааг сайн ойлгосонгүй.

Jesus visits the people in the Americas after His resurrection - ch.39-4

Есүс амилуулагдсаныхаа дараа Тэр Америкт байгаа “хонинууд” дээрээ очсон. Мормоны Ном Түүний энэхүү зочлолтын талаар өгүүлдэг. Есүс олон өдөр тэнд өвчтэйг эдгээж, хүмүүсийг адисалж байсан. Тэр тэдэнд санваарыг өгч Өөрийн Сүмийг зохион байгуулсан. Есүс Иерусалимд байсан хүмүүст заасантай ижил зүйлсийг эдгээр хүмүүст заав.