Судрын түүхүүд
Агуулга


Агуулга

Ашигласан материалууд

Энэхүү номонд орсон зарим материалуудыг дор дурьдсан судрын бус эх үүсвэрүүдээс авсан.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хэвлэл болох Библийн хаан Жэймсийн хувилбар дахь Библийн толь бичиг

Жэймс И.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл (1916)

Бошиглогч Иосеф Смитийн сургамжууд, сонголтыг Жосеф Фийлдинг Смит хийв (1976)

Уншигчдад

Шинэ Гэрээний түүхүүд ном нь онцгойлон танд зориулагдсан. Эдгээр түүхүүдийг нэгэн нандин номноос авсан билээ. Түүхүүд нь олон жилийн өмнө амьдарч байсан бодит хүмүүсийн тухай болохыг санаарай.

Түүхүүдийг дахин дахин уншаарай. Хэрэв та нар хүсвэл түүхүүдийг Библиэс уншиж болно. Зургуудын доор тухайн түүх Библи болон бусад номны аль хэсэгт байгааг нь тодорхой заасан байгаа. Судруудаас түүхийг олохын тулд аав, ээж, багш, найзынхаа тусламжийг аваарай.

Ямар нэгэн үгийн утгыг нь “Мэдэх ёстой үгс” хэсгээс харна уу. Газар нутгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Мэдэх ёстой газрууд” хэсгээс үзээрэй. Хүний тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Мэдэх ёстой хүмүүс” хэсгээс харж болно. Энэ номонд Ариун газруудын гэрэл зургууд болон Шинэ Гэрээний он цагийн тоолол байгаа.

Энэ ном нь багш нар болон эцэг эхчүүдэд

судруудыг заахад туслах болно. Хүүхдүүд энэ номын “Мэдэх ёстой үгс”, “Мэдэх ёстой газрууд” болон “Мэдэх ёстой хүмүүс” гэсэн хэсгээс үгс, газрын нэр хүмүүсийн тухай мэдэх боломжтой. Газрын зураг, гэрэл зураг болон он цагийн тоолол нь туслах болно.

Хүүхдүүдэд заахдаа Библийн талаарх гэрчлэлээ хуваалц. Хүүхдүүд судруудын болон Аврагч Есүс Христийн талаарх гэрчлэлтэй болохын тулд залбиралтайгаар эрэлхийлэх хэрэгтэйг урамшуулан заа. Библиэс хүүхдүүдийн дуртай түүхүүдийг уншиж өгвөл тэдний ойлголт нь илүү өсөх болно.