Судрын түүхүүд
Бүлэг 38: Фарисай хүн ба татвар хураагч


Бүлэг 38

Фарисай хүн ба татвар хураагч

Jesus tells a parable to some people who think they are better and more righteous than others - ch.40-1

Нэг өдөр Есүс өөрсдийгөө бусдаас илүү зөв шударга гэж боддог хэсэг хүмүүстэй ярилцав. Есүс тэдэнд түүх ярьж өглөө.

A Pharisee and a publican go to the temple to pray - ch.40-2

Хоёр залуу залбирахаар ариун сүм уруу явав. Нэг нь Фарисай хүн байв. Нөгөөдөх нь татвар хураагч байв. Хүмүүс татвар хураагчид дургүй байлаа. Тэд татвар хураагчдыг шударга бус гэж боддог.

The Pharisee thanks God that he is better than other people - The publican prays for mercy on himself as a sinner - ch.40-3

Фарисай хүн бусдын урд гарч зогсоод залбирав. Тэр бусдаас илүү дээр байдагтаа Бурханд талархаж байв. Тэрээр долоо хоногт хоёр удаа мацаг барьж, аравны нэгийн өргөлөө төлдөг тухайгаа хэлэв. Харин татвар хураагч ганцаараа зогсоод, толгойгоо гудайлган “Бурхан минь, нүгэлт надад энэрэнгүй хандаач” хэмээн залбирлаа.

Jesus explains that the Pharisee thought he did not sin or need help from God, but the publican admitted sinning and wanted to repent - ch.40-4

Фарисай хүн өөрийгөө төгс хүн учир Бурханы тусламж хэрэггүй гэж бодож байв. Харин татвар хураагч өөрийгөө төгс бус учраас Бурханы туслалцаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Тэр даруу байж Бурханаас өршөөл гуйв.

Jesus tells the people to be like the publican because he, not the Pharisee, would be forgiven - ch.40-5

Хүмүүс татвар хураагч шиг байх хэрэгтэй гэж Есүс хэлэв. Тэд өөрсдийгөө бусдаас илүү дээр гэж бодох ёсгүй. Тэд гэм нүглээ наманчлан Бурханаас өршөөлийг гуйх хэрэгтэй.