Бүлэг 60 Петр Табитаг амьдралд эргүүлэн авчирсан нь Иоппа гэдэг хотод Табита гэдэг эмэгтэй амьдардаг байв. Тэр маш сайн хүн байлаа. Тэр Есүс Христийн дагалдагч байв. Тэр олон хүмүүст тус болж олон сайн зүйлсийг хийсэн. Үйлс 9:36 Тэр маш хүндээр өвчилж нас баржээ. Үйлс 9:37 Түүний найзууд нь Петртэй уулзахаар явлаа. Петр ирмэгцээ Табитагийн найзуудыг өрөөнөөс гарахыг хүслээ. Үйлс 9:38–40 Петр өвдөг сөгдөөд залбирлаа. Тэгээд Табитаг бос гэж хэлэв. Тэр нүдээ нээгээд босч суулаа. Үйлс 9:40 Петр түүнийг босож суухад нь туслав. Тэр найзуудыг нь оруулав. Тэд орж ирээд түүний амьд байгааг харлаа. Табитаг амьдралд буцаан авчрахын тулд Петр санваарын хүч чадлыг ашигласан юм. Табитаг амилсан тухай сонсоод Иоппа хотын олон хүмүүс Есүс Христэд итгэжээ. Үйлс 9:41–42