Бүлэг 20 Есүс залбирлын тухай заасан нь Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заасан. Зарим хүмүүс залбирч байгаагаа хүмүүст харуулахын тулд зөвхөн залбирдаг. Боломжтой бол бид залбирлаа ганцаараа байх үедээ хийх хэрэгтэй гэж Есүс заав. Матай 6:5–6 Зарим хүмүүс ижил үгсийг дахин давтан хэлж залбирдаг гэж Тэр хэлэв. Тэд юу хэлж байгаагаа бодож залбирдаггүй. Есүс биднийг хэрэгтэй зүйлсийнхээ төлөө чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй гэв. Матай 6:7–8 Шавь нартаа хэрхэн залбирахыг үзүүлэхийн тулд Аврагч залбирал хэлэв. Тэрээр “Тэнгэрт буй Эцэг минь ээ” гэж эхлүүлэв. Тэрээр Тэнгэрлэг Эцэгт талархлаа хэлээд Түүний тусламжийг хүсэж залбирав. “Амен” гэж хэлээд залбирлаа төгсгөв. Дараа нь Есүс шавь нартаа Өөрийн нь нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч бай гэж хэлэв. Тэнгэрлэг Эцэг тэдний залбиралд хариулах болно гэдгийг Тэр амлав. Матай 6:9–13; 21:22; Иохан 16: 23