Судрын түүхүүд
Бүлэг 17: Назар хотын хилэгнэсэн хүмүүс


Бүлэг 17

Назар хотын хилэгнэсэн хүмүүс

Jesus returns to Nazareth - ch.17-1

Есүс өөрийн өсч торнисон Назар хот уруу явав.

Jesus stands up in the synagogue to read from Isaiah - ch.17-2

Есүс Еврейчүүдийн сүмийн цуглаанд явдаг синагог гэх газар очив. Тэр босч зогсоод судруудаас уншив. Тэрээр бошиглогч Исаиагийн үгсээс уншив. Аврагч дэлхийд ирж бүх хүмүүст туслах болно хэмээн Исаиа хэлсэн байдаг.

Jesus sits down after reading from the scriptures - ch.17-3

Есүсийг судраа хаагаад суухад бүх хүмүүс Түүн рүү харав.

Jesus tells the people in the synagogue that He is the Savior - ch.17-4

Исаиагийн үгс Түүний тухай—бөгөөд Тэр Аврагч нь өөрөө хэмээн Есүс хэлэв. Хүмүүс Түүний үгсийг сонсоод гайхширсан байв. Тэд “Энэ чинь Иосефийн хүү биш билүү?” хэмээв. Есүс Бурханы Хүү байсан гэдэгт тэд итгэсэнгүй.

Jesus tells the people He will not do miracles for those without faith - ch.17-5

Тэдний юу бодож байгааг Аврагч мэдэж байлаа. Тэд Түүнээс гайхамшгийг үзүүлэхийг хүсч байв. Харин тэдэнд Есүст итгэх итгэл байгаагүй тул гайхамшгийг үзүүлэхгүй хэмээн Тэр хэлэв.

Angry people from the synagogue take Jesus to the top of a hill to throw Him off - ch.17-6

Энэ нь хүмүүсийг уурлуулж орхив. Тэд Есүсийг толгодын орой дээр аваачаад тэндээс түлхэн унагахыг хүсчээ.

A man asks the Savior to heal his son saying that the disciples had been unable to help him - ch.33-1

Есүс тэднээс зугатаж өөр хотод очлоо.