Бүлэг 36 Есүс гурван сургаалт зүйрлэл хэлсэн нь Нэг өдөр Есүс хүмүүс нүгэлтнүүд хэмээн боддог гурван хүнтэй хоол идээд ярилцаж суув. Хэсэг Фарисайчууд Түүнийг харлаа. Лук 15:1–2 Сайн эрчүүд нүгэлтнүүдтэй ярих ёсгүй гэдэгт Фарисайчууд итгэдэг байв. Есүс нүгэлтнүүдтэй ярьж байсан учраас тэд Түүнийг сайн хүн биш гэж бодов. Лук 15:2 Яагаад нүгэлтнүүдтэй ярьж байсныгаа Фарисайчуудад ойлгуулахыг Аврагч хүсэж байлаа. Тэр тэдэнд гурван зүйрлэл ярьж өгөв. Эхнийх нь алдагдсан хонины тухай байв. Лук 15:3 ; Бошиглогч Иосеф Смитийн сургамжууд, 277 Эхний сургаалт зүйрлэл: Алдагдсан хонь Хоёр дахь сургаалт зүйрлэл: Гээгдсэн зоос Гурав дахь сургаалт зүйрлэл: Төөрөлдсөн хүү