Хуучин Гэрээ 2022
11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел: “Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”


“11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел: ‘Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

ариун сүмийн талбай дээрх сүйт бүсгүй, сүйт залуу

11-р сарын 7–13

Хосеа 1–6; 10–14; Иоел

“Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”

Та судруудыг судалж, заахаар бэлдэж байхдаа Ариун Сүнснээс урам зориг эрэлхийл. Энэ долоо хоногт хичээлийн үеэр юун дээр анхаарлаа төвлөрүүлэхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Аврагчийн зургийг үзүүлээд, хүүхдүүдийг энэ долоо хоногт Түүний талаар мэдсэн эсвэл сурсан зүйлээ хуваалцахад урь. Тэднийг хуваалцаж байхад зургийг ээлжлэн бариул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Хосеа 10:12

Би Их Эзэнийг эрэлхийлж чадна.

Хосеа 10:12 нь тариалалт, хураалт, цаг хугацаа, бороо зэргийн дүрслэлийг ашиглан биднийг Их Эзэнийг эрэлхийлэхэд урьдаг. Энэ шүлгийг уншихад хүүхдүүдэд Түүнийг эрэлхийлэх сэдэл төрүүлж чадах ямар бүтээлч санаа танд төрж байна вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хосеа 10:12-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, тэднийг үр суулгах, хүнсний ногоог хураах эсвэл бороонд зогсож буй дүр үзүүлэх гэх мэт шүлгийг ойлгоход туслах энгийн үйлдлүүдийг хийхэд урь. Эсвэл үр, ургамал, борооны зургийг үзүүл. Үр суулгах, сайн хүнс хураах зэргийг зөв шударга амьдарч, Их Эзэний адислалуудыг авахтай зүйрлүүлэхэд хүүхдүүдэд тусал. Их Эзэнийг эрэлхийлэхээр хичээсэн үед Тэрээр адислалуудыг таны дээрээс бороо мэт асгасан тухай гэрчил.

  • Самбар дээр цаг зураад, өдрийн өөр өөр цагт бидний Их Эзэнийг хайх арга замыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг тантай хамт “Их Эзэнийг хайх цаг нь одоо билээ” (Хосеа 10:12) хэмээх хэллэгийг давтан хэлэхэд урь. Их Эзэнийг эрэлхийлэх цаг нь үргэлж одоо гэдгийг тэдэнд ойлгуул. Түүнийг цаг үргэлж санахын тулд юу хийдгээ хуваалц.

Есүс хүүхдүүдтэй хамт сууж байгаа нь

Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм.

Хосеа 13:4, 14

Есүс Христ бол миний Аврагч.

Та Аврагчийн тухай, Түүний Цагаатгалын талаар заахдаа хүүхэд бүрийг хайрладаг Түүний хайрыг гэрчил.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс тэргүүтэй хэд хэдэн хүний зургийг үзүүлж, аль нь бидний Аврагч болохыг олохыг хүүхдүүдээс хүс. Хосеа 13:4-ийг уншаад, Есүс Христээс өөр Аврагч байхгүй гэдгийг онцол. Есүс Христийн Цагаатгалын ачаар бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахаар эргэж очих боломжтой болсон гэдгийг гэрчил.

  • Есүсийн загалмай дээрх эсвэл булшин доторх зураг мөн хоосон булшны гадаа байх зураг зэргийг хүүхдүүдээр ээлжлэн бариул. Зурагт юу харуулж байгаа тухай ярихад хүүхдүүдийг урь. Хосеа 13:14-өөс “Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу; Би тэднийг үхлээс аврах уу?” гэсэн хэллэгийг унш. Есүс Христ биднийг үхлээс аварсан бөгөөд бид амилах боломжтой гэдгийг гэрчил. Амилалтын тухай “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” гэх мэт дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 45). Дуулж байхдаа Сүнсийг ялган танихад хүүхдүүдэд тусал.

Иоел 2:28

Ариун Сүнс намайг удирдан чиглүүлж чадна.

Та Иоел 2:28 дээрх Иоелын бошиглолын талаар зааж байхдаа, баптисм хүртсэний дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авахаар бэлтгэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Иоел 2:28-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, “бүх махбод” гэдэг үг нь тэдэнтэй адил “хөвгүүд,” “охид” гэх мэт бүх хүнд хамаатай болохыг тайлбарла. Хүүхдүүдийг энэ шүлэгт дурдсан хүмүүс (хөвгүүд, охид, хөгшчүүл, залуус) мөн өөрсдийнхөө зургийг зурахад урь. Тэнгэрлэг Эцэгийн Сүнсээ цутгах нэг арга бол биднийг баптисм хүртэхэд Ариун Сүнсний бэлэг өгөх явдал юм гэдгийг тайлбарла.

  • Ариун Сүнсний тухай юу мэддэгээ ярихад хүүхдүүдийг урь. Ариун Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай зааж, юу үнэн болохыг мэдэхэд тусалж чадна гэдгийг ойлгоход нь тусал (Иохан 14:26; Сургаал ба Гэрээ 42:17-г үзнэ үү). Сүнсний бидэнд тусалж болох арга замуудыг ойлгоход хүүхдүүдэд туслах туршлагуудыг хуваалц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Хосеа 2:19–20

Би гэрээгээ итгэлтэй сахиж чадна.

Хосеа номд Их Эзэн израилчуудтай байгуулсан гэрээнүүдээ гэрлэлттэй зүйрлэсэн. Израилчууд итгэлгүй байсан ч Тэр тэдэнд хайртай хэвээр байсан бөгөөд тэднийг эргэж ирээсэй хэмээн хүссэн. Энэхүү харьцуулалт нь хүүхдүүдэд Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахихын ач холбогдлын талаар заахад тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Хосеа номд Их Эзэн Израилтай байгуулсан гэрээнүүдээ гэрлэлттэй харьцуулсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Сүйт бүсгүй, сүйт залуу хоёрын зургийг хүүхдүүдэд үзүүл. Тэнгэрлэг Эцэг эхнэр, нөхөр хоёрыг бие биедээ хэрхэн хандаасай гэж хүсдэг вэ? Бид Их Эзэнд хайртай, Түүнд итгэлтэй байна гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

  • Бидний Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүд үүрд мөнх оршино гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийн нэгийг Хосеа 2:19–20-ийг уншаад, Их Эзэн бидэнтэй байгуулсан гэрээнийхээ талаар ямар сэтгэгдэлтэй байгааг дүрсэлсэн үгсийг хайж олоход урь. Бид баптисм хүртэхдээ ямар гэрээ байгуулдаг вэ? Их Эзэнтэй байгуулсан энэ гэрээг бид хэрхэн сахиж чадах вэ?

Хосеа 13:4, 14

Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч.

Та хүүхдүүдийн Аврагч, Гэтэлгэгчийн талаарх гэрчлэлийг бэхжүүлэхийн тулд Хосеагийн үгсийг хэрхэн ашиглаж болох вэ? Та зааж байхдаа, Есүс Христийн Цагаатгалын баяр баясгалан, хайрыг мэдрэхэд хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Хосеа 13:4, 14-ийг уншаад, Есүс Христийн тухай дүрсэлсэн үг эсвэл хэллэгийг хайж олоход урь. Эдгээр үг Түүний талаар бидэнд юу заадаг вэ? Хүүхдүүдийг Судруудын удирдамжийг ашиглан Есүс Христийг Аврагч, Гэтэлгэгч хэмээн заадаг бусад судрыг олж хуваалцахад урь. Та Аврагчийн талаар

  • гэрчлэлээ хуваалцаж, хүүхдүүдэд мөн адил гэрчлэлээ хуваалцах боломж олго.

Иоел 2:28–29

Ариун Сүнс намайг удирдан чиглүүлж чадна.

Таны заадаг хүүхдүүдийн ихэнх нь баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан байгаа. Сүнсний дуу хоолойг сонссоноор ирэх хүч чадал, адислалуудыг ойлгоход тэдэнд туслахын тулд та эдгээр судрыг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Иоел 2:28–29-ийг хамт уншаад, “хөвгүүд,” “охид чинь” гэсэн хэллэг байгаа газарт нэг нэгнийхээ нэрийг оруулахад урь. Ариун Сүнс … чадна гэх мэт өгүүлбэрийг самбар дээр бичээд, өгүүлбэрийг ээлжлэн гүйцээхэд хүүхдүүдийг урь. Тэднийг Иохан 14:16; Моронай 10:5; Сургаал ба Гэрээ 42:17-оос болон бусад судраас сурч мэдсэн зүйлээ оруулахад урамшуул.

  • Нэг эд зүйлийг аяганд хийж тавиад, хүүхдүүдээр дээр нь ээлжлэн ус хийлгэ. Эд зүйлээр биднийг, харин усаар Ариун Сүнсийг төлөөлүүлж байгааг тайлбарла. Бид баптисм хүртэхдээ Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг бөгөөд энэ нь Их Эзэний “[Өөрийн] сүнсээ дээр цутгах” амлалтаа биелүүлэх нэг арга зам юм. Ариун Сүнсийг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ? Хүүхдүүдийг Сүнсний нөлөөг мэдэрсэн үеэ хуваалцахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр хичээл дээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ эсвэл Ариун Сүнсний талаар сурч мэдсэн зүйлээ тодорхойлоход нь хүүхдүүдэд тусал. Тэднийг гэрийнхэнтэйгээ үүнийг хуваалцахад урамшуулан дэмж.

Заах арга барилаа сайжруулах

Өдөр бүр илчлэлт эрэлхийл. Та заахаар бэлтгэж байхдаа, тухайн долоо хоногийн турш залбирч, судруудыг тунгаан бод. Хэрхэн заах тухай санаа, сэтгэгдэл танд хэзээ ч хаанаас ч орж ирж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 12-ыг үзнэ үү.)