Ирээд, Намайг дага
7-р сарын 6–12. Aлмa 30–31: “Бурханы үгийн нөлөөлөх хүч”


“7-р сарын 6–12. Алма 30–31: ‘Бурханы үгийн нөлөөлөх хүч,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 6–12. Aлма 30–31,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Алма Корихорт зааж байгаа нь

Волтэр Рэйн, Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг (Алма, Корихор хоёр)

7-р сарын 6–12

Алма 30–31

“Бурханы үгийн нөлөөлөх хүч”

Заадаг хүүхдүүдийнхээ талаар бодон, Алма 30–31-ийг судал. Таныг тэдний давуу тал болон хэрэгцээний талаар тунгаан бодоход Ариун Сүнс тэдэнд хэрхэн заахыг олж мэдэхэд тань туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг дараахтай адил асуултуудад хариулахад урь. Бид хэзээ залбирах ёстой вэ? Бид залбирахдаа юу гэж хэлдэг вэ? Зорамчууд эсвэл Алма хэрхэн залбирсан талаар хуваалцах хүн байна уу?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Алма 30:44

Бүх зүйл Бурханы талаар гэрчилдэг.

Алма тэнгэр, газар дахь зүйлс рүү заагаад, Бурхан амьд бөгөөд ертөнцийг удирддаг болохыг гэрчилсэн. Эргэн тойрныхоо Бурханы талаар гэрчилдэг ямар зүйлийг олж харахад та хүүхдүүдэд тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Aлма 30:44-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, бидэнд Бурхан байдгийг мэдэхэд тусалдаг хэмээн Алмагийн хэлсэн зарим зүйлийг олж сонсохыг тэднээс хүс. Тэдгээрийн заримынх нь зургийг үзүүлээд, шүлэгт аль нэгэн зүйлийн талаар гарах үед зохих зураг руу заахыг хүүхдүүдээс хүс. Бурханд итгэхэд тусалсан зүйлсийнхээ зургийг зурахад хүүхдүүдийг урь.

  • Боломжтой бол Алма 30:44-ийг уншиж байхдаа хүүхдүүдтэй хамт гадагшаа гарч алх эсвэл цонхны дэргэд зогсохыг тэднээс хүс. Бурхан байдгийг мэдэхэд тусалдаг зүйлс рүү зааж үзүүлэхийг тэднээс хүс. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас мөн тусалж болно.

  • Тойрч суугаад, “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) гэх мэт Бурханы бүтээлийн тухай дууг хамтдаа дуулахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг дуулж байх хооронд тэднийг бөмбөг гэх мэт ямар нэгэн зүйлийг тойруулан дамжуулахад урь. Хөгжим дуусахад бөмбөгийг гартаа барьж байгаа хүүхдээс Бурханы бүтээсэн, талархаж явдаг нэг зүйлээ хуваалцахыг хүс.

Aлмa 31:5

Бурханы үг хүчтэй.

Хүүхдүүдийг хүч чадлын талаар бодоход санаанд нь супер баатар, хатан эсвэл хаан орж ирж болно. Та Бурханы үг “юунаас ч илүү хүчтэй” (Алма 31:5) гэдгийг ойлгоход нь тэдэнд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт сэлэм зур. Aлма 31:5-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, Алма юуг сэлэмнээс хүчтэй гэж хэлснийг олж сонсоход тэднийг урь. Бурханы үг танд хүчтэй нөлөөлж байсан туршлагаасаа хуваалц.

  • Scripture Power” (music.ChurchofJesusChrist.org) гэх мэт судрын тухай дууг хамтдаа дуулж, судрууд бидэнд хэрхэн тусалдгийг сонсохыг хүүхдүүдээс хүс. Бурханы үг …-аас хүчтэй” гэдэг үгсийг хэдэн удаа давтаад, уг өгүүлбэрийг гүйцээхэд туслахыг хүүхдүүдээс хүс.

Алма 31:8–35

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсдог.

Зорамчуудын хэрхэн залбирахыг хараад Алма сэтгэлээр унасан (Алма 31:24-ийг үзнэ үү). Тэд Есүс Христэд итгэдэггүй байсан ба хүн бүхний нүдэн дээр нэг ижил залбирал хэлж байв (Алма 31:13–14). Гэтэл Алмагийн залбирал даруухан байснаас гадна Христэд итгэх итгэлийг нь харуулж байв.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алмагийн болон зорамчуудын түүхийг Алма 31:8–35-ын шүлгүүдийг ашиглан, хүүхдүүдэд товч хураангуйлан ярьж өг. Та “28-р бүлэг: Зорамчууд ба Рамеумптом”-ийг ашиглаж болно (Мормоны Номын түүхүүд, 78-80 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг). Зорамчуудын болон Алмагийн залбирлын хоорондын ялгааг онцолно уу. Хүүхдүүдийг нэг зорам хүүхэдтэй уулзаж байна гэж төсөөлөн бодоход урь. Тэд уг хүүхдэд яаж залбирахыг хэрхэн заах вэ?

  • Танд хүүхдүүд Рамеумптом тавцанг чулуу эсвэл шоогоор барихад тусалж байх хооронд зорамчуудын залбирахдаа хэлж байсан зүйлийг тодорхойлоход тэдэнд тусал (Алма 31:15–18-ыг үзнэ үү). Бид ийн залбирах ёсгүй гэдгийг тайлбарла. Бид хэрхэн залбирах ёстойг хүүхдүүдээс асуугаад, тэднийг ямар нэг зүйлийг дурдах бүрд нэг шоог авахуул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 30

Мормоны Ном надад хуурамч сургаалын талаар сэрэмжлүүлдэг.

Мормоны Номд цэдэглэгдсэн Корихорын хуурамч сургаал өнөө үе дэх үүнтэй адил сургаалыг таньж мэдэн, эсэргүүцэхэд бидэнд тусалдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Зарим эд зүйлийг (мөнгө эсвэл хоол хүнс) болон тэдгээрийн тоглоомон хувилбарыг үзүүл. Хүүхдүүд алийг нь авахыг хүсэх вэ? Алма 30:12–18-аас Бурханы талаар Корихорын заасан худал хуурмаг сургаалыг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал.

  • Корихорын заасан худал хуурмаг сургаалыг тодорхойлоод, самбарт тавихаар цаасан дээр бичихэд хүүхдүүдэд тусал (Aлма 30:12–18, 24-ийг үзнэ үү). Алма 30:32–35-аас Алма Корихорын худал үгсэд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Алмагийн заасан зүйлс үнэн болохыг хэрхэн мэдэж болохыг хүүхдүүдээс асуу.

    Зураг
    Корихор Алматай ярьж байгаа нь

    Робэрт Т.Баррэтт, Корихор Алматай нүүр тулсан нь

Aлмa 31:5

Бурханы үг өөр бусад юунаас ч илүү хүчтэй.

Та хэзээ Бурханы үгийн хүчийг мэдэрч байсан бэ? Таны туршлага зааж байгаа хүүхдүүдийг тань хэрхэн сүнсээр өдөөж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг ямар нэгэн хүчтэй зүйлийг эсвэл хүний тухай бодоход урь эсвэл хэдэн хүчтэй зүйлийн зургийг үзүүл. Тэдгээрийг юу хүчирхэг болгодог вэ? Хамтдаа Алма 31:5-ыг уншаад, энэ шүлгийг ямар утгатай гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Бурханы үг хэрхэн сэлэмнээс хүчтэй вэ? Энэ нь мөн юуг үйлдэх чадалтай вэ?

  • Хэдэн хүүхэдтэй урьдчилан холбогдоод, судар эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн үг тэдэнд ямар нэгэн сайн зүйл хийхэд тусалж байсан туршлагаасаа хуваалцах талаар бодохыг тэднээс хүс. Яагаад Бурханы үг тэдэнд сайн зүйл хийх хүслийг төрүүлсэн бэ?

  • Бурханы үгийн талаар өгүүлдэг Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой эсвэл “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 66, 58) гэх мэт дууг хүүхдүүдтэй хамт дуул. Тэд мөн “Scripture Power” (music.ChurchofJesusChrist.org)-ийг дуулж болно.

Алма 31:8–35

Би даруухан байж чадна.

Зорамчуудын гаргасан бүх алдаан дотроос бардамнал нь Алмаг илүү гунигтай болгож байв. Энэ нь даруу байхын ач холбогдлын талаар хүүхдүүдэд заах боломж байж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд бардамнал болон даруу байдлын хоорондын ялгааг ойлгоход тусал (Судруудын удирдамж дээрх “Бардамнал” болон “Даруу байх, даруу байдал”-ыг үзнэ үү). Aлма 31:24–28-ыг ээлжлэн уншихыг хүүхдүүдээс хүс. Эсвэл “28-р бүлэг: Зорамчууд ба Рамеумптом” (Мормоны Номын түүхүүд, 78-90)-ийг хамтдаа унш. Тэднийг уншиж байх үедээ зорамчууд бардам байдлаа хэрхэн харуулсныг олж харахыг тэднээс хүс. Алма даруу байдлаа хэрхэн харуулсан бэ? (Алма 31:30–33-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдийг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрээс дараах асуултуудын хариултыг ярилцаж гаргахыг хүс. Зорамчууд юун дээр зүрх сэтгэлээ тавьсан байсан бэ? (Алма 31:24, 28-ыг үзнэ үү). Өнөө үед хүмүүс дэлхийнхний ямар ямар зүйл дээр зүрх сэтгэлээ тавьдаг вэ? Яагаад хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү дээр гэж боддог байж болох вэ? Бүлэг бүрийг өөрсдийн хариултыг хуваалцахад нь Рамеумптом тавцангийн нэг хэсгийг самбарт зуруул. Дараа нь даруу байдлаа харуулах арга замыг хэлэх бүрд тавцангийн нэг хэсгийг арилгахыг тэднээс хүс.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Бурханы үгийн хүчийн тухай өнөөдөр ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэндээ заахад урь.

Заах чадвараа сайжруулах

Судруудаас суралцахад нь хүүхдүүдэд тусал. Бага насны хүүхдүүд сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас судлахад оролцуулж болно. Жишээлбэл, та судрын хэсгээс тэдэнд уншиж өгч, тодорхой үг эсвэл хэллэгийг сонсох бүрд босож зогсох юм уу гараа өргөхөд тэднийг урьж болно. Дараа нь үг эсвэл хэллэгийг ойлгоход тэдэнд тусал. (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21-р хуудсыг үзнэ үү.)

Хэвлэх