Ирээд, Намайг дага
7-р сарын 20–26. Алма 36–38: “Бурханд найдан амьдар”


“7-р сарын 20–26. Aлма 36–38: ‘Бурханд найдан амьдар,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 20–26. Aлма 36–38,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Залбирч буй хүн

Зураг чимэглэлийг Иошуа Дэннис

7-р сарын 20–26

Алма 36–38

“Бурханд найдан амьдар”

Таныг Алма 36–38-ыг залбирч судлах үед заадаг хүүхдүүдийн тань тухай бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Тэдгээр ойлголт, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Учир нь тэдгээр нь сургалтын үйл ажиллагааны талаар санаа өгч магад.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эцэг эхийнхээ заасан ямар нэгэн зүйлийг хуваалцахад бүх хүүхдийг урь. Алма хөвгүүддээ юуны талаар заасныг мэдэж байгаа эсэхийг тэднээс асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Aлма 36:6, 20, 24

Наманчлал надад баяр хөөр авчирдаг.

Наманчлалын баяр баясгалангийн талаар хүүхдүүдийн бага балчир насанд заах нь өсөж том болсны дараа тэднийг наманчлахад өдөөж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Aлма 36:20-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Алмагийн юу гэж бодож байсныг сонсохыг тэднээс хүс. Баяр баясгаланг авчирдаг зарим зүйлээ нэрлэхэд тэднийг урь. Аврагчийн зургийг үзүүлээд, Есүс Христ нүглийг нь өршөөсөн тул Алма баяр баясгалан мэдэрч байсныг тайлбарла.

  • Нэг талдаа баясгалантай, нөгөө талдаа гунигтай царайны зурагтай цаасыг хүүхэд бүрд өг. Таныг Алма 36:6-г уншиж байхад сонсоод, аль нэгэн царайг сонгож дээш өргөхийг хүүхдүүдээс хүс. Алма наманчилсан ба Есүс Христ буруу сонголт хийснийг нь өршөөсөн тул баяр баясгалан мэдэрсэн гэдгийг тайлбарла. Таныг Aлма 36:24 дээр түүний хожим хийсэн сайн сонголтуудын талаар уншиж өгч байхад сонсоод, зөв царайг дээш өргөхийг хүүхдүүдээс хүс.

  • Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) гэх мэт Есүс Христийн тухай дууг хамтдаа дуул. Есүс биднийг нүглээс аварч, баяр баясгаланг авчрахаар дэлхийд ирсэн гэдгийг гэрчил.

Алма 37:6–7

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.”

Та Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд өчүүхэн мөн энгийн зүйлсийг ашигладгийг ялган танихад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 37:6–7-г уншаад, “өчүүхэн” гэсэн үгийг унших бүрд доош суухад хүүхдүүдийг урь. Том зүйлүүдийг ажиллуулж эсвэл хөдөлгөдөг зай, машины түлхүүр гэх мэт цөөн хэдэн жижиг зүйлсийг тэдэнд үзүүл. Энэ жижиг зүйлсийн ачаар ямар том зүйлс ажиллаж, хөдөлдөг вэ? Бурханы биднээс хийгээсэй хэмээн хүсдэг өчүүхэн эсвэл энгийн зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Эдгээр өчүүхэн эсвэл энгийн зарлигуудын ачаар ямар том зүйл тохиож чадах вэ?

  • Өвсний ширхэг, хээр тал эсвэл борооны дусал, нуур гэх мэт хамтдаа том зүйл болдог өчүүхэн жижиг зүйлсийн нэг, хоёр зургийг үзүүл. Өчүүхэн жижиг, энгийн үйлдлүүд бидний болон бусдын амьдралд асар том өөрчлөлт авчирч болохыг гэрчил. Хүүхдүүдийг өдөр бүр хийдэг зарим энгийн, сайн зүйлийнхээ тухай ярихад урамшуул эсвэл өөрийн туршлагаас хуваалц. Энэ долоо хоногт хийж болох нэг энгийн, сайн зүйлийг сонгож, өөрсдийгөө үүнийг хийж байгаагаар зурахад хүүхдүүдийг урь. Зургаа гэр лүүгээ авч яваад, гэр бүлийнхэндээ үзүүлэхэд тэднийг урь.

Алма 37:38–47

Судрууд бидэнд өдөр бүр тусалж чадна.

Хэдийгээр бага насны олон хүүхэд уншиж чадахгүй байж болох ч өдөр тутмын амьдралыг нь чиглүүлэх судрын хүчийн талаар гэрчлэлтэй болоход нь та тэдэнд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лиахонагийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 68) эсвэл тэднийг энэ талаар санаж байгаа зүйлээ хуваалцаж байхдаа зурахад урь (1 Нифай 16:10, 28–29-ийг үзнэ үү). Судрыг дээш өргөөд, судрууд хэрхэн Лиахонатай адилхан болохыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Алма 37:38–47 болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг энэ ярилцлагад нэмж ашигла.

  • Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” эсвэл “As I Search the Holy Scriptures” (Хүүхдийн дууны ном, 66; Hymns, no. 277) гэх мэт судраас суралцах тухай дууг хамтдаа дуул. Судраас суралцахын ямар адислалыг дуунд дурдсан байна вэ?

    Судар уншиж буй эмэгтэй

    Судрууд нь Бурханыг хэрхэн дагахыг бидэнд заадаг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 36

Би Есүс Христийг дагаж, нүглээ наманчилснаар “Бурханаас төрж” чадна.

“Хөрвүүлэг гэж … мөн чанараа өөрчлөхийг хэлдэг. Энэ нь асар том өөрчлөлт тул Их Эзэн болон Түүний бошиглогчид үүнийг дахин төрөх хэмээн нэрлэдэг” (“Conversion,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 36:6–21 дэх залуу Алмагийн хөрвөлтийн түүхийг хүүхдүүдтэй хамт дахин ярилц. Алмад ямар мэдрэмж төрснийг дүрсэлсэн, эдгээр шүлэг дэх үг, хэллэгийг цаасан дээр бичээд, самбар дээр тавь. Аврагчийн талаар эцгийнхээ заасан зүйлсийг санахын өмнөх болон санасны дараах Алмагийн бодол гэсэн хоёр бүлэгт цааснуудыг ялган хуваахыг хүүхдүүдээс хүс. Алма 36:17–20-ийг хамт уншаад, биднийг наманчлах үед Есүс Христ өршөөдгийг хүүхдүүдэд гэрчил.

  • Бурханаас төрөх гэсэн үг болон 1 Иохан 4:7; Мозая 5:7; 27:25–26; Алма 5:14; 22:15 гэсэн судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Хүүхдүүдэд шүлгийг уншихад туслаад, Бурханаас төрөх гэдэг нь ямар утгатай болохыг дүрсэлсэн үгсийг олж мэдэхэд урь. Хүн Бурханаас төрснийхөө дараа хэрхэн үйлддэг вэ? Бид Бурханаас төрснөө хэрхэн харуулж болох вэ?

Алма 37:6–9, 38–47

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.”

Өдөр бүр хэдхэн минут ч гэсэн судраас унших нь асар их адислалыг тэдэнд авчирна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сав суулганы зураг зур эсвэл харуул. Савыг дүүргэхэд хэдэн дусал ус хэрэгтэй вэ? Савыг дүүргэхэд олон жижигхэн дусал ус хэрэгтэй гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусал. Энэ нь хэрхэн Алма 37:6–7-той холбоотой вэ? Судраас унших нь саванд дусал ус нэмэхтэй хэрхэн адил вэ?

  • Хүүхдүүдийг Алма 37:6–9-өөс “цэдэг” буюу судраас ирдэг адислалуудыг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлийнхээ жагсаалтыг ангиараа гарга. Судраас унших нь бидний амьдралыг хэрхэн адисалсан бэ? Судрын талаар гэрчлэлээ хуваалц мөн ийнхүү гэрчлэлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Лиахонагийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 68 гэх мэт) эсвэл 1 Нифай 16:10, 28 дээрээс Лиахонагийн талаар санаж байгаа зүйлээ давтахыг хүүхдүүдээс хүс. Алма 37:38–42-ыг уншихад хүүхдүүдэд тусал. Лиахона хэрхэн ажилладаг байсан бэ? Энэ нь судруудын нөлөөлдөг арга замтай хэр адилхан бэ? Энэ асуултад хариулахад нь туслахын тулд 43–47-р шүлгийг хамтдаа унш. Энэ үйл ажиллагааны нэгэн хэсэг болгож үйл ажиллагааны хуудсыг хийж дуусгахад хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Судруудад талархаж явдаг нэг шалтгаанаа хуваалцахад хүүхдүүдийг урамшуулж, гэр бүлийнхнийгээ мөн адил хуваалцахад урихыг нь дэмж.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд илүү сайн суралцагч болоход нь тусал. Таны хүүхдүүдэд заах зорилго бол зөвхөн үнэнийг заах явдал биш юм. Та тэдэнд бие даан үнэнийг эрэлхийлдэг болоход нь мөн туслах ёстой. Жишээлбэл, та Алмагийн хөрвүүлгийн түүхийг зүгээр ярьж өгөхийн оронд уг түүхэн дэх үнэнийг өөрсдөө олж мэдэхэд нь туслах энэ тоймд санал болгосонтой адил үйл ажиллагаануудыг төлөвлөж болно.