“6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Aлма 23–29: Тэд ‘хэзээ ч итгэл алдраагүй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Aлма 23–29,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
6-р сарын 29-өөс 7-р сарын 5
Алма 23–29
Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”
Алма 23–29-ийг судалж байхдаа, хүүхдүүдэд юу хэрэгтэй мөн тэдэнд хэрхэн туслах талаар сүнсний удирдамж эрэлхийлэн залбирч судал.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Цаасан дээр баяр хөөртэй нүүр царай зураад, хүүхдүүдэд цаасыг барих боломж олго. Цаасыг барьж байхдаа баяр баясгаланг авчирдаг, Мормоны Номоос ойлгож авч байгаа зүйлээсээ нэрлэхэд тэднийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би амлалтаа сахиснаар адислагддаг.
Алма 24:6–24-ийг судалж байхдаа, хүүхдүүдэд зөв шударга амлалтаа сахихын ач холбогдлыг ойлгоход туслах ямар зүйл та ойлгож авсан бэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Антай-нифай-лихайчууд, тэдний өгсөн амлалт мөн тэд амлалтаа хэрхэн сахисан талаар хүүхдүүдэд заахын тулд Алма 24:6–24-өөс зарим шүлэг, хэллэгийг уншина уу. Та мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх эсвэл “26-р бүлэг: Аммоны хүмүүс” хэсэг дэх (Мормоны Номын түүхүүд, 73–74 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг) зургийг ашиглаж болно.
-
Антай-нифай-лихайчууд дайны зэр зэвсгээ булшилснаар хэрхэн өөрсдийн амлалтыг сахисныг тайлбарла. Хүүхдүүдийг сэлэм зураад, нүх ухаж, сэлмээ газарт булж байгаа дүр үзүүлэхэд урь. Хүүхдүүдэд өгсөн амлалтынхаа талаар бодоход тусал. Яагаад амлалтаа сахих нь чухал вэ? Бид баптисм хүртэхдээ Бурханд амлалт өгч, Бурхан бидэнд мөн амлалт өгдөг гэдгийг тайлбарла. Эдгээрийг гэрээнүүд гэдэг. Бид Бурханд өгсөн амлалтаа сахиснаар адислагддаг гэдгийг гэрчил.
Сайн мэдээ надад баяр баясгалан авчирдаг ба би энэхүү баяр баясгалангаа бусадтай хуваалцаж чадна.
Антай-нифай-лихайчуудад сайн мэдээг зааж тусалсан Аммон сайн мэдээг номлосноор агуу баяр баясгаланг хүлээн авсан. Мөн олон хүнд сайн мэдээ заасан Алма ч гэсэн мөнхүү баяр баясгаланг хүлээн авсан. Бид ч гэсэн өөрсдийн гэрчлэлийг бусадтай хуваалцсанаар үүний адил баяр баясгаланг амсаж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Алма 26 эсвэл 29-өөс баяр баясгалангийн талаар өгүүлсэн хэдэн хэсгийг сонгоод, тэдгээрийг хүүхдүүдэд уншиж өг (жишээлбэл, Алма 26:11, 13 эсвэл Алма 29:13–14-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг “баясал” юм уу “баярлах” гэсэн үгийг сонсох бүрдээ босож зогсоход урь. Сайн мэдээг хуваалцах нь Алма, Аммон хоёрыг аз жаргалтай болгож байсныг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Сайн мэдээг хуваалцах нь танд баяр баясгалан авчирч байсан туршлагаасаа хуваалцана уу.
-
Хүүхдүүдийг өөрсдөд нь баяр баясгалан авчирдаг зүйлсийнхээ зургийг зурахад урь. Хүүхэд бүрийг өөрсдийн зургийг ангийнхаа өөр хүүхдэд өгч, тайлбарлахад урь. Сайн мэдээ гэх мэт баяр баясгалан авчирдаг ямар нэгэн зүйлээ бусадтай хуваалцах үед бидний баяр баясгалан өсөн нэмэгддэг гэдгийг онцлон хэл.
-
Нэг хүүхдэд Мормоны Номын нэг хувийг өгөөд, ангийнхаа өөр хүүхэдтэй хуваалцах дадлага хийлгэ. Мормоны Номын талаар өөрсдийн бодол санааг хуваалцахад хэд хэдэн хүүхдийг урамшуулан дэмж. Бид яагаад Мормоны Номыг бусадтай хуваалцдаг вэ?
Би найз нөхдөдөө сайн мэдээний дагуу амьдрахад нь тусалж чадна.
Нифайчууд антай-нифай-лихайчуудыг дайснаас нь хамгаалж, Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ сахихад нь тусалсан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд антай-нифай-лихайчууд дахин тулалдахгүй гэсэн амлалт өгсөн түүхийг ярьж өг (Алма 27:20–30-ийг үзнэ үү). Антай-нифай-лихайчууд амлалт өгсөн тул дайснуудаасаа өөрсдийгөө хамгаалж чадахгүй байсныг тайлбарла. Алма 27:23-ыг уншаад, нифайчуудын дундах антай-нифай-лихайчуудын найзууд тэднийг хамгаалж мөн гэрээгээ сахихад нь туслах сонголт хийсэн гэдгийг тайлбарла. Бид найз нөхдөө амлалтдаа хүрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Найз тань Бурханд өгсөн амлалтаа сахихад тусалсан тохиолдлынхоо тухай ярь.
-
Эелдэг байдлаар зөвийг сонгоход тусалж болох тохиолдлыг хүүхдүүдтэй хамт жүжигчлэн үзүүл. Жишээлбэл, бид худал ярьж эсвэл бусадтай бүдүүлэг харьцаж байгаа найздаа юу гэж хэлж болох вэ?
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Гэрээ бол миний Бурханд өгсөн мөн Бурханы надад өгсөн амлалтууд юм.
Антай-нифай-лихайчууд зэвсгээ газарт булшилж, дахиж хэзээ ч хүн алахгүй хэмээн амлалт өгсөн. Үүнтэй адил, таны заадаг хүүхдүүд өөрсдийн гэрээг сахиж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бүх хүүхдэд жижигхэн чулуу тарааж өгөөд, тэднийг чулуун дээрээ гэрээ гэж бичихэд урь. Гэрээ гэдэг нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүүхдүүдийн хоорондох амлалт юм. Гэрээнүүд биднийг хэрхэн “чулуутай” адилхан бат бөх болгодог вэ? (Aлма 24:19). Алма 24:16–25-ыг хамт уншаад, Аммоны хүмүүс ямар гэрээ байгуулсан мөн өгсөн амлалтаа хэрхэн сахисан талаар олж мэд. Хүүхдүүдэд гэрээгээ сахихыг сануулах зорилгоор, тэднийг чулуугаа гэртээ авч явахад урь.
-
Хүүхдүүдтэй хамт Алма 24:16–19-ийг уншаад, антай-нифай-лихайчууд Бурханд наманчилснаа харуулахын тулд юу хийснийг ярилц. Тэд юу хийхгүй байх гэрээ байгуулсан бэ? Бидний байгуулдаг гэрээнүүд бол Бурханы зарлигуудыг дагах хүсэлтэй байгааг үзүүлсэн “Бурханд хандсан гэрчлэл” юм (18-р шүлэг). Хүүхдүүд өөр ямар ямар гэрээ байгуулсан бэ?
-
Антай-нифай-лихайчуудын зэвсгийг дүрслэн зурахад хүүхдүүдийг урь. Тэгээд зурсан зэвсгийнхээ нөгөө талд, Есүс Христийг илүү бүрэн дүүрэн дагахын тулд өөрсдийн өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа нэг зүйлийг бичихэд урь. Тэдэнд өөрсдийн зэвсгийг булж байгаа дүр үзүүлж, бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэхээр төлөвлөхөд урь.
Алма 24:7–10; 26:23–34; 27:27–30
Тэнгэрлэг Эцэг энэрэнгүй тул бид наманчилж, өөрчлөгдөж чадна.
Сүүлийн хичээлүүдээр хүүхдүүд Алма, Аммон болон антай-нифай-лихайчуудын талаар мэдэж авч байгаа. Та Тэнгэрлэг Эцэг чин сэтгэлээсээ наманчилдаг хүмүүст энэрэнгүй ханддаг гэдгийг харуулахын тулд энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт өмнө нь ба дараа нь гэж бич. Хэдэн хүүхдээс Алма 17:14–15; 26:23–24-ийг уншаад, Аммон болон түүний дүү нар леменчүүдэд заахаасаа өмнө ямар хүмүүс байсныг олж мэдэхийг хүс. Өөр хүүхдүүдээс Алма 26:31–34; 27:27–30-ийг уншаад, леменчүүд хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэхийг хүс. Зохих гарчгийн доор олж мэдсэнээ жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь Алма 24:7–10-аас энэ леменчүүд хэрхэн бүрэн өөрчлөгдөж чадсаныг олж мэдэхэд тэднийг урь. Биднийг уучилж өршөөн, бидэнд наманчлан, өөрчлөгдөхөд тусалдаг Бурханы хүчийн тухай гэрчлэлээ хуваалц.
-
Хүүхдүүдийг хамтдаа Алма 26:21–22-ыг уншаад, наманчилдаг хүмүүст ирдэг адислалуудыг олж мэдэхэд урь. Хүүхдүүдийг эдгээр адислалын заримыг өөрсдийг үгээр дүрслэн хэлэхэд урь.
Сайн мэдээ надад баяр баясгалан авчирдаг ба би энэхүү баяр баясгалангаа бусадтай хуваалцаж чадна.
Эдгээр бүлэгт сайн мэдээний дагуу амьдарч, хуваалцсанаар ирдэг баяр баясгалангийн үлгэр жишээ дүүрэн байдаг. Та Алма 26 болон 29-ийг хүүхдүүдийг баяр баясгалан эрэлхийлэхэд нь өдөөхөд хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд Алма 26 болон 29-өөс “баясал,” “баярлах” гэсэн үгсийг олоход тусал. Тэдний олсон шүлгүүдийн заримыг хамтдаа уншаад, эдгээр шүлэг нь баяр баясгалангийн талаар юу зааж байгаа талаар ярилц. Аммон, Алма хоёрт юу баяр баясгалан авчирсан бэ? Сайн мэдээний дагуу амьдарч, хуваалцсанаар баяр баясгалан мэдэрч байсан туршлагаасаа хуваалц эсвэл өөрсдийн туршлагаас хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Хоёр хүүхдийг өөд өөдөөсөө харж зогсоход уриад, хэн нь нөгөөхөө эхэлж инээлгэж чадахыг үз. Бид ямар ямар арга замаар баяр баясгаланг бусадтай хуваалцаж болох вэ? Сайн мэдээ хуваалцах нь хэрхэн баяр баясгаланг тараадаг вэ? Сайн мэдээний баяр баясгаланг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох арга замын талаар бодохыг хүүхдүүдээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Антай-нифай-лихайчуудын адил өгсөн амлалтаа сахихад хүүхдүүдийг урь.