Ирээд, Намайг дага
6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Aлмa 23–29: Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”


“6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Aлмa 23–29: Тэд ‘хэзээ ч итгэл алдраагүй,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Алма 23–29,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Антай-нифай-лихайчууд зэр зэвсгээ булсан нь

Антай-нифай-лихайчууд дайны зэр зэвсгээ булсан нь, Жөди Ливингстон

6-р сарын 29-өөс 7-р сарын 5

Алма 23–29

Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”

Та Aлма 23–29-ийг судалж байхдаа, өөртөө болон өөрийнхөө гэр бүлд зориулсан ямар захиасыг олж мэдсэн бэ? Сүмийн ангидаа юу хуваалцаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та хүмүүс үнэхээр өөрчлөгддөг гэдэгт заримдаа эргэлздэг үү? Магадгүй та хийсэн буруу сонголтоо өөрчилж эсвэл дадсан муу зуршлаасаа салж чадах эсэхдээ, бас хайртай хүмүүсийнхээ дээрхтэй адил асуудлуудад санаа зовнидог байж болно. Хэрэв тийм бол, антай-нифай-лихайчуудын түүх танд тусална. Энэ хүмүүс нифайчуудын заналт дайсан байсан. Аммон болон түүний ах дүүсийг тэдэнд сайн мэдээ заахаар шийдэхэд нифайчууд “[тэднийг] элэглэн дооглож инээлдсэн.” Леменчүүдийг хөрвүүлж байснаас алсан нь хамгийн зохих шийдэл мэт санагдаж байв (Алма 26:23–25-ыг үзнэ үү).

Гэвч леменчүүд Их Эзэний хөрвүүлэх хүчээр дамжуулан өөрчлөгдсөн. Нэгэн цагт “хатуу сэтгэлт мөн харгис хүмүүс” (Алма 17:14) гэгдэж байсан тэд “Бурханд хандсан өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон” (Алма 27:27) хүмүүс болсон билээ. Үнэндээ тэд “хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) юм.

Магадгүй танд орхих шаардлагатай буруу уламжлал эсвэл доош тавих “эсэргүүцлийн зэр зэвсэг” (Алма 23:7) байж болно. Эсвэл та гэрчлэлдээ арай илүү үнэнч байж, бага ч гэсэн итгэл алдрахгүй байх хэрэгтэй байж болох юм. Танд ямар өөрчлөлт хэрэгтэй байхаас үл хамааран, Есүс Христийн цагаатгагч хүчээр дамжуулан урт удаан үргэлжлэх өөрчлөлтийг хийх боломжтой гэсэн итгэл найдварыг танд Алма 23–29 өгөх болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 23:1–5

Бурханы хүүхдүүдийг сайн мэдээг хүлээн авахад агуу адислалууд тэдэнд дагалдан ирдэг.

Леменчүүдийн хаан түүний хүмүүсийн дунд Бурханы үг “ямар ч саадгүй” байх ёстойг тунхагласнаар (Алма 23:1–5-ыг үзнэ үү) агуу их адислалын үүдийг тэдэнд нээж өгсөн юм. Та Алма 23–29-ийг уншиж байхдаа, эдгээр адислалыг олж мэд. Бурханы үгийг та өөрийн болон гэр бүлийнхээ амьдралд “ямар ч саадгүй” байлгахад хэрхэн анхаарч болох вэ?

Алма 23–25; 27

Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх нь амьдралыг минь өөрчилнө.

Аммон болон түүний ах дүүсийн айлчилж очсон леменчүүд эцгүүдийнхээ уламжлалд болон өөрсдийн ёс бус байдлын дөнгөнд орсон байсан тул хөрвөлтөд тохирохгүй хүмүүс мэт харагдаж байв. Гэвч тэдний дундаас олон хүн Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн өөрчлөлтүүдийг хийсэн. Эдгээр лемен хүн хөрвөлтийнхөө бэлгэдэл болгож өөрсдийгөө антай-нифай-лихай гэж нэрлэжээ. (Энэ нэрэнд орсон “антай” гэдэг үг нь “Христийг эсэргүүцэгч” гэдэгт ордог “антай” гэсэн үгээс өөр утгатай юм.)

Эдгээр лемен хүний хөрвөлтийг эргэцүүлэн бодох нь таныг “Их Эзэнд” хөрвөгдсөн өөрийн хөрвөлтийн талаар тунгаан бодоход хөтөлж болох юм (Алма 23:6). Энэ бүлгүүдийг судлах нэг арга бол антай-нифай-лихай хүмүүсийн хөрвөлт тэдний амьдралыг хэрхэн өөрчилснийг тодорхойлох явдал байж болно. Эхлэхэд тань дараах шүлгүүд тусална.

Та антай-нифай-лихайчуудад гарсан өөрчлөлтийн талаар тунгаан бодохдоо Христэд хөрвөгдсөн хөрвөлт тань хэрхэн таныг өөрчилсөн талаар бод. Сайн мэдээг өөрийн амьдралд илүү хүчтэй байлгахын тулд та өөр ямар өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Алма 23:6–7

Алма 23:17–18

Алма 24:11–19

Алма 25:13–16

Алма 27:26–30

Алма 24:7–19; 26:17–22

Бурхан бол нигүүлсэнгүй.

Аммоны болон антай-нифай-лихайчуудын даван гарах шаардлагатай байсан гэм нүглүүд таны амьдралд байгаагаас тэс өөр байж болох ч бид бүгд Бурханы нигүүлсэлд итгэж найддаг. Түүний нигүүлслийг ойлгоход туслах юуг та Алма 24:7–19, 26:17–22-оос олж мэдсэн бэ? Та уншиж байхдаа, наманчлахаар уригдсан арга зам, наманчлалтай холбоотой туршлага, дахин гэм нүгэл үйлдэхээс хэрхэн зайлсхийхийг хичээсэн болон наманчлалаар дамжуулан танд ирсэн адислалууд гэх мэт зүйлийн талаар бодож болно. Та шүлгүүдийг ийм арга замаар уншиж байхдаа өөрийн амьдрал дахь Бурханы нигүүлслийн талаар юу ойлгож мэдэх вэ?

Алма 2629

Их Эзэнд үйлчлэх нь баяр баясгаланг авчирдаг.

Хэдийгээр Аммон, Алма хоёрт өөр өөр үйл явдал тохиолдсон ч номлолын ажлынхаа талаар ижил төстэй бодолтой байсан. Алма 26 болон 29-ийг уншаад, тэдний бодлыг харьцуул. Та ямар адил төстэй талуудыг олж харсан бэ? Ямар үг, хэллэг давтагдсан байна вэ? Сорилт бэрхшээлтэй үед ч гэсэн жинхэнэ баяр баясгаланг хэрхэн олох талаар та Аммон, Алма хоёроос юу мэдэж болох вэ? (Алмад тулгарсан сорилт бэрхшээлийг авч үзэхийн тулд Алма 5–16-ийн оршлыг үзнэ үү. Аммон болон түүний ах дүүст тохиолдсон сорилт бэрхшээлийг авч үзэхийн тулд Алма 17–28-ын оршлыг үзнэ үү.)

Aлмa 26:5–7

Боодол болон хадгалах газар гэж юу вэ?

Ургац хураалтын үеэр үр тариаг боодол гэгддэг багцад цуглуулж, хадгалах газар гэж заримдаа нэрлэдэг агуулахад хураадаг. Ахлагч Дэвид А.Бэднар Алма 26:5 дахь бэлгэдлийг “Энэ зүйрлэлд боодлууд нь Сүмийн шинээр баптисм хүртсэн гишүүдийг төлөөлжээ. Хадгалах газрууд нь ариун сүмүүд юм” хэмээн тайлбарласан (“Нэр алдрыг хүнтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign, May 2009, 97 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108). Алма 26:5–7 дахь зүйрлэл ариун сүмийн гэрээний ач холбогдлын талаар танд юу заадгийг бодож үз.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар ямар зарчмыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 24:6–19

Яагаад антай-нифай-лихайчууд зэр зэвсгээ “газрын гүнд” булсан бэ? (Алма 24:16). Гэр бүлийн гишүүд ялан дийлэхийг эсвэл хаяж орхихыг хүсэж байгаа зүйлсээ цаасан дээр бичээд, газарт нүх ухан, цаасаа булж болно.

Алма 24:7–12

Эдгээр шүлгийг судлах нь танай гэр бүлд наманчлалын гайхамшигт бэлгийг ойлгоход тусална. Антай-нифай-лихайчууд нүглээ наманчлахын тулд юу хийсэн бэ? Их Эзэн тэдэнд наманчлахад хэрхэн тусалсан бэ? Бид энэ жишээнээс юу мэдэж авч болох вэ?

Алма 24:20–27

“Тийн бид Их Эзэн өөрийн хүмүүсийн авралын төлөө олон аргаар ажилладгийг харлаа” гэсэн Мормоны тунхаглалын үнэнийг гэрчлэх юуг бид олж харсан бэ? (Алма 24:27).

Алма 26:2

Алма 26:2 дахь Аммоны асуултуудад танай гэр бүл юу гэж хариулах вэ? Та тэдний хариултыг том цаасан дээр бичээд, бүх хүнд харагдахуйц газар өлгөж болно. Бурхан “бидний дээр соёрхсон” бусад адислалыг бодож олбол уг цаасан дээрээ нэмж бичихэд гэр бүлийн гишүүдийг урамшуулан дэмж.

Алма 29:9

Аммон, Алма хоёр хэрхэн Бурханы мутар дахь зэмсэг байсан бэ? Гэртээ байгаа хэрэгсэл буюу зэмсгүүдийг хараад, тэдгээр нь дор бүрнээ танай гэр бүлд ямар ач тустайг ярилц. Энэ нь бидний хүн нэг бүр “Бурханы мутар дахь зэмсэг” хэрхэн болж чадахыг ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Олон төрлийн арга барилыг ашигла. Гэр бүлээрээ судраас суралцахдаа олон төрлийн арга барил ашиглах нь гэр бүлийн гишүүдийн сонирхлыг татаж, хичээлд оролцоход тусална. Жишээ нь, гэр бүлийн нэг гишүүн шүлгийг уншсаныхаа дараа бусад гишүүнээс сая уншсан зүйлээ өөрсдийн үгээр давтан хэлэхийг хүсэж болно.

Антай-нифай-лихайчууд зэр зэвсгээ булсан нь

Антай-нифай-лихайчууд зэр зэвсгээ газарт булсныг дүрслэн харуулсан Дан Бөррийн зурсан зураг