Ирээд, Намайг дага
7-р сарын 27-оос 8-р сарын 2. Aлмa 39–42: “Аз жаргалын агуу төлөвлөгөө”


“7-р сарын 27-оос 8-р сарын 2. Aлма 39–42: ‘Аз жаргалын агуу төлөвлөгөө,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 27-оос 8-р сарын 2. Aлма 39–42,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Есүс, Мариа хоёр

Марк Р.Пью, Эмэгтэй, чи юунд уйлна вэ?

7-р сарын 27-оос 8-р сарын 2

Алма 39–42

“Аз жаргалын агуу төлөвлөгөө”

Алма 39–42-ийг залбирч судлаад, хүүхдүүдэд суралцахад нь туслах үйл ажиллагааг төлөвлө. Та дараах үйл ажиллагаанаас аль ч насны хүүхдүүдэд тохируулан өөрчилж болох санаануудыг олж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхэд бүрийг босож зогсоод, сайн мэдээний талаар сүм дээр эсвэл гэртээ хамгийн сүүлд сурсан зүйлээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Алма 39:1, 10–11

Би сайн үлгэр жишээ үзүүлж чадна.

Алма Кориантоныг ах нарынхаа сайн үлгэр жишээнээс суралцахад урамшуулсан ба бусдад сөрөг үлгэр жишээ үзүүлэхгүй байхыг түүнд сэрэмжлүүлсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Шиблон, Кориантон хоёр ах дүүс байсан ба Шиблон Кориантонд сайн үлгэр жишээ үзүүлдэг байсан. Хүүхдүүдийг “Тэр чамд сайн үлгэр жишээ үзүүлээгүй гэж үү?” гэсэн асуултыг тантай хамт давтан хэлэхэд урь.(Aлмa 39:1). Тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлдэг хэн нэгний талаар ярихыг хүүхдүүдээс хүс.

  • Do as I’m Doing” (Children’s Songbook, 276) гэх мэт хүүхдүүд таны хөдөлгөөнийг дагах юм уу дуурайж болох дууг дуул . Хүүхэд бүрд удирдагч эсвэл үлгэр жишээ болох боломж олго. Хүүхдүүдээс хэн нэгэнд хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлж чадах талаар нь асуу.

  • Есүсийн сайн үйл хийж байгаа зургийг үзүүлээд, Тэр бидний төгс жишээ болохыг тайлбарла. Бид Есүстэй адил сайн жишээ үзүүлж чадна гэдгийг тайлбарла. Өөрсдийгөө сайн үлгэр жишээ үзүүлж байгаагаар зурахад хүүхдүүдийг урь.

Алма 39:9, 13

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр алдаагаа засахад минь тусалж чадна.

Хэдийгээр бага насны хүүхдүүд наманчлах хэрэггүй ч Кориантоны тухай тэдэнд ярих нь тэдэнд наманчлал гэж юу болохыг ойлгож эхлэхэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Кориантоны нүглийн талаар тодорхой ярилгүйгээр, буруу сонголт хийснийг нь тайлбарлаж өг. Бид түүнд туслахын тулд юу хэлж болох вэ? Кориантоны аав Алма “Би чамайг наманчлаасай мөн нүглүүдээ орхиосой хэмээнэ” (Алма 39:9) гэж түүнд хэлснийг хүүхдүүдэд уншиж өг. “Наманчлах” гэдэг нь бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс биднийг өршөөн, алдаагаа засахад туслахыг хүсэж, дараа нь Тэдэнтэй илүү адилхан болохыг хичээхийг хэлдэг гэдгийг тэдэнд хэлж өг.

  • Ямар нэгэн буруу зүйл хийж, үүндээ гэмшсэн хэн нэгний тухай түүхийг ярьж байхдаа нэг хүүхдэд хүнд зүйл бариул. Уг зүйл нь алдаа хийхэд бидэнд төрдөг мэдрэмжтэй адил гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг наманчлах үед хүнд, муу муухай мэдрэмжийг маань авч хаян, алдаагаа засаж залруулахад тусалдаг гэдгийг гэрчилж байх үедээ уг хүнд зүйлийг хүүхдээс ав. “Repentance”(Children’s Songbook, 98) гэх мэт наманчлалын тухай дууг хамтдаа дуул.

Aлма 40:23

Би амилуулагдана.

Хүүхдүүдийг болон тэдний хайртай хүмүүсийг амилуулагдах өдрөө тэсэн ядан хүлээдэг болоход нь тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та Алма 40:23-ыг хүүхдүүдэд чанга уншиж өгөхдөө, энэ шүлэг юу зааж байгааг төсөөлөн харахад нь туслахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. Амилуулалт гэж юу болохыг өөр хүүхдэд заахдаа үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхэд бүрийг урь.

  • Амилсан Аврагчийн зургийг үзүүлээд, “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” эсвэл “Тэр амилсан!” (Хүүхдийн дууны ном, 64; Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 55) гэх мэт Амилалтын тухай дууг хүүхдүүдэд заа. Үг, хэллэгийн утга агуулга, ач холбогдлыг тайлбарлахын тулд үе үе зогс.

  • Тэдний таньдаг хэн нэгэн нас барсан эсэхийг хүүхдүүдээс асуу. Хэзээ нэгэн цагт уг хүн болон бусад бүх хүн Есүс Христийн ачаар амилуулагдах болно гэдгийг гэрчил. Хэрэв шаардлагатай бол амилуулагдах гэдэг нь ямар утгатай болохыг тайлбарлахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла.

    Мариа, Есүс хоёр

    Хэрри Андэрсон, Мариа ба амилсан Их Эзэн

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 39:1, 10–11

Би сайн үлгэр жишээ үзүүлж чадна.

Алмагийн Кориантонд өгсөн зөвлөгөө нь сайн үлгэр жишээг дагах болон үлгэр жишээ үзүүлэхийн ач холбогдлыг ойлгоход хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алмагийн хүү Кориантон сайн мэдээг номлохын оронд ноцтой нүгэл үйлдсэн гэдгийг тайлбарла. Алма 39:11-ийн сүүлчийн хэсгийг хүүхдүүдтэй хамт уншаад, Кориантоны нүгэл зоромчуудад хэрхэн нөлөөлснийг сонсохыг хүүхдүүдээс хүс. Тэдний үйл хөдлөл нөлөөлж болох хүмүүсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүд энэ хүмүүст хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлж чадах вэ?

  • Алма 39:1-ийг хамтдаа унш. Кориантоны ах Шиблон хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлсэн бэ? Энэ асуултын нэмэлт хариултыг Aлма 38:2–4-өөс олохыг хүүхдүүдээс хүс. Өөрийн амьдрал дахь зарим сайн үлгэр жишээний талаар хэлээд, хүүхдүүдийг мөн адил үйлдэхэд урь. “Lessons I Learned as a Boy” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлээд, том хүү нь хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлснийг хүүхдүүдээс асуу.

  • Гар чийдэн юм уу нарны зураг авчраад, гэрлийг зөв шударга үлгэр жишээний хүчтэй харьцуул. Гар чийдэн эсвэл нарны гэрэл бидэнд аль замаар явахыг харахад тусалдгийн адил зөв шударга үлгэр жишээ Тэнгэрлэг Эцэгийг дагахын тулд юу хийхийг бидэнд үзүүлдэг. Хэн нэгний сайн үлгэр жишээ танд тусалж байсан туршлагаасаа хуваалц. Бусдад сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд хүүхдүүд юу хийж чадах вэ? Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ гэдгийг гэрчил.

Алма 39:9–13

Би алдаа гаргасан үедээ наманчилж болно.

Таны заадаг хүүхдүүд бидэнтэй адил нүгэл үйлдэж, алдаа гаргадаг. Та тэднийг “нүглээ орхиж,” наманчлахад хэрхэн өдөөж болох вэ? (Aлма 39:9).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гэмтэл авч байсан туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэд шархаа эдгээхийн тулд юу хийсэн бэ? Нүгэл нь бидний сүнсийг шархлуулдаг ч биднийг наманчлах үед Аврагч эдгээж чадна гэдгийг тайлбарла.

  • Алма 39:9 дээрх “наманчлаасай мөн нүглүүдээ орхиосой” гэсэн үгсийг олохыг хүүхдүүдээс хүсээд, “наманчлах” болон “орхих” гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход тэдэнд тусал. Бид Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан наманчлах боломжтой гэдгийг гэрчил. Алма 39:10–14-ийг хамтдаа уншаад, бидэнд наманчилж, нүглээс зайлсхийхэд туслах бусад зүйлийг олж мэд.

Алма 40:6–7, 11–14, 21–23

Үхлийн дараа бидний сүнс Амилалт, Шүүлт хүртэл сүнсний дэлхийд очдог.

Үхлийн дараа бидэнд юу тохиодог бол гэж бодох нь ердийн зүйл юм. Алмагийн үгс сүнсээр өдөөгдсөн хариултыг олоход хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Үхэл, сүнсний дэлхий, амилалт болон шүүлт гэсэн үгсийг тус тусад нь цаасан дээр бичээд, самбарын энд тэнд тавь. Эдгээр нэр томьёо ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Алма 40:6–7, 11–14, 21–23-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, дээрх үгсийг тохиолдох дарааллаар нь самбар дээр байрлуулахыг тэднээс хүс.

  • Алма 40:6–7, 11–14, 21–23-ыг уншсанаар хариултаа авч болох асуултуудыг самбарт жагсааж бичээд, асуулт бүрийг шүлэг дэх хариулттай нь тааруулахад хүүхдүүдийг урь. Жишээлбэл, “Намайг амилахад бие махбод маань ямар байх вэ?” гэсэн асуултад Алма 40:23 хариу өгч чадна. Шаардлагатай бол уншиж байх үедээ хэцүү үгсийг хүүхдүүдэд тайлбарлаж өг. Яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд талархаж байгаа талаараа хуваалцахад хүүхдүүдийг урамшуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлдэг гэр бүлийнхээ гишүүнд талархаж мөн сайн үлгэр жишээ болж болох нэг арга замыг бодоход хүүхдүүдийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Мэдрэхүйг оролцуул. “Ихэнх хүүхэд (насанд хүрэгчид ч мөн адил) олон мэдрэхүйгээ оролцуулж байвал илүү сайн суралцдаг. Суралцаж байхдаа харах, сонсох, хүрэх мэдрэхүйгээ ашиглахад нь хүүхдүүдэд туслах арга замыг ол” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).