Ирээд, Намайг дага
8-р сарын 12–18. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн’


“8-р сарын 12–18. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 12–18. Ром 7–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Ром

8-р сарын 12–18

Ром 7–16

“Бузар мууг сайнаар дийлэгтүн”

Та Ром 7–16-г уншихдаа эдгээр бүлэгт заасан үнэнийг хүүхдүүдэд хэрхэн заах талаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан эсэхийг хүүхдүүдээс асуу. (Та өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тэдэнтэй хамт товч давтаж болно.) Хэрэв тийм бол, тэд юуны талаар хуваалцсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Ром 8:35–39

Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай.

Та Тэнгэрлэг Эцэг тэднийг үргэлж хайрлах болно гэдгийг хүүхдүүдэд заахын тулд Паулын үгсийг хэрхэн ашиглаж болох вэ?

Охинтойгоо бүжиглэж буй аав

Тэнгэрлэг Эцэг хүүхэд бүрээ хайрладаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “[Юу ч] Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй” (Ром 8:39) гэсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Энэ үнэнийг харуулахын тулд хоёр хавтанг хадаасаар нийлүүлж хадаад, нэгэн дээр нь “бид,” харин нөгөөх дээр нь “Бурханы хайр” гэж тэмдэглэ. Хүүхдүүдээр хавтанг салгах гэж оролдуул.

  • Хүүхдүүдийг гадаа гаргаж, нарны гэрлийг мэдрүүл эсвэл тэдэнд нарны зураг үзүүл. Нар Тэнгэрлэг Эцэгийн хайртай хэрхэн адилхан байна вэ? Нар хол байдаг хэдий ч биднийг дулаацуулдаг гэдгийг олж харахад тэдэнд тусал. Тэнгэрлэг Эцэг маань бидэнтэй хамт байхгүй ч бид Түүний хайрыг үргэлж мэдэрч чадна. Түүнчлэн та “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) дууг хамт дуулж болно.

Ром 10:17

Бурханы үгийг сонссоноор итгэл ирдэг.

Бурханы үгийг анхааралтай сонссоноор хүүхдүүдийн Бурханд итгэх итгэл өсөн нэмэгдэх болно. Та Бурханы үгийг сонсохын ач холбогдлыг ойлгоход тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ром 10:17-г хүүхдүүдэд уншиж өгөөд, Бурханы үгийг сонсож болох нөхцөл байдлыг үзүүлсэн зургийг үзүүл (гэр бүлээрээ судраас суралцаж байгаа, сүмийн эсвэл Ерөнхий чуулганы гэх мэт зургууд болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Хүүхдүүдээс хэзээ Бурханы үгийг сонсож байсныг асуу.

  • Бурханы үгийг олон арга замаар сонсдог хүүхдийн тухай түүхийг ярь. Уг түүхийг ярьж байхдаа Бурханы үгийг сонсох бүрд уг хүүхдийн итгэл хэрхэн өсөж байгааг үзүүлэхийн тулд бөмбөлгийг бага багаар үлээ.

  • Хүүхдүүдэд тэдний итгэл өсөж хөгжих боломжтой гэдгийг ойлгоход нь тус болохын тулд “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50–51) дууг дуулахад тусал. Тэднээс дуулж байхдаа үрийг төлөөлөн доош суухыг хүс. Дуулах үедээ итгэл гэсэн үгийг хэлэх болгонд ургаж байгаа ургамлын адил бага багаар дээш өндийн босохыг тэднээс хүс.

  • Ангид судрууд болон Сүмийн ерөнхийлөгчийн зураг, Friend эсвэл Лиахона сэтгүүлийн хувийг нуу. Хүүхдүүдээс тэдгээрийг олоод, тэдгээр нь хэрхэн бидэнд Бурханы үгийг сонсох боломжийг олгодог талаар хуваалцахыг хүс.

Ром 16:1–4

Надад тусалсан хүмүүст би талархаж байгаагаа хэлж чадна.

Паул өөрт нь тусалсан хүмүүст талархаж байсан. Та хүүхдүүдэд тэдний төлөө бусдын хийдэг сайн зүйлсийг олж харан, талархахаа мартахгүй байхад тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Паул Фойбе гэх эмэгтэй болон гэрлэсэн хос Приска, Акул нараас тусламж хүлээн авсандаа талархаж байсан (Ром 16:1–4-ийг үзнэ үү) гэдгийг тайлбарла. Та эдгээр шүлгийн үг, хэллэгээс хуваалцаж байхдаа Паулын болон энэ гурван хүний зургийг зурахыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхэд бүрийг түүний төлөө хэн нэгний саяхан хийсэн сайн зүйлийн талаар хуваалцахад урь. Тэдгээр хүнд баярлаж байгаагаа илэрхийлсэн ил захидал хийхэд нь хүүхдүүдэд тусал.

  • Мөн өөр өөр хэлээр баярлалаа гэж хэлж сурахад нь хүүхдүүдэд тусал. “Бүх дэлхийн хүүхдүүд” (Хүүхдийн дууны ном, 4–5) дуу тус болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Ром 8:16–18

Тэнгэрлэг Эцэг Өөртөө байгаа бүхнийг авахад бэлэн байгаасай хэмээн надаас хүсдэг.

Мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бидэнд Түүнтэй адилхан болж, Түүнд байгаа бүхнийг өвлөн авах боломжийг олгодог. Энэ үнэн таны заадаг хүүхдүүдэд сайн мэдээг илүү итгэлтэй дагах сэдлийг төрүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ром 8:16–18-ыг хамтдаа унш. Эдгээр шүлгээс бид хэн болох мөн хэн болох боломжтой талаар юу сурч болох вэ? “Өв залгамжлагч” гэж эцэг эхдээ байгаа бүх зүйлийг өвлөдөг эсвэл хүлээн авдаг хүнийг хэлдэг гэдгийг тайлбарла. Самбар дээр Бид Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг өвлөн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? гэж бич. “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86–87) гэх мэт дуулгавартай байх тухай дууг хамт дуулж, хариулт хай. Хүүхдүүд өөр ямар хариулт олсон бэ?

  • Охид, хөвгүүд нь хэзээ нэгэн цагт хаант улсыг нь удирдаасай гэж хүсдэг хааны талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг хаантай адил, харин бид Түүний эрхэм охид, хөвгүүдтэй адил гэдгийг тайлбарла. Та Францын XVI Луис хааны хүүгийн талаар өгүүлсэн Элэйн С.Далтон эгчийн “Remember Who You Are!” (Хэн гэдгээ бүү март!) үгийг хуваалцаж болно (Ensign or Liahona, May 2010, 121). Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд хэзээ нэгэн цагт Түүнтэй хамт амьдрахаар төрсөн гэдгээ санах нь энэ дэлхий дээр зөв шударга амьдрахад бидэнд хэрхэн туслах вэ? (Нэмэлт мэдээллийг Итгэлдээ үнэнч байх нь, 85–86-аас үзнэ үү.)

Ром 10:17

Бурханы үгийг сонссоноор итгэл төрдөг.

Хүүхдүүдэд Бурханы үгийг сонсох олон боломж бий. Бурханы үгийг сонсох нь тэдний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болохыг олж харахад тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дараах үгсийг самбар дээр бич. нь -оос нь ирдэг. Хүүхдүүдээс Ром 10:17-г уншаад, хоосон зайг бөглөхийг хүс. Хэн нэгний заасан сайн мэдээний үнэн итгэлийг тань хүчирхэгжүүлэхэд тусалж байсан үеэ хуваалцана уу. Та дуртай судраа юм уу Ерөнхий чуулганы эшлэлээс хуваалцаж болно. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

  • Бурханы үгийг олж болох газруудыг устай хэдэн аяган дээр тэмдэглэ (судар, сүмийн цуглаан, ерөнхий чуулган гэх мэт). Бурханы үг бидний итгэлийг хэрхэн өсгөн нэмэгдүүлдэг талаар ярилцаж байхдаа “Итгэл” гэж тэмдэглэсэн саванд аяга бүрд байгаа усыг хий.

  • Бусад хүүхдэд харуулалгүйгээр нэг хүүхдэд Аврагч хэн нэг хүнийг эдгээж байгаа зургийг өг. Тухайн зураг юуг дүрслэн үзүүлж байгааг таахад бусад хүүхдэд тус болох тайлбарыг өгөхийг уг хүүхдээс хүс. Бусад хүнийг Аврагчид итгэдэг болгохын тулд бид Аврагчийн талаарх мэддэг зүйлээ тэдэнтэй хэрхэн хуваалцаж болох вэ?

Ром 14:10, 13

“Иймд … бид бие биеэ шүүхээ больё.”

Хүүхдүүд өөрсдөөс нь өөр сонголт хийдэг хүмүүстэй харилцахдаа тэднийг шүүх хандлага гаргаж магадгүй. Паулын ромчуудад өгсөн зөвлөгөө ийнхүү шүүхээс зайлсхийхэд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг Ром 14:10, 13-ыг уншихад урь. Бусад хүүхдээс Паул хэдэн удаа шүүх гэсэн үгийг хэрэглэснийг тоолохыг хүс. Бусдыг шүүмжлэх гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Бид яагаад бусдыг шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй вэ?

  • Нэг хүний зургийг үзүүл. Бид зөвхөн зураг үзээд тэр хүний талаар юу мэдэж авч болохыг хүүхдүүдээс асуу. Бид түүний талаар ямар ямар зүйлийг мэдэхгүй вэ? Их Эзэн яагаад энэ хүнийг хамгийн сайн шүүж чадах хүн нь вэ? (1 Самуел 16:7-г үзнэ үү).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангиараа хийсэн нэг үйл ажиллагааг сонгоод, үүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт хийхийг хүүхдүүдээс хүс. Хийсэн зүйлээ дараагийн долоо хоногт хуваалцаж болно гэдгийг тэдэнд хэл.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг сайн мэдээний хэлэлцүүлэгт татан оролцуул. Та бага насны хүүхдүүдийг сайн мэдээний хэлэлцүүлэгт татан оролцуулахын тулд бүтээлч байх хэрэгтэй байж болно. Зарим тохиолдолд та хүүхдүүдийг сандал дээр биш, харин шалан дээр тойрч суухад урих гэх мэт энгийн зүйлийг хийж болно.