“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28: ‘Тохинуулагч ба гэрч,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
7-р сарын 29-өөс 8-р сарын 4
Үйлс 22–28
“Тохинуулагч ба гэрч”
Та Үйлс 22–28 дахь төлөөлөгч Паулын тохинууллын талаарх түүхийг уншиж байхдаа зааж байгаа хүүхдүүддээ утга учиртай байж болох зарчмуудыг ол.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Шоронгийн өрөө, завь, могойн зургийг харуул. Эдгээр зурагтай холбоотой Паулын талаар мэддэг түүхээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр надад санаа тавьж, хүнд хэцүү үед маань тусалдаг.
Аврагч Паулд хэрхэн тусалсан талаар суралцах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр хүүхдүүдэд санаа тавьдаг гэдгийг мэдэхэд тэдэнд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Үйлс 23:10–11 дээрх, шоронд байгаа Паул дээр Аврагчийн ирсэн тухай түүхийг хуваалц. Эсвэл энэ түүхийг харуулсан “Be of Good Cheer” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Сорилт бэрхшээлтэй тулгарч, Бурханаас удирдамж, тайтгарал хүлээн авч байсан үеийнхээ тухай хуваалц. Бурханаас тайтгарал хүлээн авснаа мэдэрч байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Есүсийн “Зоригтой байгтун” хэмээн Паулд хэлсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Зоригтой бай хэмээн урьж болох, магадгүй сэтгэлээр унасан эсвэл санаа зовсон хэн нэгний талаар бодохыг хүүхдүүдээс хүс.
Би бусадтай гэрчлэлээ хуваалцаж чадна.
Паулын Агрийп хааны өмнө хэлсэн гэрчлэлийг авч үзэх нь хүүхдүүдэд үнэн гэж мэддэг зүйлээ хэрхэн хуваалцах талаар суралцахад нь тус болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангид титэм авчраад, нэг хүүхдэд өмсгөж, Агрийп хаан болгон жүжиглүүл. Та Үйлс 26:1–29 дэх Паулын гэрчлэлийг болон Агрийп хаан үүнд хэрхэн хариулсан талаар товчхон ярьж өгч байхдаа өөр нэг хүүхдийг хааны өмнө Паулыг төлөөлөн зогсоход урь (Шинэ Гэрээний түүхүүд номын х. 162–166 дахь “Бүлэг 63: Паул номлолоо дуусгасан нь” эсвэл LDS.org дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Бид Паулын адил бусадтай гэрчлэлээ хуваалцаж чадна гэдгийг тайлбарла.
-
“Testimony” дууны 2-р мөр (Сүмийн дуулал, ду. 137) эсвэл “Тэнгэрлэг эцэг минь амьд” (Хүүхдийн дууны ном, 8) зэрэг гэрчлэлийн тухай өгүүлсэн дуунуудыг дуулж эсвэл уншиж байхдаа сонсохыг хүүхдүүдээс хүс. Гэрчлэлээ хуваалцаж болох ямар нэгэн зүйлийг олж сонсох үедээ гараа өргөхөд хүүхдүүдийг урь. Та дуунуудыг олон удаа давтан дуулж болно. Үгийг нь сурсан бол хүүхдүүдийг хамт дуулахад урь. Тэднээс сайн мэдээний талаар үнэн гэдгийг нь мэддэг зарим зүйлээсээ хуваалцахыг хүс.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан гэрчлэлээ хуваалцахдаа хэлж болох ямар нэгэн зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэднийг гэрчлэлээ гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хуваалцахад урамшуулан дэмж.
Бошиглогчид намайг аюулаас сэрэмжлүүлдэг.
Паулын усан онгоцны сүйрлийн талаарх түүх нь бошиглогчид бидний харж чадахгүй аюулыг хардаг гэдгийг хүүхдүүдэд хэрхэн зааж болох талаар бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг шуурганы үеэр сүйрч буй усан онгоцонд сууж байна гэж төсөөлөн бодоход урь. Паулын хүмүүст өгсөн Үйлс 27:9–10 дээрх сэрэмжлүүлгийг уншаад, түүний сэрэмжлүүлгийг сонсоогүйгээс болсон усан онгоцны сүйрлийн тухай түүхийг хуваалцана уу (11, 39–44-р шүлгийг үзнэ үү). Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүл. Тэрээр бидэнд ямар ямар сэрэмжлүүлэг өгдөг вэ?
-
Сүмд явах, баптисм хүртэх гэх мэт бошиглогчдын бидэнд хийхийг заасан зүйлсийг төлөөлсөн зураг эсвэл эд зүйлсийг өрөөний эргэн тойронд тавь. Ангиараа өрөөгөөр явж, зураг эсвэл эд зүйлс дээр очоод, бошиглогчийн сургаалыг дагах нь биднийг хэрхэн аюулаас хамгаалдаг талаар ярилц.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Үйлс 23:10–11; 27:18–26; 28:1–6
Надад гай зовлон тохиолдоход Бурхан намайг орхидоггүй.
Паул зовлон бэрхшээлийг туулахдаа Их Эзэн өөртэй нь хамт байгааг мэдсэн. Та Паулд тохиолдсон зүйлийг өөрсөдтэйгөө адилтгахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Үйлс 23:10-ыг ашиглан Паул хүмүүст Есүсийн талаар заасан тул түүнийг шоронд хийсэн болохыг тайлбарла. Дараа нь Үйлс 23:11-ийг хүүхдүүдтэй хамт унш. Эсвэл энэ түүхийг харуулсан “Be of Good Cheer” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Паул яагаад шоронд байсан ч гэлээ “зоригтой бай[сан]” бэ?
-
Самбар дээр Үйлс 23:10–11; Үйлс 27:18–26; болон Үйлс 28:1–6-г бич. Шорон, завь, могойн зургуудыг үзүүл. Хүүхдүүдийг дээрх шүлгүүдийг уншиж, зургуудтай тохируулахад урь. Эдгээр түүх бүрд Их Эзэн Паултай хамт байгаагаа түүнд хэрхэн харуулсан бэ?
-
Тойргийн нэг гишүүнийг хүнд хэцүү цагт Бурхан өөртэй нь хамт байсан туршлагаасаа хуваалцахад урь. Магадгүй та эсвэл хүүхдүүд туршлагаасаа мөн хуваалцаж болно.
Би Есүс Христийн талаарх гэрчлэлээ зоригтой хуваалцаж чадна.
Паулын гэрчлэлээ зоригтой хуваалцсан явдал нь хүүхдүүдэд гэрчлэлээ зоригтой хуваалцахад тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Үйлс 26:1–29-ийг уншаад, Паулын Агрийп хаанд заасан сайн мэдээний зарим үнэнийг хайж олоход урь. Паул эдгээр зүйлийг хааны өмнө хуваалцахдаа яагаад сүрдэж болох байсан бэ? Хүүхдүүдийг үнэн гэдгийг нь мэдэх сайн мэдээний зарим зарчмыг жагсааж бичихэд урь. Эдгээр үнэний талаарх гэрчлэлийг нь сонсох хэрэгтэй гэж бодож байгаа хэн нэгний талаар бодохыг тэднээс хүс.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан гэрчлэлдээ дурдаж болох ямар нэгэн зүйлийн талаар бичихэд хүүхдүүдийг урь.
Бошиглогчид намайг аюулаас сэрэмжлүүлдэг.
Хүүхдүүд өнөө үеийн бошиглогчдын захиасыг сонсож, тэдний сэрэмжлүүлгийг таньж чадна. Та эдгээр сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулж сурахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Усан онгоцны хэлбэртэй цаасыг эвлүүлдэг тоглоомын жижигхэн хэсгүүд болгон хайчил. Хайчилсан хэсгүүд дээрээ Үйлс 27:9–11 дээрх Паулын сэрэмжлүүлгийг бичээд, эвлүүлэхэд хүүхдүүдийг урь. Хүмүүс яагаад Паулыг сонсоогүй вэ? (11-р шүлгийг үзнэ үү). Хүүхдүүдийг 18–20 болон 40–44-р шүлгүүдийг уншаад, үүний үр дүнд юу болсныг олж мэдэхэд урь. (Хүмүүс Паулын усан онгоцон дээр үлд гэсэн дараагийн зөвлөгөөг сонссон учраас энэ удаад хэн ч усан онгоцны сүйрлээс болж амь насаа алдаагүй гэдгийг тайлбарлан, 30–32-р шүлгийг үзнэ үү.) Бид энэ үйл явдлаас бошиглогчийг дагах талаар юу сурч болох вэ?
-
Сүмийн ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн захиасыг авчирч, түүний өгсөн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүүхдүүдтэй хуваалц. Хүүхдүүдийг бошиглогчийг дагаж болох арга замуудын талаар бодоход урь.
-
“Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Бошиглогчид хэрхэн дурантай хүнтэй адилхан байна вэ?
-
Хүүхдүүдэд бошиглогчийн үүрэг хариуцлагын талаар суралцахад туслах, тэдний хийж чадах хэд хэдэн үйл ажиллагааг бич. Жишээлбэл, “Сургаал ба Гэрээ 21:4–7-г унш” эсвэл “‘Бошиглогчийг дага’ дууг дуул” (Хүүхдийн дууны ном, 58–59 эсвэл бошиглогчийн тухай өөр дууг ашигла). Үйл ажиллагааны жагсаалтыг ангийн гадна өлгөөд, нэг хүүхдийг хаалганы дэргэд зогсож, үйл ажиллагаануудыг нэг нэгээр нь бусад хүүхдэд уншиж өгч, дараагийн үйл ажиллагааг уншиж эхлэхээсээ өмнө тэдэнд хийж дуусгах боломж олгоход урь. Зөвхөн нэг хүүхэд бусдад удирдамж өгсөн шиг, Бурхан биднийг юуг хийгээсэй хэмээн хүсдэг талаар бошиглогчийн бидэнд заадаг зүйлийг тайлбарла. Уг үйл ажиллагаанаас бошиглогчдын талаар суралцсан зүйлээсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдээс Паулын талаар сурсан зүйлээ ашиглан, бошиглогчийн хамгийн сүүлчийн захиасыг судлахад гэр бүлийнхнээ урамшуулан, түүний зөвлөгөөг хэрхэн дагаж болох талаар ярилцахыг хүс.