Ирээд, Намайг дага
7-р сарын 22–28. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа’


“7-р сарын 22–28. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 22–28. Үйлс 16–21,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Паул Арейпагийн дунд

7-р сарын 22–28

Үйлс 16–21

“Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

Үйлс 16–21-ийг уншсаны дараа Сүнсний өдөөлт болон энэ тойм дээрх санаанууд хичээлдээ бэлдэхэд тань хэрхэн тусалж болох талаар тунгаан бод. Энэ гарын авлага дахь “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсгээс нэмэлт тусламж, зөвлөгөө авна уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг Паул өнөө үеийн номлогчидтой хэрхэн адилхан байгааг өөрт тань хэлж өгөхөд урь. “Та нар хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцаж байсан уу?” гэж асуу.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Үйлс 16:25–34

Номлогчид хүмүүст Есүс Христийн талаар заадаг.

Таны заадаг хүүхдүүд номлогчдын хийдэг зүйлсийн талаар мэдэх үү? Та хүүхдүүдэд сайн мэдээг бусадтай хуваалцаж болно гэдгийг ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг Үйлс 16:25–34 дэх Паул, Силас хоёр шоронд сайн мэдээг хуваалцаж байсан түүхийг товчхон ярьж өгөх хооронд хүүхдүүдэд уг үйл явдлыг жүжигчлэн үзүүлэхэд тусал (мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 158–160 дахь Бүлэг 61: Паул, Силас хоёр шоронд” эсвэл LDS.org дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Өнөө үеийн номлогчид мөн хүмүүст Есүсийн талаар зааж, тэдэнд баптисм хүртэхэд бэлтгэхэд нь тусалдаг гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдэд зориулан номлогчийн зүүдэг нэрийн тэмдэг хийгээд, дээр нь нэрээ бичихэд тэдэнд тусал. “Бурхан бол бидний хайрт Тэнгэрлэг Эцэг,” “Бурхан амьд бошиглогчоор дамжуулан ярьдаг” эсвэл “Есүс Христ бидний Аврагч” гэх мэт бусадтай хуваалцаж болох сургаалын энгийн мэдэгдлүүдийг хүүхдүүдэд зааж өг.

  • Номлолд байгаа таньдаг хэн нэгний талаар хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд уг номлогчид зориулан зураг зурах юм уу зурвас бичиж болно.

Үйлс 17:10–12

Судрууд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар гэрчилдэг.

Таны зааж буй зарим хүүхэд хараахан бичиж чадахгүй байж болох ч та тэдэнд судруудыг хайрлах хайрыг нь төлөвшүүлж, эдгээр нь Аврагчийн талаар хэрхэн гэрчилдгийг олж харахад тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өрөөнд хэд хэдэн судар байрлуулж, хүүхдүүдээр олуул. Хүүхдүүдийн нэгийг “тэд … Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа” (Үйлс 17:11) гэсэн хэсгийг уншихад тусал. Хүүхдүүдийг энэ үгийг тантай хамт давтан хэлэх үед хуанли дээрх долоо хоногийн бүх өдрийг заахад тэднийг урь.

  • Судрууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар гэрчилдэг болохыг хүүхдүүдэд заахын тулд судрын Үйлс 17 эсвэл 18 гэх мэт бүлгийг нээж, Бурхан эсвэл Их Эзэн гэсэн үг орсон тохиолдлуудыг олоход тусал. Та эдгээр үгийг олоход хүүхдүүдэд хялбар болгох үүднээс тэднээс тэмдэглэхийг хүсэж болно. Тэднийг эдгээр үгийг олох бүрд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэх ямар нэгэн зүйлээ хуваалцахад урь.

Үйлс 17:22–31

Би Бурханы хүүхэд.

Паул Арейпагийн дунд зогсож Бурханы мөн чанарын талаар, тухайлбал бид Түүний хүүхдүүд бөгөөд Тэр “бид бүхний хэнээс нь ч холгүй” (Үйлс 17:27) оршдог гэсэн үндсэн үнэнүүдийг заасан. Та хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр гэдгээ мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг “Бид Бурханы үр удам” (Үйлс 17:29) гэсэн хэллэгийг давтахад уриад, үр удам гэдэг нь хүүхэд гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Хүүхэд бүрд нэг нэгээр нь ээлжлэн түүнийг Бурханы хүүхэд гэдгийг нь гэрчил. Бурханы хүүхэд гэдгээ сонсоход тэдэнд ямар мэдрэмж төрж байгааг асуу. Тэднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар юу гэж бодож байгаагаа хуваалцахад урь.

  • Гэр бүлтэйгээ авахуулсан хүүхдүүдийн зургийг үзүүл (боломжтой бол ангийнхаа хүүхдүүдийн зургийг ашигла). Бид ээж, аавынхаа хүүхдүүд бөгөөд бүгд Тэнгэрлэг Эцэг, Эхийнхээ сүнсэн хүүхдүүд юм гэдгийг тайлбарла.

  • “Ариун Эцэг минь амьд” (Хүүхдийн дууны ном, 8-р хуудас) гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн тухай дууг дуул. Хүүхдүүдийн тусламжтайгаар энэ дуунаас Тэнгэрлэг Эцэгийн талаар сурсан зүйлсийг төлөөлсөн үгийг самбар дээр бичих юм уу зур.

  • Үйлс 17:27 дахь “Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй” гэсэн үг хэллэгийг хүүхдүүдэд уншиж өг. Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр байгаагаа мэдэрч байсан үеийнхээ талаар ярьж, хүүхдүүдийг мөн адил хуваалцахад урамшуулан дэмж.

Зураг
Бяцхан охиныг тэвэрч буй эрэгтэй

Хүн бүр Бурханы хүүхэд мөн.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Үйлс 16:14–15, 25–34; 18:7–8, 24–28

Би одоо номлогч байж чадна.

Та хүүхдүүдэд Паултай адилхан болж, сайн мэдээний талаар сурсан зүйлээ бусадтай хуваалцахад нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Үйлс 16:14–15, 25–34; 18:7–8, 24–28-ыг уншаад, Паул, Апол хоёрын сайн мэдээнээс хуваалцсан хүмүүсийн жагсаалтыг гаргахад урь. Дараа нь тэднийг сайн мэдээнээс хуваалцаж болох хүмүүсийн жагсаалт гаргахад урь. Хэрхэн энэ хүмүүст Есүс Христийн талаар ярих мөн хэрхэн сүмд урьж болохыг хүүхдүүдээр жүжигчлэн үзүүл. Та мөн эдгээр хүнд зориулан сайн мэдээний үнэний талаар гэрчлэлээ хуваалцан, зурвас бичихэд хүүхдүүдийг урьж болно.

  • Одоо бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа, буцаж ирсэн эсвэл тойргийн номлогчдыг ангид хүрэлцэн ирж, сайн мэдээнээс хуваалцсан туршлагаасаа ярихад урь. Сайн мэдээнээс хэрхэн хуваалцаж болох талаар асуулт тавихад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Үйлс 17:2–4, 10–12; 18:28

Судрууд Есүс Христийн тухай гэрчилдэг.

Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг. Хэдийгээр Түүнийг судар дээр нэрээр нь дурдаагүй байсан ч судраас хэрхэн хайж олохыг та тэдэнд хэрхэн зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээр Үйлс 17:2–4, 10–12; 18:28-ыг уншуулж, эдгээр хэсэг юугаараа нийтлэг болохыг олж мэдэхэд тэднийг урь. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хүмүүст Есүс Христийн сайн мэдээнд итгэхэд юу тусалсан бэ?

  • Энэ жил Есүс Христийн тухай судраас сурсан дуртай түүхээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Жижиг цааснууд дээр Аврагчийн талаар заасан судрын эшлэлүүдийг бичээд, өрөөний эргэн тойронд нуу. Дараа нь хүүхдүүдийг тэдгээрийг хайж олоход урь. Олсон эшлэлээ хайж олоход нь тусал мөн судар бүр Есүсийн талаар юу зааж байгааг бие биетэйгээ хуваалцахад урь.

  • Та Есүсийн талаар судраас уншсан, сурсан зүйлээ тэмдэглэж болох энгийн хүснэгт хийхэд туслахыг хүүхдүүдээс хүс. Үүнийг жилийн эцэс хүртэл долоо хоног бүр харуулж, судар дээр Есүсийн талаар заадаг газруудыг олоход хүүхдүүдэд тусал.

Үйлс 17:22–31

Би Бурханы хүүхэд.

Та Бурханы хүүхэд гэдгээ санахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд нэг чулуу үзүүлээд, Паулын амьдарч байсан цаг үед хүмүүс өөрсдийн чулуу болон өөр бусад материалаар хийсэн бурхдыг шүтэн биширдэг байсан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг Үйлс 17:27–29-ийг уншихад урь. Бид эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Үр удам гэдэг нь хүүхдүүд гэсэн утгатай үг болохыг тайлбарла. Бурханы хүүхэд гэдгээ мэдэхэд тэдэнд ямар мэдрэмж төрснийг хүүхдүүдээс асуу.

  • Хүүхдүүдээс Үйлс 17:27-г уншихыг хүс. “Түүнд хүрч” эсвэл Бурханыг эрэлхийлж болох арга замуудыг зурахад хүүхдүүдийг урь. Тэд хэзээ Түүний “[тэднээс] холгүй” байсныг мэдэрч байсан бэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт Есүс Христийн талаар заах судрыг хайж олоход хүүхдүүдийг урамшуулан дэмж (үүнийг хувиараа болон гэр бүлээрээ судраас судлах үедээ хийж болно). Дараагийн долоо хоногт тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд илүү сайн суралцагч болоход нь тусал. Таны хүүхдүүдэд заах болсон зорилго бол зөвхөн үнэнийг заах явдал биш юм. Та мөн тэдэнд бие даасан үнэнийг эрэлхийлэгчид болоход нь туслах ёстой. Жишээлбэл, та Паул Арейпагийн дунд зогсоод номлосон түүхийг зүгээр ярьж өгөхийн оронд уг түүхэн дэх үнэнүүдийг өөрсдөө олж мэдэхэд нь туслах энэ тоймд санал болгосонтой адил үйл ажиллагаануудыг төлөвлөж болно.

Хэвлэх