Ирээд, Намайг дага
7-р сарын 1–7. Үйлс 1–5: “Та нар Намайг гэрчлэх болно”


“7-р сарын 1–7. Үйлс 1–5: ‘Та нар Намайг гэрчлэх болно’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 1–7. Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Пентекостын өдөр

Сидней Кинг, Пентекостын өдөр

7-р сарын 1–7

Үйлс 1–5

“Та нар Намайг гэрчлэх болно”

Үйлс 1–5-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Зааж буй хүүхдүүдийнхээ хэрэгцээг залбирч, ойлгохыг хичээ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тойм танд мөн адил туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Би хэн бэ? гэсэн асуултыг самбарт бич. Петрийн талаар хэд хэдэн мэдэгдэл уншаад, уг мэдэгдлүүд хэний тухай болохыг хүүхдүүдээс асуу. Тэд Петрийн талаар өөр юу мэдэх вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Үйлс 1:1–11

Есүс Христ Сүмээ бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг.

Аврагч Өөрийн эртний Сүмийг төлөөлөгчдөөр дамжуулан хэрхэн удирддаг байсан талаар суралцах нь хүүхдүүдэд өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн талаар гэрчлэлтэй болоход тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь бүтэн хуудас зургийг үзүүл. Эрчүүд яагаад тэнгэр өөд ширтэж байгааг хүүхдүүдээс асуу. Үйлс 1:1–11 дээрх түүхийг товч ярь. Мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 145–147 дахь “Бүлэг 55: Төлөөлөгчид Сүмийг удирдсан нь” эсвэл холбогдох видео бичлэгийг үзнэ үү (LDS.org).

  • Ангийнхныг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг харж байх хооронд одоогийн төлөөлөгчдийн зургийг барихад нэг хүүхдийг урь. Христийг дэлхий дээр байхгүй үед хэн Сүмийг удирддаг вэ? Тэд Сүмийг хэрхэн удирддаг вэ?

  • Тэргүүн Зөвлөлийн амьд байгаа гишүүд болон арван хоёр төлөөлөгчийн зургийг иж бүрдэл зургаар ижилсүүлэх тоглоом тогло. Ижилсүүлэх үедээ тухайн төлөөлөгч, ерөнхийлөгчийн нэр болон ямар нэгэн зүйлийг хэл.

  • Есүсийн зургийн ард баптисм эсвэл ариун сүм гэх мэт бошиглогчийн зааж болох зүйлийн жижигхэн зургийг наа. Хүүхэд бүрд нэг зураг ээлжлэн харуулаад, ангийнхнаар “Бошиглогч бидэнд [зурган дээрх сэдэв]-ийн талаар заадаг” гэж хэлүүл.

Үйлс 3:1–10

Тэнгэрлэг Эцэг надаар дамжуулан бусдыг адисалж чадна.

Та хүүхдүүдэд эргэн тойрны хүмүүсээ адисалж болох арга замыг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Бид хазгар хүнийг эдгээсэн Петр, Иохан хоёрын жишээнээс юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Үйлс 3:1–10 дахь түүхтэй холбоотойгоор мөнгө авахаар гараа тосох, баярлан дэвхцэх гэх мэт үйлдлийг хийхэд хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг явж чаддаггүй байсан хүнийг хэрхэн адисалсан бэ?

  • Бусдыг адисалж, тэдэнд үйлчилж болох арга замыг төлөөлөн харуулсан зургуудыг хийсэн уут авчир. Хүүхдүүдээр уутнаас зургуудыг ээлжлэн сонгуулаад, тухайн арга замаар бусдыг хэрхэн адисалж болох талаар хуваалцуул.

  • Хэн нэгэнд тусалж байсан үеийнхээ тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Үйлс 5:1–11

Би шударга байж чадна.

Эхэн үеийн Христэд итгэгчид ядууст туслах зорилготой бүхнээ зориулах хуулийг дагадаг байжээ. Газар өмчилдөг хүмүүс газраа зарж, мөнгөө төлөөлөгчдөд өгч, харин тэд мөнгийг гэгээнтнүүдийн хэрэгцээнд тохируулан тараадаг байв. Ананиа, Сапфир хоёр өргөлөө шударгаар төлөөгүй бөгөөд Их Эзэний үйлчлэгчдийг хуурч болно гэж боджээ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ананиа, Сапфир хоёрын түүхийг жүжигчлэн тоглоход хүүхдүүдэд тусал. Хэдийгээр бид худал хэлснээр үхэхгүй ч энэ түүх Тэнгэрлэг Эцэгт шударга хандах нь ямар чухал болохыг харуулдаг гэдгийг тайлбарла.

  • “I Believe in Being Honest” (Children’s songbook, 149-р хуудас) гэх мэт үнэнч шударга байх тухай дууг хамтдаа дуул. Үнэнч шударга байхын нэг хэсэг бол ямар ч тохиолдолд үнэнийг хэлж, өөр хүний эд зүйлсийг авахгүй байх явдал юм гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Цаасан хүүхэлдэйгээр хэн нэгний үнэнч эсвэл үнэнч бус байгааг харуулсан энгийн нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүл. Уг хүн үнэнч хандаж байвал босож зогсохыг, шударга бус хандаж байвал шалан дээр суухыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Үйлс 1:8, 22–26

Есүс Христ бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан Сүмээ удирддаг.

Өнөөдөр Аврагчийн Сүмийг эртний үед байсны адил бошиглогч, төлөөлөгчид удирддаг гэдгийг заадаг хүүхдүүд тань ойлгож чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христ дэлхий дээр байхгүй үедээ Сүмээ хэрхэн удирддаг вэ? гэж самбарт бич. Та Үйлс 1:8 дээрх Аврагчийн төлөөлөгчдөд хандсан үгсийг уншиж байхдаа дээрх асуултын хариултыг олж мэдэхэд хүүхдүүдийг урь.

  • Үйлс 1:22–26-г хамтдаа унш. Ангиараа төлөөлөгчид шинэ төлөөлөгчийг хэрхэн дууддаг байсныг олж тогтоо.

  • Нэг хүүхдээс эсвэл түүний эцэг эхээс саяхан дуудагдсан төлөөлөгчийн талаар уншихыг урьдчилан хүс (LDS.org-оос уншиж болох юм). Уг хүүхдийг ангид сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад мөн боломжтой бол уг төлөөлөгчийн дуудлагынхаа талаар анхныхаа Ерөнхий чуулган дээр хэлсэн зүйлийг хуваалцахад урь.

Петр төлөөлөгчидтэй хамт

Христийг тэнгэрт одсоны дараа төлөөлөгчид Сүмийг удирдаж байсан.

Үйлс 3:1–10

Намайг хөрөнгө мөнгөгүй үед ч Тэнгэрлэг Эцэг надаар дамжуулан бусдыг адисалдаг.

Хүүхдүүдэд “алт, мөнгө байхгүй” ч гэлээ бусдыг адисалж чадна гэдгийг та тэдэнд хэрхэн зааж болох вэ? (Үйлс 3:6). Бусдад үйлчилснээр Бурханд үйлчлэх боломжийг олж харахад та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдээс Үйлс 3:1–10-ыг уншихыг хүсээд, бусад хүүхдээр тухайн өгүүлж байгаа түүхийг жүжигчлэн тоглуул. (Мөн тусламж авахаар Шинэ Гэрээний түүхүүд номын х. 148–149 дэх “Бүлэг 56: Петр нэгэн эрийг эдгээсэн нь” эсвэл LDS.org дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү.) Та мөн “Peter and John Heal a Man Crippled Since Birth” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Ямар учраас энэ хүний хүлээн авсан адислал гуйсан мөнгөнөөс нь илүү агуу байсан бэ?

  • Зоостой жижиг уутыг тойруулан дамжуул. Хүүхдүүдийг уутыг барих үед мөнгөөр юу авч болохыг тэднээс асуу. Дараа нь зоостой уутыг аваад, хүүхдүүд ямар адислалыг худалдан авч чадахгүйг асуу. Тэднийг мөнгө ашиглахгүйгээр хэн нэгэнд хэрхэн үйлчилж болох арга замыг хуваалцахад урь (Үйлс 3:6).

Үйлс 2:36–47

Ариун Сүнс миний зүрх сэтгэлд сайн мэдээний үнэнүүдийг гэрчилдэг.

Хүүхдүүд Ариун Сүнс тэдэнтэй хэрхэн ярьдаг талаар таньж сурсан үед хүлээн авсан сүнслэг өдөөлтөө сонсож, тэдгээрийн дагуу үйлдэх хүсэлтэй болох болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Үйлс 2:36–37-г хамтдаа унш. Ариун Сүнс зүрх сэтгэлд маань ямар нэгэн зүйлийг хэлэхэд бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ?

  • Дээд талд нь Би юу хийх вэ? хэмээн бичсэн зурагт хуудсыг ангиараа хий. Долоо хоног бүр зурагт хуудсыг үзүүлж, долоо хоног бүрийн хичээлээр сурсан зүйлийнхээ дагуу үйлдэж болох арга замуудыг дээр нь нэм.

  • Хүүхдүүдийг Үйлс 2:41–47 дээр өгүүлсэн хүмүүс баптисм хүртсэнийхээ дараа ямар сайн үйлс хийснийг олж мэдэхэд урь. Бид баптисм хүртсэнээр хүлээн авдаг Ариун Сүнсний бэлгэндээ талархаж байгаагаа харуулахын тулд ямар ямар сайн зүйл хийж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт гэр бүлийнхээ гишүүнд үйлчилж болох нэг арга замыг төлөвлөхөд хүүхдүүдийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Судар цээжил. Үйлс 2:38 эсвэл Үйлс 3:19 гэх мэт ангийнхаа хүүхдүүдэд тусалж болох судрын хэсгүүдийг сонгоод, судрын хэсгээс цээжлэхэд нь тусал. Үзүүлэн таниулах материал, гарын хөдөлгөөн, дохио зангаа зэрэг нь хүүхдүүдэд судар цээжлэхэд тус болно.