“6-р сарын 24–30. Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21: ‘Тэр амилсан’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“6-р сарын 24–30. Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
6-р сарын 24–30
Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21
“Тэр амилсан”
Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21-ийг уншсанаар бэлтгэж эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэхүү тойм нь ангийн тань хүүхдүүдэд ач холбогдолтой байж болох зарчмуудыг эдгээр бүлгээс сонгоход тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Зураг харах нь хүүхдүүдэд гэртээ эсвэл өөр газар сурсан зүйлсээ санахад тусална. Та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, зурган дээрх түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүсэж болно.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20:1–23
Бид нас барсныхаа дараа Есүстэй адил дахин амьдарна.
Есүсийн Цагаатгал Амилалтын хамт түүхэн дэх хамгийн чухал үйл явдал бөгөөд Христийн шашны итгэл үнэмшлийн үндэс суурь юм. Та Амилалтын тухай уншиж байхдаа Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж болохоо тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүсийн амилсан түүхийг өөрийн үгээр ярь. Уг түүхийг ээлжлэн танд эргүүлэн ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Та Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 139–144 дэх “Бүлэг 54: Есүс амилсан нь” эсвэл холбогдох (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Есүсийг нас барсны дараа Түүний сүнс биеийг нь орхиж явсныг тайлбарла. Түүнийг амилахад сүнс, бие хоёр нь дахин нэгдсэн.
-
Тойргийн хэдэн гишүүнийг цэргүүд болон тэнгэр элчүүдэд мөн Магдалын Мариа, Петр, Иохан, шавь нар болон Томасын дүрд тус тус тоглож, Есүсийг амилсны дараа харсан зүйлийг нь ярихад урь.
-
“What Happens after We Die?” видео бичлэгийг үзүүлээд (LDS.org), нас барсан таньдаг хүнийхээ тухай ярь. Хүн бүр хэзээ нэгэн өдөр амилах болно гэсэн гэрчлэлээ хуваалц. Хүүхдүүдийг гэрчлэлээ хуваалцахад урь.
-
Children’s Songbook номын 64, 82-р хуудсан дээрх “Did Jesus Really Live Again?” болон “When He Comes Again” дуунуудыг дуулах талаар бодож үз. Амилсан Есүсийг харахад ямар мэдрэмж төрөх байсныг төсөөлөхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахад урь.
Би Есүсийг харж чадахгүй хэдий ч Түүнд итгэлтэй байж чадна.
Хүүхдүүдэд итгэл гэж юу болохыг мөн Аврагчид итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж болохыг ойлгоход нь хэрхэн тусалж чадахаа бодож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иохан 20:24–29 дээрх Томасын туршлагын талаар ярьж байхдаа Christ Approaches Thomas (LDS.org) зургийг үзүүл. Хичээлийн сүүлээр уг түүхийг дахин ярь. Гэхдээ энэ удаад хүүхдүүдээс зарим дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүс.
-
Хүүхдүүдэд харагдахааргүй хайрцган дотор эд зүйлс хийгээд, хийсэн зүйлсээ хүүхдүүдэд дүрслэн хэл. Хайрцган дотор үнэхээр дүрсэлсэн эд зүйл байгаа гэдэгт итгэж байгаа эсэхийг мөн яагаад итгэж байгааг нь тэднээс асуу. Дараа нь тэдэнд уг эд зүйлсийг үзүүлээд, итгэл гэдэг нь харж чадахгүй зүйлдээ итгэх явдлыг хэлдэг гэдгийг тайлбарла. Есүс Христэд итгэх итгэл бол бидэнд байж болох хамгийн чухал итгэл юм.
Би бусдад үйлчилснээр Есүст хайраа харуулж чадна.
Та эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, тэдэнд туслахад хүүхдүүдийг хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иохан 21:15–17-г унш эсвэл “Feed My Sheep” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Есүс Петрийг бүх цаг хугацаагаа загасчилж өнгөрөөгөөсэй гэж хүсээгүй. Харин Тэрээр Петрээс сайн мэдээг хуваалцаж, хүн бүрийг Өөрт нь ирэхэд уриасай хэмээн хүссэн. Хүүхэд бүрд цаасан хонь өгөөд, үүн дээрээ Есүсийн хоньдыг тэжээхийн тулд хийж болох зарим зүйлээ бичихийг хүүхдүүдээс хүс.
-
Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийн тулд хийж байгаа зүйлээсээ эсвэл бусад хүн тэдэнд ямар арга замаар үйлчилж байсныг хуваалцахыг хэдэн хүүхдээс урьдчилан хүс.
-
Хонины хэлбэртэй хайчилсан цааснууд дээр ангийнхаа хүүхэд бүрийн нэрийг бичээд, өрөөний энд тэнд тараа. (Тогтмол ирдэггүй хүүхдүүдийн нэрсийг бич.) Хүүхдүүдийг өөрсдийнх нь нэртэй хонийг олох замаар хоньдыг цуглуулахад урь. Бид таньдаг алдагдсан хоньдодоо үйлчлэхийн тулд юу хийж болох вэ?
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20:1–23
Есүс Христ амилсан учраас хүн бүр амилах болно.
Нас барсны дараа юу болдог талаар бодох нь хүүхдүүдийн хувьд хэвийн зүйл. Та тэдний итгэлийг бэхжүүлэхийн тулд амилалтын талаар хэрхэн зааж болохоо бодож үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иохан 20:1–17-г уншиж эсвэл Түүний амилсан түүхийг товч ярих зуураа хүүхдүүдийг нүдээ аниад, өөрсдийгөө Есүсийн булшны хажууд сууж байгаагаар төсөөлөхөд урь (мөн Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 139–144 дэх “Бүлэг 54: Есүс амилсан нь” эсвэл LDS.org-оос холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү). Амилсан Аврагчийг харах ямар байсан бол?
-
Хүүхэд бүрээс амилсан Аврагчийг харсан хэн нэгний туршлагыг судлаад, сурсан зүйлээ ангийнхаа үлдсэн хүүхдүүдтэй хуваалцахыг хүс.
-
Хүүхдүүдтэй хамт “Jesus Is Laid in a Tomb,” “Jesus Is Resurrected,” “Christ Appears on the Road to Emmaus,” “The Risen Lord Appears to the Apostles” (LDS.org) зэрэг видео бичлэгүүдээс нэг эсвэл түүнээс олныг үз.
Би Есүсийг харж чадахгүй ч Түүнд итгэлтэй байж чадна.
Таны зааж буй хүүхдүүд Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ? Та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хэдэн хүүхдийг Иохан 20:24–29-ийг ээлжлэн уншихад урь. (Мөн “Blessed Are They That Have Not Seen, and Yet Have Believed” видео бичлэгийг LDS.org-оос үзүүлнэ үү.)
-
“Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ” гэсэн өгүүлбэрийн үг бүрийг өөр өөр цаасан дээр бич. Хүүхдүүдийг үгсийг зөв дараалалд оруулахад урь. Аврагчийг хараагүй хэдий ч Түүний хайрыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.
-
Хүүхдүүдийг итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох зүйлээ зурахад урь. Тэднийг зурж байх зуур та Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хийсэн зүйлээсээ хуваалц.
Бид Христийн хоньдыг тэжээснээр Түүнд хайраа харуулдаг.
Хүүхдүүд эргэн тойрныхоо хүмүүст асар их нөлөөлж чадна. Та тэднийг сайн мэдээнд бусдыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иохан 21:1–17-г хамт уншихаасаа өмнө хүүхдүүдээс загасанд явж байсан эсэхийг нь асуу. Ямар байсан бэ? “Маш их загас” (Иохан 21:6) барьж үзсэн хүн байгаа эсэхийг асуу.
-
Иохан 21:15–17-г уншихдаа Симоны нэрийг хүүхдүүдийн нэрээр соль. Есүс Христийн хоньд гэж хэн бэ? Бид Түүний хоньдыг хэрхэн тэжээж болох вэ?
-
Хүүхдүүдтэй энгийн зууш хуваалц. Тэднийг идэх зуур хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцах нь хэрхэн тэднийг тэжээж байгаатай адил байж болохыг асуу.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногийн тухай гэр бүлийнхэндээ заахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урь.