Ирээд, Намайг дага
6-р сарын 10–16. Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18: ‘Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’


“6-р сарын 10–16. Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18: ‘Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“6-р сарын 10–16. Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Сүүлчийн зоог

Бэнжамин Макфэрсон, Тэгэхэд шөнө байв

6-р сарын 10–16

Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18

“Гэвч Миний хүслээр биш, Таны хүслээр болог”

Та Maтай 26; Mарк 14; Лук 22 болон Иохан 18-ыг уншиж байхдаа хүүхдүүдийн ойлгох хэрэгтэй гэж санагдсан зарчмуудыг хайж ол.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эдгээр бүлэгт болж буй үйл явдлуудын Сайн мэдээний зургийн цуглуулгын х. 54, 55 ба 56 дахь зургуудыг үзүүлээд, хүүхдүүдийг зургууд дээрх үйл явдлыг хэлэхэд урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Maрк 14:22–25; Лук 22:19–20

Ариун ёслол надад Есүсийн тухай бодоход тусалдаг.

Ариун ёслолоос хүртэх нь Есүсийн тухай бодох боломж олгодог гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн ариун ёслолыг танилцуулсан түүхийг товч ярь. Та Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 124–126 дахь “Бүлэг 49: Анхны ариун ёслол” эсвэл холбогдох видео бичлэгийг (LDS.org) ашиглаж болно. Мөн “Sacrament” (LDS.org) видео бичлэгийг үзнэ үү. Бид ариун ёслолын үеэр Есүсийг дурсан санадаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Ариун ёслолын талх, ус юуг төлөөлдөг болохыг мэддэг эсэхийг хүүхдүүдээс асуу. Эдгээр бэлгэдэл нь Есүс бидний төлөө нас баран, үхэгсдээс амилсан гэдгийг дурсан санахад бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. “[Түүнийг] дурсаж” (Лук 22:19) гэдэг үгийг цээжлэхэд нь хүүхдүүдэд туслах үедээ талх болон аяга ус харуул.

  • Нүдээ аниад, хайрладаг хэн нэгнээ бодсоны дараа тэр хүнийхээ тухай ярихыг хүүхдүүдээс хүс. Тэднээс дахин нүдээ аньж, Аврагчийн тухай бодохыг хүс. Дараа нь Түүний талаар тэдний мэддэг зүйлийг хуваалц. Тэднийг долоо хоног бүр болдог ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход урамшуул.

  • Ариун ёслолын үеэр Есүсийг дурсан санаж, хүндэтгэл бишрэлтэй байхын тулд юу хийж чадахаа үзүүлэхэд хүүхдүүдийг урь.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр дүрсэлсэн товхимлыг хийхэд хүүхдүүдэд тусал. Ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход өөртөө туслахын тулд үүнийгээ ашиглахыг тэдэнд зөвлө.

  • Сүмийн сэтгүүлүүдээс Есүсийн зургийг хайж олоод, ариун ёслолын үеэр харж болох зургийн цуглуулга хийхэд хүүхдүүдэд тусал.

Матай 26:36–46

Есүс надад хайртай учраас миний төлөө зовсон.

Түүний Гетсемани дахь зовж шаналсан түүхийг ярилцахдаа Есүсийн хайрыг мэдрэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг гуниглаж байсан эсвэл зовж байсан үеэ бодоход урь. Тохиромжтой санагдвал хэдэн хүүхдийг хуваалцахад урьж болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүл. Есүс хүн бүрийн мэдэрсэн бүхий л зовлон, уй гашууг бидний бүрэн ойлгох боломжгүй тийм арга замаар мэдэрсэн гэдгийг тайлбарла. Энэ нь биднийг гунигтай, зовсон, бухимдсан үед Тэрээр сэтгэлийн дэмжлэг өгч чадна гэсэн үг юм.

  • Children’s Songbook номын 74–75-р хуудсан дээрх “I Feel My Savior’s Love” дууг хүүхдүүдтэй хамт дуул. Тэднийг Есүсийн хайрыг мэдэрч байсан арга замаасаа хуваалцахад урь.

Гетсеманид залбирч буй Есүс

Хэрманн Клэмэнц, Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Есүс

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Maрк 14:22–24

Ариун ёслол надад Есүс Христийг болон Түүний золиослолыг санахад тусалдаг.

Та ариун ёслолыг илүү утга учиртай туршлага болгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Maрк 14:22–24 дэх шүлгүүдийг ээлжлэн уншихад урь (мөн Иосеф Смитийн Орчуулга, Maрк 14:20–24 [Библийн хавсралт дахь]) түүнчлэн Сургаал ба Гэрээ 20:75–79-ийг үзнэ үү. Энэ хоёр хэсгийн ямар үгс болон санаанууд ижил байна вэ?

  • Ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход өөрсдөдөө туслахын тулд юу хийдгийг нь хүүхдүүдээс асуу. Ариун ёслолын үеэр уншиж болох судрууд эсвэл ариун ёслолын дууллуудын үг олоод, тэдгээрийг дараагийн удаа ариун ёслолоос хүртэж байхдаа харж болох картан дээр жагсааж бичихэд тэдэнд тусал. Хүүхдүүдтэй хамт хэд хэдэн дуулал дуул (Hymns номын 169–197-р хуудсыг үзнэ үү).

  • Ариун ёслолын залбирлуудаас түлхүүр үг хэллэгийг самбарт бичээд, цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал. Эдгээр үг хэллэг ямар утгатай вэ? Бид долоо хоног бүр баптисмын гэрээгээ шинэчлэхдээ яагаад талархдаг вэ?

  • Нэг Аароны санваартанг ариун ёслолыг бэлтгэх, адислах эсвэл түгээхтэй холбоотой туршлагаасаа хүүхдүүдэд ярьж өгөхөд урь. Түүнд ариун ёслолд бэлтгэхэд юу тусалдаг вэ? Үүнийг хийх нь түүнд ямар санагддаг вэ? Талх болон ус түүнд Аврагчийг хэрхэн сануулдаг вэ?

  • Баптисм хүртсэн хүүхдүүдээс баптисмынхаа талаар санаж байгаа зүйлээ хуваалцахыг хүс. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан бэ? Тэд ямар гэрээ хийсэн бэ? (Мозая 18:8–10-ыг үзнэ үү.) Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь дахин баптисм хүртэхтэй адил бөгөөд бид нүглүүдээсээ өршөөгдөж, гэрээгээ шинэчилдэг гэдгийг тэдэнд хэл.

Матай 26:36–42

Гетсеманид Есүс Христ миний нүгэл, зовлон шаналлыг Өөр дээрээ авсан.

Есүс бидний төлөө Гетсеманид юу хийснийг мэдэх нь нүглээ наманчилж, хэцүү саад бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчид хандахад хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Maтай 26:36–42-ыг уншаад, Гетсеманид Есүст ямар байсныг дүрсэлсэн үг эсвэл хэллэгийг хайхад урь. Есүст юу тохиолдсон болоод Түүнд ийм мэдрэмж төрсөн бэ? Хүүхдүүдэд Есүсийн талаар болон Түүний золиослолын талаарх мэдрэмжээ хуваалцах боломж олго.

  • Хүүхдүүдийг гуниглаж эсвэл зовж шаналж байсан үеэ хуваалцахад урь. Үүнтэй адил зүйлийг мэдэрсэн хэн нэгнийг мэдэх эсэхийг тэднээс асуу. Гетсеманид Есүс хүн нэг бүрийн зовлон шаналал, уйтгар гунигийг мэдэрсэн гэдгийг тайлбарла. Тайтгарал хэрэгтэй үед биднийг тайтгаруулахын тулд Тэр үүнийг хийсэн (Aлма 7:11–12-ыг үзнэ үү).

  • Нэг хүүхдэд уртаараа ангийн хаалганы өргөнөөс урт саваа өгөөд, үүнийг хэвтээгээр нь бариад хаалгаар орох гэж оролдохыг хүс. Уг саваа нь Бурханы хаант улсад ороход саад болдог бидний нүглүүдийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Есүс бидний нүглийг Өөр дээрээ авсан учраас бид наманчлах юм бол уучлагдана гэдгийг харуулахын тулд савааг ав.

Лук 22:39–44

Би Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаар Есүсийн үлгэр жишээг дагаж чадна.

Есүс “Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн хэлэхдээ Эцэгт дуулгавартай байгаагаа харуулсан. Та Есүсийн үлгэр жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) гэсэн үгийг хүүхдүүдтэй хамт цээжлээд, энэ нь ямар утгатай болохыг ярилц. Бид Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байхын тулд юу хийж болох вэ?

  • Дуулгавартай дагасан зарим зарлигийг нь олж тогтооход хүүхдүүдэд тусал. Хэцүү байсан ч гэлээ, та Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаар ямар адислал хүлээж авсан бэ? гэж асуу. Тэднийг туршлага, гэрчлэлээ хуваалцахад урь.

Лук 22:41–43

Би залбирснаар тусламж хүлээн авч чадна.

Есүсийг Гетсеманид залбирахад тэнгэр элч үзэгдэж, Түүнийг хүчирхэгжүүлсэн. Таны заадаг хүүхдүүд хүч чадал авахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан мөн адил залбирч болно гэдгийг ойлгодог уу?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Лук 22:41–43 дээрх түүхийг ярьж өг (Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 129–132 дахь “Бүлэг 51: Есүс Гетсеманий цэцэрлэгт зовж шаналсан нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг ашиглаж болно). Есүсийг залбирах үед Тэнгэрлэг Эцэг Түүнийг хүчирхэгжүүлэхээр тэнгэр элчийг илгээсэн гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг биднийг хүчирхэгжүүлэхээр хэнийг илгээдэг вэ?

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх тэнгэр элчийн Христийг тайтгаруулж байгаа зургийг үзүүл.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүсийг дурсан санахын тулд ариун ёслолын үеэр юу хийхээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Ангийнхантайгаа гэрчлэлээ хуваалц. Гэрчлэл тань “Би Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг мэднэ” эсвэл “Намайг Есүсийн Христийн талаар суралцах үед сэтгэлд сайхан мэдрэмж төрдөг” гэх мэт энгийн байж болно.

үйл ажиллагааны хуудас: ариун ёслол