Ирээд, Намайг дага
6-р сарын 3–9. Иохан 13–17: ‘Миний хайр дотор байгтун’


“6-р сарын 3–9. Иохан 13–17: ‘Миний хайр дотор байгтун’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“6-р сарын 3–9. Иохан 13–17,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Сүүлчийн зоог

Волтэр Рэйн, Намайг дурсаж

6-р сарын 3–9

Иохан 13–17

“Миний хайр дотор байгтун”

Иохан 13–17-г уншиж байхдаа ангийнхаа хүүхдүүдийн хэрэгцээг мэдэхийн төлөө залбир. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэхүү тойм нь сургаалыг ойлгоход тань тусалж мөн танд ангийнхаа хүүхдүүдэд заах санааг өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гэртээ суралцаж буй зүйлээ хуваалцахад хүүхдүүдэд туслахын тулд цаасан зүрхийг нэг нэгэндээ дамжуулж, зүрх барих ээлж нь ирсэн хүүхэд бүрийг бусдад хайраа харуулахын тулд ямар зүйл хийдгээ хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Иохан 13:1–17

Есүс намайг бусдад үйлчлээсэй хэмээн хүсдэг.

Есүс төлөөлөгчдийнхөө хөлийг угааж байгаа түүх бол энгийн даруу үйлчлэлийн нэг жишээ юм. Та хүүхдүүдийг Есүсийн үлгэр жишээг дагахад хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 13:1–17 дээрх түүхийг ярихдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашигла. Хүүхдүүдийг зургууд дээрх түүхэнд тусгагдсан нарийн тодорхой зүйлүүдийг олоход урь.

  • Есүсийн бусдад үйлчилж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга эсвэл Cүмийн сэтгүүлүүдээс санаа ав). Түүхийг ярьж байх үед зургийг хүүхдүүдээр ээлжлэн бариул (боломжтой бол түүхийг ярихад тэднээр туслуул).

  • Тэдэнд хэн нэгэн хүн туслахад ямар санагддаг болохыг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдээр хэн нэгэнд үйлчлэх замаар Есүсийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах тухай зураг зуруул.

Иохан 13:34–35; 14:15

Би зарлигуудыг нь сахиснаар Есүс Христэд хайраа харуулдаг.

Та дуулгавартай байх нь Есүс Христийг хайрладгийн тэмдэг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрд чимэглэх цаасан зүрх өг. Тэднийг Children’s Songbook номын 61, 136-р хуудсан дээрх “Jesus Said Love Everyone”, “Love One Another” дууг дуулж байхдаа “хайр” гэж хэлэх бүрд цаасан зүрхнүүдээ өргөхөд урь

  • “Хэрэв та нар намайг хайрладаг бол” гэж хэлэх үед цаасан зүрхийг, “Миний зарлигуудыг сахь” гэж хэлэх үед чулуун хавтангийн зургийг өргөх маягаар Иохан 14:15-ыг цээжлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийг Есүст хайртайгаа харуулахын тулд хэн нэгний төлөө хийж болох найрсаг үйлдлээ жүжигчлэн үзүүлэхэд урь. Үлдсэн хүүхдүүдээр тэдний юу хийж байгааг таалга.

  • Хүүхдүүдтэй хамт энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг гүйцээж хий.

Иохан 14:26–27; 15:26; 16:13–14

Ариун Сүнс Есүстэй илүү ойрхон байхад надад тусалдаг.

Хэдийгээр ангийн тань хүүхдүүд Ариун Сүнсний бэлгийг хараахан аваагүй байгаа ч Ариун Сүнсний хүч амьдралд нь хэрхэн ажилладаг болохыг мэдэж авч чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сүүлчийн зоог (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 54) зургийг үзүүл. Сүүлчийн зоог дээр Есүс төлөөлөгчдөдөө Ариун Сүнсний тухай заасан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла.

  • Хүүхдүүдийг нэг гараа зүрхэн дээрээ, нөгөө гараа толгой дээрээ тавихад урь. Сургаал ба Гэрээ 8:2-ыг нээгээд, Ариун Сүнс “оюунд [маань] мөн зүрх сэтгэлд [маань]” буюу бидний бодол, мэдрэмжээр дамжуулан ярьдгийг тайлбарла.

  • Гэрлээ унтраагаад, нэг зургийг дээш нь барь. Дараа нь зурган дээрээ гар чийдэн тусга. Гар чийдэн хэрхэн Ариун Сүнстэй адил байгааг хүүхдүүдээс асуу.

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook  номын 105-р хуудсан дээрх “The Holy Ghost” дууг “намуун дуу хоолойгоор” дуул. Тэднийг Ариун Сүнсний хийдэг зүйлсийг сонсоход урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Иохан 13:34–35; 14:15; 15:10–14

Би зарлигуудыг нь сахиснаар Есүс Христэд хайртай гэдгээ харуулдаг.

Та эдгээр хэсгийг хувиараа суралцаж байхдаа ангийнхаа хүүхдүүдийн талаар бод. Тэд дуулгавартай байдал нь Аврагчийг хайрлах хайрын нэг илрэл гэдгийг ойлгосноор хэрхэн адислагдах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Иохан 13:34–35-ыг цээжлэхэд тусал. Үүнийг Children’s Songbook номын 136–137-р хуудсан дээрх “Love One Another” дууг дуулж мөн дагалдах хөдөлгөөнүүдийг сурахад нь хүүхдүүдэд туслах замаар хийж болно.

  • Есүсийн бидэнд хайртай гэдгийг харуулсан арга замуудыг самбар дээр бичихэд хүүхдүүдийг урь. Та тэдэнд туслахын тулд Аврагчийн амьдралын тухай зургуудыг үзүүлж болно (Сайн мэдээний зургийн цуглуулга-аас санаа авна уу). Бид бусдыг хайрладгаа Түүнтэй адил хэрхэн үзүүлж болох вэ? Хүүхэд бүрийг босож зогсоод, “бие биеэ хайрлах” (Иохан 13:34) нэг арга замыг хуваалцахад урь.

  • Нэг хүүхдийг Иохан 14:15-ыг уншихад урь. Хүүхдүүдээр зарлигуудыг сахиж байгаа хүнийг төлөөлсөн зураг зуруулаад, үлдсэн хүүхдүүдээр юу зурж байгааг нь таалга. Зарлигуудын жишээг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрээс үзнэ үү. Эдгээр зарлигийг сахих нь Аврагчид бидний Түүнийг гэх хайрыг хэрхэн харуулдаг вэ?

Иохан 14:26; 15:26; 16:13

Ариун Сүнс удирдаж, тайтгаруулж, үнэнийг гэрчилдэг.

Одоогоор олон хүүхэд Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан байгаа ба та тэдэнд Ариун Сүнсний үүргүүдийг илүү сайн ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, Иохан 14:26; 15:26; 16:13 зэрэг шүлгүүдийг уншуул. Ариун Сүнсний юу хийдэг болохыг зааж буй үгсийг олохыг тэднээс хүс. Тухайн үгсийг самбарт бич.

  • Ариун Сүнс таныг удирдан чиглүүлж, тайтгаруулан, сэрэмжлүүлж эсвэл үнэнийг гэрчилж байсан туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг Ариун Сүнстэй холбоотой ямар нэгэн туршлагаасаа хуваалцахад урь. Тэд Ариун Сүнсний нөлөөг хэрхэн таньсан бэ?

  • Хүүхэд бүрийг цаасан уутан дээр өөрсдийнхөө нүүрийг зурахад урь. Ариун Сүнсийг төлөөлүүлж уут руу гар чийдэн тусга. Дараа нь бидний буруу сонголтууд амьдралд маань Ариун Сүнсний нөлөөг хязгаарладаг гэдгийг заахын тулд ороолт, амны цаас гэх мэт гэрэл халхлах зүйлээр уутыг бүтээ. Наманчлалыг төлөөлүүлэн ороолт эсвэл амны цаасыг хүүхдүүдээр уутан дээрээс авхуул.

Иохан 15:1–8; 17:3

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг Өөрсдийнх нь тухай мэдээсэй хэмээн хүсдэг.

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд хүүхдүүдэд тусалснаар тэдний амьдралыг адисална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Иохан 15:1–8 дахь шүлгийг ээлжлэн унших үед нэг ургамал гаргаж үзүүл. Есүс усан үзмийн модтой хэр адилхан бэ? Бид мөчиртэй юугаараа адилхан бэ? Бид Аврагчтай илүү ойр байхын тулд юу хийж болох вэ?

  • Иохан 17:3-ыг чанга унш. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдэж авахын тулд юу хийж байгааг нь хүүхдүүдээс асуу. Та Тэднийг хэрхэн таньж мэдэж байгаагаа хуваалц.

Зураг
Өвөр дээрээ нэгэн хөвгүүнийг суулгасан Есүс

Христ “Миний дотор байгтун” (Иохан 15:4) хэмээн заасан.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийнхээ гишүүнд түүнд үйлчлэхийн тулд юу хийж чадахыг асуухад хүүхдүүдийг урамшуул. Ирэх долоо хоногт хүүхдүүдэд хийсэн зүйлээ ангид хуваалцах цаг олго.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагаануудыг тохируулан өөрчил. Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол энэ тойм дахь том хүүхдүүдэд зориулсан санаануудыг ангидаа тохируулан өөрчилж болно. Үүнтэй адилаар, бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг том хүүхдүүдэд зориулан өөрчлөн зааж болно.

Зураг
үйл ажиллагааны хуудас: зарлигуудыг сахих нь

Хэвлэх