Ирээд, Намайг дага
5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21: ‘Хүний Хүү ирэх болно’


“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21, ‘Хүний Хүү ирэх болно’ Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019(2019)

“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Хоёр дахь ирэлт

Харри Андэрсон, Хоёр дахь ирэлт

5-р сарын 27-оос 6-р сарын 2

Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21

“Хүний Хүү ирэх болно”

Таны заадаг хүүхдүүд Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Mарк 12–13; Лук 21-ийн талаар юу суралцах хэрэгтэйг тунгаан бод. Том хүүхдүүдэд зориулсан энэ тойм дахь санааг бага насны хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногийн унших материал дээрх түүхүүдтэй холбоотой нэг зураг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх арван залуу охины зураг гэх мэт). Уг түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүд

Иосеф Смит—Maтай 1:31

Есүсийг дахин ирэхээс өмнө сайн мэдээ дэлхий дахинд номлогдох болно.

Түүнийг дахин ирэхээс өмнө сайн мэдээ дэлхий дахинд номлогдох болно хэмээн Есүс хэлсэн. Хүүхдүүд сайн мэдээг хуваалцсанаар энэ бошиглолыг гүйцэлдэхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Газрын зураг, бөмбөрцөг, дэлхийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 3), “Сайн мэдээ … бүх дэлхийд номлогдох болно” (Иосеф Смит—Mатай 1:31) гэж хэлэхэд хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг яагаад бүх хүүхдээ сайн мэдээг сонсоосой хэмээн хүсдэг вэ?

  • Хүүхдүүдийг хамтдаа Children’s Songbook  номын 168, 174-р хуудсан дээрх “I Want to Be a Missionary Now” болон “Called to Serve” дууг дуулж байхдаа дороо алхахад урь. Бүрэн цагийн номлогчдыг эсвэл саяхан эргэж ирсэн номлогчдыг сайн мэдээг хуваалцахтай холбоотой туршлагаасаа хуваалцахад урьж, хүүхдүүдэд сайн мэдээг хуваалцаж болох арга замуудыг бодож олоход тусал.

дэлхий сансраас

Гэрэл зургийг НАСА-гийн Жонсон сансрын төвийн зөвшөөрлөөр нийтлэв

Maтай 25:14–30

Би Бурханы надад өгсөн бэлгүүдийг ашиглаж чадна.

Бяцхан хүүхдүүд өөрсдийн бэлэг, чадваруудыг нээн илрүүлж байна. Эдгээр бэлэг, чадвар нь Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 25:14–30 дээрх талантын тухай сургаалт зүйрлэлийг ярихад ашиглах хэдэн ширхэг зоос авчир. Та гурван хүүхдээс гурван боолыг төлөөлөхийг хүсэж болно. Есүсийн үед талант гэдэг нь мөнгө байсан бол өнөө үед талант нь авьяас, чадвар гэсэн утгатай.

  • Хүүхдүүдээс эцэг эх, ах эгч, багш, найзуудынхаа тусалж байсан арга замуудыг нэрлэхийг хүс. Энэ хүмүүсийн ямар чадвар нь тэдэнд бусдад үйлчлэхэд тусалсан бэ?

  • Хүүхдүүдэд байгааг олж харсан авьяас эсвэл чадваруудыг бичсэн бяцхан зурвасыг хүүхэд тус бүрд зориулан бич. Зурвас болгоныг бэлэг шиг боож, хүүхдүүдийг “бэлгээ” нээхэд урь. Тэднийг бэлгүүдээ хөгжүүлж, бусдад үйлчлэхэд ашиглахад урамшуул.

Maтай 25:31–46

Есүс намайг бусдад үйлчлээсэй хэмээн хүсдэг.

Бид эргэн тойрныхоо хүмүүст үйлчилснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үйлчилдэг. Бяцхан хүүхдүүд ч гэсэн бусдад үйлчилж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 25:34–46 дахь сургаалт зүйрлэлийг товчлон ярь. Бид бусдад үйлчилснээр Есүст үйлчилдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Ангийн нэг хүүхдийн зургийн ард Есүсийн зургийг нуугаад, зургийг үзүүл. Бид энэ хүүхдэд үйлчлэхийн тулд юу хийж болох вэ? Хүүхдийн зургийг аваад, бид нэг нэгэндээ үйлчилж байгаа нь Есүст үйлчилж байгаа хэрэг гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдийг Maтай 25:35–36-д Аврагчийн дүрсэлсэн арга замаар бусдад үйлчилж байгаагаар өөрсдийгөө зурахад урь. Тэдний зурсан зүйлийг таахыг бусад хүүхдээс хүс.

  • Хэн нэгэн хүн тэдэнд эсвэл тэдний гэр бүлд Христтэй адил үйлчлэл үзүүлж байсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Иосеф Смит—Maтай 1:31

Есүсийг дахин ирэхээс өмнө сайн мэдээ дэлхий дахинд номлогдох болно.

Таны заадаг хүүхдүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө сайн мэдээг бүх дэлхийд номлоход тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Христийн Сүмийн гишүүд учраас хүлээн авсан эсвэл хүлээн авах адислалуудаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Хамтдаа Иосеф Смит—Maтай 1:31-ийг уншаад, хүүхдүүдээс сайн мэдээ дэлхий даяарх Бурханы бүх хүүхдийг хэрхэн адислахыг асуу.

  • Хүүхдүүдэд дэлхийн эсвэл улс орныхоо газрын зургийг үзүүлээд, гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдийнх нь номлолд сайн мэдээг хуваалцаж байсан зарим газрыг олоход тэдэнд тусал.

  • Хэдэн хүүхдийг гэр бүлийн гишүүд эсвэл өвөг дээдэс нь сайн мэдээтэй хэрхэн учруулсан тухай түүхийг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Боломжтой бол тойргийнхоо бүрэн цагийн номлолд үйлчилсэн хүнээс сайн мэдээг хуваалцаж байсан туршлагаасаа хуваалцахыг хүс.

  • Сайн мэдээний тухай ярьж эсвэл сүмд урьж болох нэг хүний нэрийг бичихийг хүүхэд бүрээс хүс. Түүнчлэн одоо номлогч байхын тулд хийж болох зүйлсийг жагсаахыг хүүхдүүдээс хүс.

Матай 25:1–13

Би өөрийгөө сайн мэдээнд хөрвүүлэх үүрэг хариуцлагатай.

Арван охины тухай сургаалт зүйрлэл нь бид сайн мэдээнд хөрвөгдөхдөө бусдаас зээлэх боломжгүй гэдгийг заадаг. Тэд өөрөө өөрсдийгөө хөрвүүлэх үүрэгтэй гэдгийг хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг аав эсвэл ээжтэйгээ хамт арван охины тухай сургаалт зүйрлэлийг энэ долоо хоногт гэртээ хэрхэн суралцсанаа хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

  • Самбар дээр тосон дэнлүү зураад, дээр нь гэрчлэл гэж бич. Хүүхэд бүрд тосны дуслын хэлбэртэй цаас өгөөд, сайн мэдээнд илүү сайн хөрвөгдөхийн тулд хийх зүйлээ дээр нь бичихийг хүүхэд бүрээс хүс. Дуслуудыг нь самбар дээрх дэнлүүг тойруулан тавь.

  • Нэгэн онцгой зочинд зориулан хийх зүйлсийн жагсаалт гаргахад танд туслахад хүүхдүүдийг урь. Эдгээр нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд сүнслэг байдлын хувьд бэлтгэх арга замтай хэрхэн төстэй эсвэл өөр байна вэ?

  • Таван нарийн цаасан дээр зээлэх боломжгүй зүйлсийг бич. Өөр таван цаасан дээр зээлж болдог зүйлсийг бич. Цааснуудыг холиод, хүүхдүүдээс тэдгээрийг хоёр хэсэгт хувааж ялгахыг хүс. Матай 25:1–13-ыг хамтдаа унш. Сайн мэдээнд хөрвөгдөхөд бусдад найдахгүй байх нь яагаад чухал вэ?

Maтай 25:14–46

Эцсийн шүүлтээр бид Их Эзэнд амьдралаа тайлагнана.

Амилалтын дараа Бурхан биднийг зарлигуудад нь хэр дуулгавартай байснаар мөн Аврагчийн цагаатгагч золиослолыг хэрхэн хүлээн авснаар маань шүүнэ. Талант болон хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлүүд нь бидэнд эцсийн шүүлтийн талаар заадаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ангийн хэсэг хүүхдийг Maтай 25:14–30-ийг, харин үлдсэн хүүхдүүдийг Матай 25:31–46-г уншихад урь. Бүлгүүдээс уг сургаалт зүйрлэлүүдийг ангийнхандаа жүжигчлэн үзүүлэхийг хүс.

  • Хүүхдүүдийг хоёр хоёроороо Maтай 25:35–36-г уншаад, Есүс Христэд хайраа харуулахын тулд хийж болох зүйлсийн жагсаалт гаргахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдээс илүү сайн номлогч байх арга замыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаад, сайн мэдээг хуваалцаж болох хүмүүсийн талаар ярилцахыг хүс.

Заах чадвараа сайжруулах

Түүх сонс эсвэл жүжигчлэн үзүүл. Хүүхдүүд түүх ярихад дуртай байдаг учраас хуваалцаж буй судрын түүхэндээ тэднийг татан оролцуулах арга замуудыг эрж хай. Тэд тухайн түүхтэй холбоотой зураг эсвэл эд зүйл барин зогсож, зураг зурж, жүжигчлэн үзүүлж эсвэл ярихад тусалж болно. Чухал зүйл болон сайн мэдээний сургаалуудыг олж харахад нь тэдэнд туслахын тулд түүхийг давтаж ярь.

үйл ажиллагааны хуудас: сайн мэдээг хуваалцах нь