Ирээд, Намайг дага
5-р сарын 20–26. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, чиний Хаан ирж явна’


“5-р сарын 20–26. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, чиний Хаан ирж явна’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“5-р сарын 20–26. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Есүсийг дөхөж ирэх үед мод руу авирсан эр

Жэймс Тиссот, Инжир модон дээрх Закхай

5-р сарын 20–26

Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12

“Харагтун, чиний Хаан ирж явна”

Та Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20 болон Иохан 12-ыг уншиж байхдаа Ариун Сүнснээс хүлээн авах өдөөлтөд анхаарлаа хандуул. Эдгээр зарчмыг заахдаа анхаарах хэрэгтэй зүйлийг энэ гарын авлагын эхэнд байх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээг хангах нь” хэсгээс харна уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс зургийг үзүүлээд, зурган дээрх үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Лук 19:1–10

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг нэрээр минь мэддэг.

Та Аврагч, Закхай хоёрын тухай уншиж байхдаа хүүхдүүдийг тань адисалж болох ямар захиасыг олж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Инжир модон дээрх Закхай (LDS.org) зургийг үзүүл. Хүүхдүүдэд Закхайг тодорхойлж, нэрийг нь хэлэхэд тусал. Закхай, Есүс хоёрын түүхийг ярих үедээ хүүхдүүдээр хийлгэх хөдөлгөөн зохио. Жишээлбэл, цугласан олныг харахын тулд өлмий дээрээ зогсох эсвэл мод руу авирч байгаа дүр үзүүлэх. Аврагч Закхайг хараад, нэрээр нь дуудсан гэдгийг тайлбарла. Аврагч үүний адил хүүхэд бүрийг мөн тэдний нэрсийг мэддэг гэдгийг гэрчил.

  • Ангид хоосон зургийн жааз авчир эсвэл цаасаар хий. Ангийнхан “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр [хүүхдийн нэр]-ыг мэддэг гэж хэлж байхад хүүхэд бүрийг ээлжлэн зургийн жаазыг нүүрэн дээрээ барихад урь.

  • Хүүхдүүдийг ээлжлэн Закхайтай адил мод руу авирч байгаа дүр үзүүлэхэд урь. Ангийн хүүхдүүдээр “Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр [хүүхдийн нэр]-ыг мэддэг” гэж хэлүүл.

  • Хамтдаа Cүмийн дуулал болон хүүхдийн дуу номын 58-р хуудсан дээрх “Би Бурханы хүүхэд” дууг дуулж, хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэг өөрсдөд нь хайртай гэдгийг мэдэхэд туслах зүйлсийг сонсоход урь.

Матай 21:12–14

Ариун сүм бол ариун нандин газар мөн.

Ариун сүмийн талаарх таны гэрчлэл ариун сүм бол ариун нандин газар гэдгийг ойлгоход таны заадаг хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс ариун сүмийг цэвэрлэсэн нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 51) зургийг үзүүлээд, Maтай 21:12–14-т цэдэглэсэн түүхийг ярьж өг. Хүүхдүүдэд уг зургаас мөнгө, амьтдыг олоход тусал. Дараа нь Аврагч яагаад мөнгө хүүлэгчдээс болон амьтан зарж байсан хүмүүсээс ариун сүмээс гарч явахыг хүссэнийг ярилц.

  • Ариун сүмүүдийн зургийг үзүүлээд (жишээлбэл, Сайн мэдээний зургийн цуглуулга, 117–121-ийг үзнэ үү), хүүхдүүдээс ариун сүмийг харахад тэдэнд ямар санагддагийг хуваалцахад урь. Тэдгээр мэдрэмж нь Ариун Сүнс бидэнд ариун сүм бол онцгой газар гэж хэлж байгаа хэрэг гэдгийг хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдээс ариун сүм дотор байгаа мэт биеэ авч явахыг хүс. Жишээлбэл, тэд шивнэж ярин, бишрэл хүндэтгэлтэй сууж болно. Хамтдаа Children’s Songbook номын 95-р хуудсан дээрх “I Love to See the Temple” дууг дуулж, хүүхдүүдийг хэзээ нэг өдөр ариун сүмд орох зорилго тавихад урь.

Зураг
Колорадо дахь Форт Коллинз ариун сүм

Ариун сүм бол Их Эзэний өргөө мөн.

Матай 21:28–32

Би дуулгавартай байж чадна.

Тэнгэрлэг Эцэг биднийг дуулгавартай байгаасай хэмээн хүсдэг. Хоёр хүүгийн тухай сургаалт зүйрлэл бол дуулгавартай байдлын ач холбогдлыг заах боломж юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр хоёр хүүг зураад, Maтай 21:28–32 дахь сургаалт зүйрлэлийг ярихдаа уг зургийг ашигла. Аль хүү нь эцэстээ зөв зүйл хийсэн бэ? Хүүхдүүдээс гэртээ дуулгавартай байхын тулд хийж чадах зүйлсээ нэрлэхийг хүс. Тэдгээр зүйлийн аль нэгийг хийж байгаагаар өөрсдийгөө зурахыг тэднээс хүс.

  • Хүүхдүүдийг эцэг эхдээ эсвэл өөр нэг асран хамгаалагч эсвэл удирдагчид дуулгавартай байсан туршлагаасаа хуваалцахад урь. Дуулгавартай байсныхаа төлөө тэд хэрхэн адислагдсан бэ? Тэд ирээдүйд хэрхэн илүү дуулгавартай байж болох вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Лук 19:1–10

Би Аврагчийг эрэлхийлэх юм бол олох болно.

Та Аврагчид илүү ойртохын тулд хийж болох зүйлсийг бодож олоход нь хүүхдүүдэд туслахын тулд Закхайн түүхийг ашиглаж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лук 19:1–10-ыг уншаад, Закхайн тухай ойлгож авсан зүйлээ ярилцахын тулд хэдэн шүлэг уншаад түр зогс. Закхай Есүсийг харахын тулд юу хийсэн бэ? Есүс түүнийг модноос буу гэхэд тэр хариуд нь ямар үйлдэл хийсэн бэ? Хүүхэд бүрээс Есүсийг харахыг хүсэж байгаа нэг шалтгаанаа хуваалцахыг хүс. Хэрэв Аврагч танай хотод ирсэн бол та бэлтгэхийн тулд юу хийх байсан бэ?

  • Закхайтай адил Аврагчийг эрэлхийлж байж болох таньдаг хүмүүсээ бодоход хүүхдүүдийг урь. Хэн нэгэнд Аврагчийн талаар сурч мэдэхэд нь туслахын тулд юу хийж чадахыг хүүхдүүдээс асуу.

  • Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ тэднийг мэддэг бөгөөд тэдэнд хайртай гэдгийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Матай 21:12–14

Ариун сүм бол миний хүндэтгэх ёстой ариун нандин газар юм.

Аврагч ариун сүмийг цэвэрлэж байгаа түүх нь ариун сүмийн ариун нандин байдлын талаар хүүхдүүдэд заахад хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Maтай 21:12–14-ийг уншихад урь. Есүс ариун сүмийг цэвэрлэсэн нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 51) зургийг үзүүлээд, зурган дээр аль шүлгийг дүрсэлсэн байгааг тэднээс асуу. Есүсийг цэвэрлэхийн өмнө болон цэвэрлэсний дараа ариун сүм ямар харагдсан байж болохыг зурахыг тэднээс хүс.

  • Хүүхдүүдийг ариун сүм дотор орж, ойр орчмоор нь явах эсвэл ариун сүмийн зургийг харсан үед ямар мэдрэмж төрснөө хуваалцахад урь. Ариун сүм бол ариун нандин газар гэдгийг мэдэхэд тэдэнд юу тусалсан бэ?

  • Нэг эсвэл түүнээс олон өсвөр үеийнхнийг ангид ирж, ариун сүмд орохын тулд хэрхэн бэлтгэсэн тухайгаа ярихад урь. Хэрэв тэд ариун сүмд орж үзсэн бол тэнд байхад ямар мэдрэмж төрсөн тухайгаа ярихыг хүс.

  • Ариун сүмийн зургийг эвлүүлдэг зураг болгон хайчлаад, хүүхэд бүрд нэг нэг хэсгийг өг. Хүүхдүүдээс эвлүүлдэг зургийнхаа ард ариун сүмд ороход бэлтгэхийн тулд хийж чадах нэг зүйлээ бичихийг хүс. Хүүхэд бүрийг бодол санаагаа хуваалцсаны дараа тэдний хэсгийг эвлүүлдэг зурагт нэм.

Матай 23:25–28

Миний үйлдэл болон хүсэл зөв шударга байх хэрэгтэй.

Есүс хуулийн багш нар болон фарисайчуудад зөв шударга болж дүр эсгэх биш, харин сайн мэдээний дагуу чин сэтгэлээсээ амьдрахын ач холбогдлыг заасан. Энэ үнэнийг ойлгоход хүүхдүүдэд юу туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та хүүхдүүдтэй хамт Maтай 23:25–28-ыг уншиж байхдаа, хоёр нүүртний талаар Библийн толь бичиг дээрх: “Шашин шүтлэггүй мөртлөө шүтлэгтэй болж жүжиглэдэг хүн” гэсэн тодорхойлолтыг хуваалцах талаар бодож үз. Хоёр нүүртэн байх нь яагаад муу вэ?

  • Maтай 23:25 дахь зүйрлэлийг харуулахын тулд хүүхдүүдэд гадна тал нь цэвэрхэн боловч дотор тал нь бохир аяга үзүүл. Бид хэрхэн дотроосоо цэвэр ариун болж чадах вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдэд хичээлээс нэг зарчим эсвэл үйл ажиллагааг сонгож, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад тусал.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн эцэг эхийг дэмж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нь бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та Сүмд хүүхдүүдэд зааж байхдаа, тэдний эцэг эхийг нэн чухал үүргээ биелүүлэхэд нь хэрхэн дэмжиж болох арга замуудыг залбирч, эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).

Зураг
үйл ажиллагааны хуудас: ариун сүм бол ариун нандин газар мөн

Хэвлэх