“5-р сарын 13–19. Maтай 19–20; Maрк 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019 (2019)
“5-р сарын 13–19. Матай 19–20; Maрк 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
5-р сарын 13–19
Матай 19–20; Марк 10; Лук 18
“Надад өөр юу дутагдаж байна вэ?”
Maтай 19–20; Mарк 10 болон Лук 18-ыг уншаад, заадаг хүүхдүүдээ санах хэрэгтэй. Хүлээн авсан сүнсний өдөөлт бүрээ тэмдэглэж ав. Бэлтгэл тань эдгээр бүлгээс хүүхдүүдийн мэдэх хэрэгтэй гэсэн зүйлийг заахад тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг гэр бүлийн талаар дуртай нэг зүйлээ ангийнхандаа хэлэхэд урь. Та хүүхдүүдийн ангид үзүүлэх гэр бүлийн зургийг эцэг эхээс нь өгөхийг хүсэж болно.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Тэнгэрлэг Эцэг биднийг ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоосой гэж хүсдэг.
Мөнхийн гэр бүлийн тухай сургаалаас суралцах нь заадаг хүүхдүүдэд тань хэрхэн тустай байж болох вэ? “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129)-ийг үзэх нь тус болж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maрк 10:6–8-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, гэрлэсэн хосын зургийг үзүүл. Хүүхдүүдээс таныг эрэгтэй болон эмэгтэй гэсэн үгсийг унших үед эрэгтэй болон эмэгтэй хүн рүү заахыг хүс. Тэнгэрлэг Эцэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг хүсдэг гэдгийг тайлбарла (Эхлэл 1:27–28-ыг үзнэ үү).
-
Гэр бүлийн болон ариун сүмийн зураг үзүүл. Тэнгэрлэг Эцэг биднийг мөнхөд хамт байлгахын тулд ариун сүмд гэр бүлтэйгээ лацдан холбуулаасай хэмээн хүсдэг гэдгийг тайлбарла. Эцэг эх нь хараахан лацдан холбуулаагүй хүүхдүүдэд болгоомжтой ханд.
-
Хүүхдийн дууны ном номын 98-р хуудсан дээрх “A Happy Family” дууг дуул. Хүүхдүүдийг “би,” “намайг,” “бид” гэж дуулах бүрд өөр рүүгээ заахад урь. Энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтан хийж болно. Хүүхдүүдийг гэр бүлтэйгээ хамт хийсэн хөгжилтэй зүйлсээ хуваалцахад урь. Тэд яагаад гэр бүлдээ талархдаг вэ?
-
Хүүхдүүдээс ариун сүмийн эсвэл гэр бүлийн зураг гартаа барих эсвэл зурахыг хүс. Яагаад ариун сүмд гэрлэх нь чухал вэ?
Есүс бяцхан хүүхдүүдийг адислахын тулд тэднийг Өөр дээрээ ирээсэй хэмээн хүсдэг.
Энэ түүх Есүсийг тэдэнд хэчнээн их хайртайг мэдрэх боломжийг хүүхдүүдэд олгодог.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Mарк 10:13–16 дахь түүхийг өөрийн үгээр хуваалц. Та түүнчлэн “Suffer the Little Children to Come unto Me” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Хэзээ хүүхдүүд тэднийг гэсэн Есүсийн хайрыг мэдэрч байсан бэ? Есүс тэдэнд хайртай бөгөөд тэднийг адислахыг хүсдэг талаарх гэрчлэлээ хүүхдүүдэд хуваалц.
-
Христ хүүхдүүдтэй хамт (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 47) зургийг харуул. Хэрэв бид Есүсийн дэргэд сууж байгаа хүүхдүүдтэй адилхан байхыг хүсэж байвал зарлигуудыг нь сахиж, Түүнийг болон бусад хүнийг хайрлаж чадна. Хүүхдүүд Есүсийн дэргэд сууж байгаа хүүхдүүдтэй адил байхын тулд юу хийж болох вэ?
-
Есүсээр адислуулж байгаа зургийг хүүхдүүдээр зуруул (Maрк 10:16-г үзнэ үү).
Хэрэв бид зарлигуудыг дуулгавартай дагавал мөнх амьдралыг хүлээн авна.
Есүс баян залууд мөнх амьдрах буюу Тэнгэрлэг Эцэгтэй адил амьдрахын тулд зарлигуудыг дуулгавартай дагах хэрэгтэй хэмээн заасан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maрк 10:17–22 дээрх баян залуугийн түүхийг хүүхдүүдтэй хамт унш. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 105–106 дахь “Бүлэг 42: Баян залуу эр” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү.) Есүс уг залууд юу гэж хэлснийг мөн уг залуу хэрхэн хариулсныг сонсохыг тэднээс хүс.
-
Эцэг эхээсээ зөвлөгөө, заавар хүсдэг боловч дуулгавартай дагаж мөрддөггүй хүүхдүүдийн тухай нэг юм уу илүү олон түүх ярь. Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийхийг хүсдэг зарим зүйл юу вэ? Бид Түүний зарлигуудыг дуулгавартай дагах үед ямар байдаг вэ?
-
Та илүү сайн байхын тулд ямар нэг зүйл хийх хувийн өдөөлт хүлээн авсан туршлагаасаа хуваалц.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Тэнгэрлэг Эцэг биднийг ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоосой гэж хүсдэг.
Гэрлэлтийн тухай Есүсийн заасан зүйлс дэлхий дээрх зөрчилдсөн мэдээлэлтэй тулгарах үед хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maрк 10:6–8-ыг чанга уншихыг нэг хүүхдээс хүс. Нэгдэх гэдэг нь ямар нэг зүйлээс “атгах” эсвэл “зууран барих” гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Эхнэр, нөхөр нэгдэн нийлж, нэг нэгнээ хайрлан, хамтрагчид болж ажиллах нь яагаад чухал вэ?
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас “Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” гэсэн мэдэгдлийг хуваалцаад, ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Та “Яагаад гэр бүлүүд Сүмд чухал байдаг вэ?” эсвэл “Яагаад ариун сүмд гэрлэх нь таны хувьд чухал вэ?” гэх мэт асуултуудын хариултыг олоход туслахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдтэй мөнхийн гэрлэлт болон гэр бүлийн тухай гэрчлэлээ хуваалц. Тэднийг гэрчлэлээ хуваалцахад мөн адил урь.
-
Хүүхэд бүрийг дараах жагсаалтаас нэг судар уншихад урь. Үүнд: Maрк 10:6–8; 1 Коринт 11:11; С ба Г 42:22; 131:1–4 болон Mосе 3:18, 21–24. Эдгээр шүлэг гэрлэлтийн тухай юу заадаг вэ?
Есүс надад өсөж хөгжихийн тулд юу хийх хэрэгтэйгээ олж мэдэхэд тусална.
Баян залуу Есүсийг эрэлхийлсэн ба өөрт нь тусгайлан зориулсан тодорхой удирдамж хүлээж авсан. Та хүүхдүүдийг амьдралдаа үүнтэй адил удирдамж эрэлхийлэхэд хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг дүрсэлсэн шүлгийг Maрк 10:17–22-оос хайж олохыг хүүхдүүдээс хүс. Баян залууд Есүсийн өгсөн зөвлөгөө нь хувийн чанартай байсан ба бид бүгдээрээ Сүнсээр дамжуулан Их Эзэнээс хувийн удирдамж хүлээн авч чадна гэдгийг тайлбарла.
-
Maрк 10:17–22-ыг хамтдаа унш. Хүүхдүүдийг Есүс баян залууд дуулгавартай дага хэмээн хэлсэн зарлигуудыг самбар дээр бичихэд урь (19-р шүлгийг үзнэ үү). Тэр өөр юу хийх ёстой байсан бэ? (21-р шүлгийг үзнэ үү). Хүүхдүүдийг Есүсийг илүү сайн дагахын тулд хийж эхлэх эсвэл хийхээ болих хэрэгтэй зүйлийнхээ тухай бодоход урамшуул. Есүс биднээс юу хийхийг хүсдэгийг олж мэдэх ямар арга зам байдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг эцэг эхдээ зурвас бичиж эсвэл гэр бүлийн үдэш дээр гэр бүлийн тухай гэрчлэлээ хуваалцах замаар тэдэнд яагаад талархдагаа хэлэхэд урь.