Ирээд, Намайг дага
4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10: ‘Би бол сайн хоньчин мөн’


“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10: ‘Би бол сайн хоньчин мөн’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Христ ба завхайрч байгаад баригдсан эмэгтэй

Лиз Лэмон Свиндл, Нүгэлгүй хүн нь

4-р сарын 29-өөс 5-р сарын 5

Иохан 7–10

“Би бол сайн хоньчин мөн”

Та Иохан 7–10-ыг уншиж байхдаа заадаг хүүхдүүдээ бод. Энэ тойм дахь том хүүхдүүдэд зориулсан олон санааг бага насны хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногт сайн самари хүнтэй адил байхын тулд хийсэн ямар нэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Иохан 7:14–17

Зарлигуудыг дагах нь тэдгээр нь үнэн гэдгийг мэдэхэд надад тусална.

Хуваалцсан үнэнүүдийнхээ дагуу амьдрах юм бол тэдгээрийн талаар гэрчлэлтэй болж чадна хэмээн Есүс заасан. Та зарлигуудад дуулгавартай байснаар мэдэрдэг амар амгалан нь зарлигууд үнэн болохыг мэдэхэд бидэнд тусалдаг гэдгийг хүүхдүүдэд заахын тулд энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 7:17-г хүүхдүүдэд ойлгогдох үгээр товч ярь. Хамтдаа Children’s Songbook номын 146–147, 160–161-р хуудсан дээрх “Keep the Commandments” эсвэл “Choose the Right Way” дууг дуулбал зарлигуудыг дуулгавартай дагах нь Есүс Христэд илүү ойртоход маань тусалдаг гэдгийг мэдэхэд тэдэнд тус болж болох юм. Бид зарлигуудыг сахисан үед хэрхэн адислагддаг гэдгийг сонсохыг хүүхдүүдээс хүс.

  • Аравны нэгээ төлөх эсвэл найрсаг бус байсан хүнийг уучлах гэх мэт зарлигийн дагуу амьдарснаар энэ нь Бурханаас ирсэн гэдгийг мэдсэн туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг ямар нэг зарлигийг дуулгавартай дагасан туршлагаасаа хуваалцахад урь. “Дуулгавартай дагасны дараа та нарт ямар санагдсан бэ?” гэж асуу.

  • Зарим зарлигийг сонгоод, зарлиг бүрийг төлөөлсөн хоёр хоёр энгийн зураг зур. Бүх зургийг доош харуулан суурин дээр тавиад, хүүхдүүдийг ээлжлэн зарлигуудыг хооронд нь ижилсүүлэхэд урь. Зарлигуудын ач холбогдлыг мөн тэдгээрийг дагах нь таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлснийг гэрчил.

Иохан 8:29

Есүс Эцэгтээ дуулгавартай байсан.

Есүс Христ үргэлж Тэнгэр дэх Эцэгээ баярлуулах зүйлийг хийдэг байсан. Та Христийн үлгэр жишээг дагах арга замыг олоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Тэнгэрлэг Эцэгийн талаар Иохан 8:29-д хэлсэн “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” гэх Есүсийн үгсийг давтаж хэлэхэд хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахын тулд Есүсийн хийсэн зүйлүүдээс хуваалцахыг тэднээс хүс. Сайн мэдээний зургийн цуглуулгаас хэдэн зураг үзүүлж, тэдэнд санаа өг.

  • Хүүхдүүдээс юу өөрсдийг нь аз жаргалтай болгодгийг асуу. Гэр бүлийнхээ нэг гишүүнийг эсвэл найзыгаа аз жаргалтай болгохын тулд энэ долоо хоногт юу хийж болохыг тэднээс асуу. Хүүхдүүдийг өөрсдөдөө сануулах зорилгоор уг үйл ажиллагааг өөрсдийгөө хийж байгаагаар зураад, гэртээ авч явахад урь.

  • Нэг хүүхдийн эцэг эхийн аль нэгийг ирээд, хүүхэд нь тэднийг баярлуулах ямар нэг зүйл хийсэн туршлагаасаа хуваалцахад урь. Уг хүүхдээр өөрт нь ямар санагдсаныг хуваалцуул.

Иохан 10:1–18

Есүс намайг мэддэг бас хайрладаг.

Сайн хоньчны тухай сургаалт зүйрлэл нь Есүс тэднийг хайрладаг бас хэн гэдгийг нь мэддэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс сайн хоньчны тухай сургаалт зүйрлэлд гардаг хонь, дээрэмчин, чоно гэх мэт зүйлийг төлөөлсөн зураг зурахыг хүс. Иохан 10:1–18-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, зурсан зүйлийг нь хэлэх үед зургаа өргөхийг тэднээс хүс. “Сайн хоньчин” хонин сүргээ хариулж мөн хайрладагтай адил Есүс биднийг хайрладаг бөгөөд Өөрт нь эргэж ирэх замыг бидэнд заадаг гэдгийг тайлбарла. Нэг хүүхдийг хоньчинтой адил хувцаслаад, Есүс бидэнд хэрхэн хоньчны адил ханддаг болохыг хүүхдүүдээр хуваалцуул.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Есүс болон хургануудын зургийг үзүүл. Есүс хургануудыг хайрладгийг бид яаж мэдэх вэ? Хурганууд Есүст хайртай гэдгийг бид яаж мэдэх вэ?

  • Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж гүйцэтгэхэд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Иохан 7:14–17

Зарлигуудыг дагах нь тэдгээр нь үнэн гэдгийг мэдэхэд надад тусална.

Та болон таны заадаг хүүхдүүдэд сайн мэдээний үнэнүүдийн дагуу амьдарснаар тэдгээр нь үнэн гэдгийг мэдэж авсан туршлага байж болно. Та зааж байхдаа эдгээр туршлагыг хэрхэн баяжуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 7:14–17-ийн шүлэг бүрийг өөр өөр цаасан дээр бичээд, өөр дараалалд оруулан үзүүл. Тэдгээрийг зөв дараалалд оруулаад, Иохан 7:14–17-оос зөв эсэхийг шалгаж харахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг хоёр хоёроороо хуваагдан, шүлэг бүрийн талаар юу ойлгосноо хамтрагчтайгаа хуваалцахад урь. Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь зарлигууд үнэн гэдгийг мэдэхэд тэдэнд хэрхэн тусалсан бэ?

  • Сайн мэдээний үнэнүүдийн дагуу амьдарсан хүмүүс, тухайлбал Даниел (Даниел 6-г үзнэ үү) эсвэл Нифай (1 Нифай 3–4-ийг үзнэ үү) хэрхэн адислагдсаныг харуулсан судрын жишээнүүдийг хуваалц.

  • Ангид ирэхээс хэд хоногийн өмнө, нэг хүүхдийг ямар нэг зарлигийн дагуу амьдарснаар гэрчлэлтэй болсон үеийнхээ тухай бичихэд урь. Хичээлийн дундуур уг хүүхдээс бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Иохан 8:31–36

Үнэн биднийг чөлөөлнө.

Хүүхдүүд том болохын хэрээр сайн мэдээний дагуу амьдрах нь амьдралыг хязгаарладаг гэдэгт итгэдэг хүмүүстэй таарах болно. Ийм ойлголтыг няцаахын тулд та Иохан 8:31–36-г хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Иохан 8:31–36-г уншаад, нүглийн боол байх гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж бодож байгаагаа хуваалцахад урь. Есүсийн сургаалууд биднийг эрх чөлөөтэй байхад хэрхэн тусалдаг вэ?

  • Бид наманчлахгүйгээр аливаа нүглийг дахин дахин үйлдвэл хэрхэн нүглийнхээ боол болдгийг харуулахын тулд нэг хүүхдээс олс, ороолт эсвэл зангиаг таны бугуйд зөөлөн уяхыг хүс.

  • Нүглийг төлөөлсөн цоож мөн сайн мэдээний үнэн биднийг хэрхэн чөлөөлдгийг төлөөлсөн түлхүүрийг үзүүл. Жишээлбэл, Аврагчийн Цагаатгалын талаар мэдэх нь бидэнд наманчлан, нүглүүдээсээ өршөөгдөх эрхийг олгодог. Эсвэл мэргэн ухааны үгийн талаар мэдэх нь бидэнд донтолтоос зайлсхийх эрх чөлөөг олгоно.

Зураг
Христ ариун сүмд заасан нь

Есүс “Үнэн та нарыг чөлөөлнө” (Иохан 8:32) хэмээн заасан.

Иохан 10:1–18

Есүс бидний хувьд хоньчинтой адил юм.

Та сайн хоньчны тухай сургаалт зүйрлэлийг судалж байхдаа Аврагчтай харилцах бидний харилцааны талаар заадаг үнэнүүдийг олж мэд. Эдгээр үнэнийг мэдэх нь хүүхдүүдийг хэрхэн адислах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр сайн хоньчин ба хөлсний хүн гэж бич. Хөлсний хүн гэдэг нь мөнгөөр ажил хийхээр хөлслөгдсөн хүн гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс Иохан 10:1–18 дээрх сайн хоньчин, хөлсний хүн хоёроос олсон ялгааг жагсааж бичихийг хүс. Яагаад та нар хөлсний хүнээс илүүтэйгээр сайн хоньчныг дагахыг хүсэх вэ?

  • Хаалга үүдний зураг зурах юм уу үзүүл. Хамтдаа Иохан 10:7–9-ийг уншаад, хүүхдүүдээс Есүс хэрхэн хаалгатай адилхан гэдгийг асуу. 9-р шүлэгт цэдэглэснээр, үүдээр “ордог” хүмүүст ямар адислал ирдэг вэ? Бид Есүс Христийн бэлдэж өгсөн хаалгаар хэрхэн ордог вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг дэмж

Илүү бүрэн дуулгавартай дагаж чадах нэг зарлигийг бодож олоход хүүхдүүдэд тусал. Тэднээс ирэх долоо хоногт уг зарлигийг дуулгавартай дагахыг хичээхийг хүс.

Заах чадвараа сайжруулах

Сүнслэгээр өдөөгдсөн асуултууд тавь. Заадаг хүүхдүүддээ зөвхөн болсон явдлыг хэлэхээс илүү мэдээлэл өгөхийг уриалсан асуултууд тавь. Түүнчлэн тэднийг сайн мэдээний үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалцахад урамшуул. Жишээлбэл, хэрэв та нар зарлигуудын тухай ярилцаж байвал зарлигуудыг дуулгавартай дагах нь тэднийг хэрхэн адисалсан талаар хүүхдүүдээс асууж болно.

Зураг
үйл ажиллагааны хуудас: Есүс намайг мэддэг бас хайрладаг

Хэвлэх