Ирээд, Намайг дага
4-р сарын 22–28. Maтай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?’


“4-р сарын 22–28. Maтай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019 (2019)

“4-р сарын 22–28. Maтай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Сайн самари хүн

Дан Бөрр, Сайн самари хүн

4-р сарын 22–28

Maтай 18; Лук 10

“Мөнх амьдралыг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”

Хүүхдүүд Maтай 18 болон Лук 10-аас ямар ямар үнэнийг ойлгож авах хэрэгтэй вэ? Эдгээр бүлгийг уншихдаа Ариун Сүнснээс ирэх өдөөлтийг сонс. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага сургаалыг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд эдгээр үнэнийг хэрхэн заах санааг өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн амилсны баяраар Есүс Христийн Цагаатгалыг хэрхэн тэмдэглэснээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Maтай 18:21–35

Би бусдыг үргэлж уучлах хэрэгтэй.

Maтай 18:21–35-ыг уншиж байхдаа уучлалтай холбоотой өөрийнхөө туршлагыг мөн энэ зарчмын талаар хүүхдүүд юу мэдэх хэрэгтэй болохыг бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 18:21-ийг уншаад, хүүхдүүдийг “Би чамайг уучилж байна” гэж долоон удаа хэлэхэд урь. “Долоон удаа уучлах нь хангалттай юу?” гэж асуу. 22-р  шүлгийг уншаад, Есүс биднийг үргэлж уучлахыг сонгоосой хэмээн хүсдэг гэдгийг тайлбарла.

  • Нигүүлсэх сэтгэлгүй зарцын тухай сургаалт зүйрлэлийг ярь (Maтай 18:23–35-ыг үзнэ үү). Шаардлагатай бол, хэн нэг хүн бидэнд найрсаг бус хандвал бид эхлээд уурлаж эсвэл гуниглах байх гэдгийг тайлбарла. Гэвч уучлал гэдэг нь бид дахин амар амгаланг мэдэрч болно гэсэн үг юм. (Хэрэв хэн нэгэн хүн тэднийг гомдоож байгаа бол тэд эцэг эхдээ эсвэл итгэдэг хүндээ хэлэх хэрэгтэй гэдгийг хүүхдүүдийг ойлгоход туслах хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлтийг та мэдэрч болох юм.)

  • Самбар дээр Би чамайг уучилж байна гэж бичээд, энэ үгс хэрхэн гунигтай үеийг аз жаргалтай болгож болохыг хүүхдүүдэд хэл. Самбар дээр гунигтай царай зурж, хүүхдүүд нэг нэгнээ уучилж байгаа зарим жишээг хуваалц. Жишээ бүрийн дараа нэг хүүхдийг гунигтай царайг аз жаргалтай болгон өөрчлөхөд урь.

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын  99-р хуудсан дээрх “Help Me, Dear Father” дууг дуул. Тэднээс туслах гэдэг үгийг сонсвол босохыг хүс. Тэнгэрлэг Эцэг бидэнд бусдыг уучлахад тусална гэсэн гэрчлэлээ хуваалц.

Лук 10:25–37

Есүс надад бүх хүнийг хөршөө хэмээн харж, тэднийг хайрлахыг заасан.

Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэл нь бидний хөршүүд хэн болохыг хүүхдүүдэд харуулж чадах мартагдашгүй түүх юм. Хүүхдүүдэд “явж, үүний адил [үйлдэх]” (Лук 10:37) урам зориг өгч чадах арга замуудыг бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрээс “хэн чиний хөрш вэ?” гэж асуу. Бидэнтэй ойр амьдардаггүй боловч бидний тусламж хэрэгтэй ямар ч хүн бидний хөрш бөгөөд бид уг хүнийг хайрлах хэрэгтэй хэмээн Есүс заасан гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдийг сайн самари хүний сургаалт зүйрлэлийг ээлжлэн өөр өөр дүрд жүжигчлэн тоглох үед та Лук 10:25–37-г унш. Жүжигчилсэн үзүүлбэр бүрийн дараа тэднээс хэрхэн сайн самари хүн шиг байж чадахыг асуу.

  • Хэн нэгэнд тусламж хэрэг болох хэд хэдэн нөхцөл байдлыг бичээд, цааснуудыг өрөөний энд тэнд нуу. Хүүхдүүдээс цааснуудыг олоод, тухайн нөхцөл байдалд уг хүнд хэрхэн нинжин сэтгэл гаргаж болохоо тайлбарлахыг хүс.

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын 61, 145-р хуудсан дээрх “Jesus Said Love Everyone” болон “Kindness Begins with Me” дуунуудыг дуул. Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, хос бүрийг бусдад хайр эсвэл нинжин сэтгэлээ харуулж болох хэд хэдэн арга замыг бодоход урь. Бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хос бүрээс хүс.

  • Хүүхдүүдийг бусдад хайраа үзүүлж болох арга замыг жижиг цаасан дээр бичихэд урь. Эдгээр цаасаар гинж хийгээд, найрсаг байхыг сануулахын тулд цаасан гинжээ гэртээ өлгөхөд хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Матай 18:21–35

Бусдыг уучлах үед Тэнгэрлэг Эцэг намайг уучилна.

Том болох тусам хүүхдүүдэд бусдыг уучлахад илүү хэцүү болж магадгүй. Нигүүлсэлгүй боолын сургаалт зүйрлэл нь Тэнгэрлэг Эцэг биднээс хүн бүрийг уучлахыг хүсдэг гэдгийг тэдэнд заах дурсамжтай арга зам байж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Maтай 18:23–35-ыг уншаад, эзэн эсвэл хаан нь Тэнгэрлэг Эцэгийг, боол нь биднийг, харин уг боолын анд нөхөр болох боол нь биднийг гомдоосон хүмүүсийг төлөөлдөг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс “Та нарын хувьд хэзээ хэн нэгнийг уучлах хэцүү байсан бэ? Та нар гомдлоо хэрхэн орхисон бэ? Хэзээ та нар хийсэн буруу сонголтынхоо төлөө уучлалт хүсэх хэрэгтэй болж байсан бэ?” гэж асуу.

  • Энэ сургаалт зүйрлэлийг төсөөлөн бодоход хүүхдүүдэд туслахын тулд тэдэнд “Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant” (LDS.org) видео бичлэгийг үзүүл.

  • Самбар дээр 70 × 7 орсон үржүүлэх бодлого бичээд, хүүхдүүдэд бодлогыг бодоход тусал. Хэн нэгнээс Maтай 18:21–22-ыг уншихыг хүсээд, Есүс бидэнд үргэлж уучлах ёстойг заахын тулд энэ тоог ашигласан гэдгийг тайлбарла.

  • Хүүхэд бүрд цаас өгч, нэгэндээ муухай аашилж байгаа хүүхдийн зургийг зурахыг хүүхдүүдээс хүс. Дараа нь тэднээс цаасаа хөрштэйгөө солиод, шинэ цаасныхаа ар талд хэн нэгнийг уучилж болох арга замыг зурахыг хүс.

  • Нэг хүн өөр нэг хүнийг уучлах хэрэгтэй байж болох хэд хэдэн нөхцөл байдлыг бодож олоход тань туслахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг тэдгээр нөхцөл байдалд хэрхэн уучлах байснаа жүжигчлэн үзүүлэхэд урь.

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын  99-р хуудсан дээрх “Help Me, Dear Father” дууг дуул. Уг дууны мөр бүрийг мөн бусдыг уучлах талаар бидэнд юу зааж байгааг нь ойлгоход хүүхдүүдэд тусал.

Лук 10:30–37

Би бусдыг, ялангуяа тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилж чадна.

Таны амьдралд хэн нэгэн нь “сайн самари хүн” байсан үеийг тунгаан бод. Та хүүхдүүдийг бусдад “сайн самари хүн” байхад хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрд сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлийн нэг хэсгийг өгч зуруул. Тэднийг зургуудаа дарааллаар нь тавьж, уг түүхийг ярихдаа тэдгээрийг ашиглахад урь.

  • Еврейчүүд самаричуудад дургүй байсан учраас тэд Иерусалимаас Галил руу аялахдаа самаричуудтай тааралдахгүйн тулд Самари нутгийг тойрч явдаг байсныг хүүхдүүдэд тайлбарла (Библийн газрын зураг, д. 1, “Physical Map of the Holy Land”-ийг үзнэ үү). Яагаад Есүс энэ сургаалт зүйрлэлд самари хүнийг нинжин сэтгэлийн жишээ болгон ашигласан бэ? Энэ түүх тусламж хэрэгтэй нэгэнд туслах талаар бидэнд юу зааж байна вэ? (мөн Moзая 4:16–22-ыг үзнэ үү.)

  • Хүүхдүүдээс хэн нэгэн хүн тэдэнд сайн самари хүний адил хандсан туршлагаасаа хуваалцахыг хүс.

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногт сайн самари хүнтэй адил байх зорилго тавихад уриал. Жишээлбэл, тэд өвчтэй, ганцаардсан эсвэл сүмд тогтмол ирдэггүй хэн нэгнийг мэдэх үү? Хүүхдүүдээс уг хүнд хэрхэн тусалж чадахыг нь асуу.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг энэ долоо хоногт сайн самари хүнтэй адил байх зорилгоо гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг заа. Хэрэв хүүхдүүд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх дадал хэвшилд сурвал энэ нь тэдэнд Сүнсийг таньж мэдэн, дагахад тусална. Хүүхдүүд судрыг тодруулж, зураг зурж, энгийн тэмдэглэл хөтлөх замаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж чадна.

үйл ажиллагааны хуудас: Би хайраа харуулдаг