“4-р сарын 1–14. Maтай 16–17; Maрк 9; Лук 9: ‘Tа бол Христ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“4-р сарын 1–14. Maтай 16–17; Maрк 9; Лук 9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
4-р сарын 1–14
Maтай 16–17; Maрк 9; Лук 9
“Та бол Христ”
Та Шинэ Гэрээн дэх эдгээр бүлгийг тунгаан бодож байхдаа мөн Ерөнхий чуулганы үеэр захиасуудыг сонсож байхдаа ангийнхаа хүүхдүүдэд хэрэгтэй гэж үзсэн захиасуудад анхаарлаа хандуул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хэрэв ангийн тань хүүхдүүд Ерөнхий чуулганыг сонссон эсвэл үзсэн бол тэднийг юу сонсож үзсэнээ хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би Есүс Христ бол Бурханы Хүү гэсэн гэрчлэлтэй болж чадна.
Та Петрийн гэрчлэл ба Есүсийн хариултыг ашиглан хүүхдүүдэд гэрчлэл гэж юу болохыг зааж мөн тэднийг өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд урамшуулж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 16:15–17-г уншихдаа Петрийн юу хэлснийг сонсохыг хүүхдүүдээс хүс. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 76–77 дээрх “Бүлэг 32: Петр Христийг гэрчилсэн нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү.) Петр Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж байсан гэдгийг тайлбарла. Уг шүлгийг дахин унш. (Эсвэл видео бичлэгийг дахин үзүүл.) Харин энэ удаа хүүхдүүдээс Есүс Бурханы Хүү байсан гэдгийг хэн Петрт хэлснийг олж сонсохыг хүс.
-
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж мөн үүнийг хэрхэн хүлээн авснаа тайлбарла. Хүүхдүүдийг өөрсдийн гэрчлэлийг Тэнгэрлэг Эцэгээс эрэлхийлэхэд урь.
Есүс Христ Өөрийнх нь Сүмийг удирдах санваарын түлхүүрийг бошиглогч, төлөөлөгчдөд өгдөг.
Аврагч илчлэлтийг хадтай, харин санваарын эрх мэдлийг түлхүүртэй зүйрлэсэн. Аврагчийн Сүмийг удирддаг хүмүүст итгэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та эдгээр зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 16:18-ыг хүүхдүүдтэй хамт уншихдаа тэдэнд хад чулууг үзүүл. “Энэ хадан дээр Би Өөрийн [сүмийг босгоно]” гэсэн өгүүлбэрийг тэдэнтэй хамт давтахдаа үгтэй нь зохицох хөдөлгөөн нэмж оруул. Сүм илчлэлтийн “хадан” дээр босгогдсон гэдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдэд хэдэн түлхүүр үзүүлээд, бид түлхүүрийг юунд ашигладаг болохыг асуу. Петр болон бусад төлөөлөгч санваарын түлхүүрүүдийг Есүсээс хүлээн авсан гэдгийг тайлбарла. Эдгээр түлхүүр нь бидний төлөө адислалын “оньсыг тайлж” мөн тэнгэрт хүрэх замыг нээдэг. Жишээлбэл, санваарын түлхүүрүүд биднийг баптисм хүртэж, ариун ёслолоос хүртэх боломж олгодог. Хүүхдүүдэд цаасан түлхүүр өгөөд, дээр нь санваарын түлхүүрүүдийн “нээдэг” адислалуудыг бичүүл.
-
Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүлээд, Петрийн адил тэрээр өнөөдөр санваарын бүх түлхүүрийг атгадаг гэсэн гэрчлэлээ хуваалц.
Миний итгэл гайхамшгуудыг авчирч чадна.
Та ширхэг гичийн үр төдийхөн итгэл уулыг нүүлгэж чадна хэмээсэн Есүсийн амлалтыг уншаад, заадаг хүүхдүүдийнхээ талаар ямар сүнслэг өдөөлт хүлээж авдаг вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 17:19–20-ийг хүүхдүүдтэй хамт уншиж байхдаа тэднийг самбарт ээлжлэн гарч ирээд том уулс болон жижиг үрүүдийг зурахад урь. Бидний нүүлгэх ёстой уул нь ихэвчлэн хийхэд хэцүү зүйлс маань байдаг гэдгийг тайлбарла. Ямар зүйлс бидэнд уул мэт санагддаг вэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан итгэл нь хэрхэн Бурханы биднээс хийгээсэй хэмээн хүсдэг зүйлсийг хийхэд тусалдаг талаар хүүхдүүдийг бодоход тусал.
-
Өрөөний нэг талд уулын зураг байрлуулж, дээр нь айдас, эргэлзээ, эсвэл санаа зовнил гэх мэт үгсийг бич. Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд хийж болох зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Ямар нэг зүйл санал болгосон хүүхэд бүрээр уулыг өрөөний нөгөө тал руу ойртуулан нүүлгүүл. Maтай 17:19–20-ийг уншаад, амьдралд тань байх итгэлийн хүчийг гэрчил.
-
Хүүхдүүдээс Children’s Songbook номын 96–97-р хуудасны “Faith” дууг дуулахыг хүсээд, хүүхэд бүрд гэр рүүгээ авч явах үр өг. Тэднийг үрээ тариад, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг сануулах газарт тавьж, ургахыг нь харахад урь.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Есүс Христийн талаарх гэрчлэл нь тэнгэрээс илчлэлтээр ирдэг.
Maтай 16:13–17 дахь Петрийн гэрчлэл хүүхдүүдэд гэрчлэлтэй болж байгаа үед нь хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хэн нэгэн хүн “Есүс гэж хэн бэ?” гэж асуухад тэд юу гэж хариулах байсныг хүүхдүүдээс асуу. Maтай 16:13–17-г уншаад, Петр уг асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Тэр Есүсийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авсан бэ? Бид гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Бидний сүнслэг үнэнүүдийг мэдэж авдаг арга замыг бусад үнэнийг мэдэж авдаг арга замтай харьцуулахад хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, би аливаа хүнийг хэр өндөр гэдгийг эсвэл цаг агаар ямар байгааг яаж мэддэг вэ? Бид Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг хэрхэн мэддэг вэ?
-
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаад, хүүхдүүдийг өөрсдийн гэрчлэлийг олж авч эсвэл хүчирхэгжүүлэхэд уриал.
Есүс Христийн Сүмийг санваарын түлхүүрийг атгадаг хүмүүс удирддаг.
Maтай 16:15–19-ийг судлах нь Есүс Христийн дэлхий дээр амьдарч байхдаа байгуулсан Сүм нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон сэргээгдсэн талаарх хүүхдүүдийн итгэлийг бэхжүүлэхэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбар дээр Maтай 16:19-ийг бичээд, “түлхүүрүүд” гэх мэт хэдэн үгийг бичилгүй хоосон үлдээ. Хүүхдүүдээс байхгүй байгаа үгсийг олохыг хүс.
-
“Priesthood Keys: The Restoration of Priesthood Keys” (LDS.org) видео бичлэгийг үзүүл эсвэл Итгэлдээ үнэнч байх нь номын х. 168–169 дээрх санваарын түлхүүрүүдийн тухай мэдээллийг унш. Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Санваарын түлхүүрүүд нь хэрхэн жинхэнэ түлхүүртэй адилхан байдаг вэ?
-
Санваарын түлхүүрүүдтэй хүмүүсийг самбар дээр жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. (Итгэлдээ үнэнч байх нь, 168–169 дээрх жагсаалт тус болж чадна.) Эдгээр түлхүүрийг атгадаг тойргийнхоо нэг хүнийг ангийнханд санваарын түлхүүрүүд яагаад чухал болох талаар ярихад урь.
-
Өрөөнд хэд хэдэн түлхүүр (эсвэл түлхүүрийн зураг) нуугаад, хүүхдүүдийг олоход урь. Түлхүүр бүрийг олсны дараа санваарын түлхүүрүүдийн ачаар хүлээн авдаг адислалуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал (жишээлбэл, мөнхийн гэр бүлүүд, баптисм, ариун ёслол).
Есүс Христ бол Бурханы Хүү.
Христийн хувиралт бол Бурхан Эцэг Хайртай Хүүгээ гэрчилж байгаа нь сонсогдсон талаар сударт цэдэглэсэн цөөн тохиолдлын нэг юм. Хүүхдүүдтэй хамт энэ түүхийг судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлнэ.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Maтай 17:1–9-д гардаг Христийн хувиралтын зургийг зурахад урь. Тэднээс зургуудаа нэг нэгэндээ тайлбарлахыг хүс. (Мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү.)
-
Энэ түүх Есүс Христийн тухай юу зааж байгааг тунгаан бодох цагийг хүүхдүүдэд олго. Тэднийг бодол санаагаа самбар дээр бичихэд урь. Хэдэн хүүхдийг Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг хэрхэн мэддэг болохоо хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүдээсээ хэрхэн тэд Есүс Христийн тухай гэрчлэлтэй болсон тухай асуухад урь.