Ирээд, Намайг дага
10-р сарын 14–20. Филиппой; Колоссай: ‘Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна’


“10-р сарын 14–20. Филиппой; Колоссай: ‘Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“10-р сарын 14–20. Филиппой; Колоссай,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Паул шоронгоос захидал бичиж байгаа нь

10-р сарын 14–20

Филиппой; Колоссай

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”

Та Филиппой, Колоссай номнуудыг уншиж байхдаа заадаг хүүхдүүдээ бод. Эдгээр захидал дахь зарчмуудыг тэдэнд хэрхэн заах талаар сүнслэг удирдамж эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өмнөх долоо хоногийн хичээлд ярилцсанаар найз нөхөд хэрэгтэй нэгэнд тусламжийн гараа сунгахын тулд өнгөрсөн долоо хоногт юу хийснийг нь хүүхдүүдээс асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Филиппой 1:3–4; Колоссай 1:3, 9

Сүмийн удирдагчид надад хайртай бөгөөд миний төлөө залбирдаг.

Паул захидлуудаа ихэвчлэн Сүмийн гишүүдэд хайртайгаа илэрхийлж, тэдний төлөө залбирдаг гэдгээ хэлснээр эхэлдэг байсан. Та Сүмийн удирдагчид нь тэднийг хайрладаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Филиппой 1:3–4, Колоссай 1:3, 9-ийг чанга уншаад, залбир, залбирахдаа болон залбирал гэсэн үгийг сонсох болгондоо гараа нийлүүлэн, толгойгоо бөхийлгөхийг хүүхдүүдээс хүс. Төлөөлөгч Паул өнөөгийн Сүмийн удирдагчдын адил Сүмийн гишүүдийн төлөө залбирдаг байсан.

  • Есүс Христийн зургийг үзүүлээд, хэн нэгний төлөө залбирч байсан Түүний үлгэр жишээнээс хуваалц (Лук 22:32; 3 Нифай 19:21, 23-ыг үзнэ үү). Есүс бусдын төлөө залбирахдаа юуг хүссэн бэ?

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, бишоп, Сүмийн ерөнхийлөгч гэх мэт Сүмийн зарим удирдагчийг нэрлэхэд хүүхдүүдэд тусал. Эдгээр удирдагч хүүхдүүдийг адисалж, зөв шударга амьдрахад нь туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийн төлөө залбирахдаа юу хэлдгээ тэдэнд хэлэх талаар бодож үз.

Филиппой 4:4, 8

Би Их Эзэнд баярлаж чадна.

Хэдийгээр гэгээнтнүүд сорилт бэрхшээлтэй тулгарч, Паул өөрөө шоронд байсан ч тэрээр гэгээнтнүүдийг баярлахад урамшуулан дэмжсэн. Сайн мэдээний дагуу амьдрах нь баяр баясгаланг авчирдаг гэдгийг олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та Филиппой 4:4-ийг уншиж байхдаа давтагдаж буй үгнүүдийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Баярлах үедээ юу хийдгийг нь хүүхдүүдээс асуу. “Эзэний дотор баярла” гэдэг нь бидэнд сайн мэдээ байгаад мөн Есүс Христ биднийг хайрладагт баярлаж байгаа гэсэн утгатай үг болохыг ойлгоход тэдэнд тусал.

  • “Эзэний дотор баярла[хад]” танд тусалдаг зүйлсийг төлөөлсөн эд зүйлс болон зургуудыг авчир. Та Бурханы үзэсгэлэнт бүтээлийг эсвэл ариун сүм, амилсан Аврагч болон гэр бүлийнхнийхээ зургийг авчирч болно. Хүүхдүүдэд ээлжлэн зураг, эд зүйлсийг сонгоод, яагаад уг зүйл өөрсдийг нь баярлуулдаг болохыг хэлэх боломж олго. Эзэний дотор баярлахад тусалдаг зүйлээсээ хуваалцахад тэднийг урь.

  • Филиппой 4:8-ыг хамтдаа уншаад, шүлэгт дурдсан дүрслэлтэй нийцэх зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (мөн Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд цаас өгөөд, Паулын дүрсэлсэн зүйлсийг “бодож сана[хад]” туслах зүйлсийг тэднээр зуруул.

Колоссай 1:23; 2:6–7

Миний итгэл Есүс Христэд “үндэслэгдсэн” байх ёстой.

Хэрэв хүүхдүүд өөрсдийн амьдрал болон итгэлийг Аврагч дээр тулгуурлан барьж чадах юм бол амьдралын шуургыг тэвчин гарч чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Колоссай 1:23; 2:6–7 дээрх чухал үгсийг уншиж байхдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь модны зургийг үзүүл. (Эсвэл LDS.org дээрх “Spiritual Whirlwinds” видео бичлэгийг үзүүл.) Хэрэв мод нь бат бөх үндэсгүй бол шуурга болох үед уг модонд юу тохиолдох вэ? Хүүхдүүдийг босоод, бат бөх мөн сул дорой үндэстэй мод болон жүжиглүүл. Аврагчид итгэх итгэл нь бидэнд бат бөх үндэстэй модтой адилхан байхад хэрхэн тусалдаг вэ?

  • Нэг суралцагчийг самбар дээр мод зурахад урь. Есүс Христэд “үндэслэгдэхийн” тулд хийж болох зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдийг ямар нэгэн зүйлийг нэрлэх болгонд зурган дээрээ үндэс нэмж зурахыг түүнээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Филиппой 4:4–13

Хэрэв би Есүс Христэд итгэлтэй байх юм бол хүнд хэцүү үед ч аз жаргалтай байж чадна.

Паул олон сорилт бэрхшээлтэй нүүр тулж байсан ч Есүс Христэд итгэлтэй байсан тул аз жаргалтай байсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Филиппой дахь хүмүүст захидал бичиж байсан Паултай адил өөрсдийгөө шоронд байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Филиппой 4:4–13-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, тэднийг баярлах, амар тайван, сэтгэл хангалуун гэсэн үгсийг олохыг хүс. Паул яагаад шоронд байсан ч баяр хөөр, амар амгаланг мэдэрч байсан бэ? Хүүхдүүдэд эдгээр шүлгээс Эзэн, Бурхан болон Христ гэсэн үгсийг олоход тусал. Паулын Есүс Христэд итгэх итгэл түүнд баяр баясгаланг мэдрэх боломжийг олгож байсан гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

  • Хүүхдүүдийг дараах өгүүлбэрүүдийг гүйцээхэд туслахыг урь. Үүнд: хэрэв надад байвал би харанхуйд байсан ч харж чадна. Хэрэв надад байх юм бол би халуун өдөр гадаа байсан ч сэрүүн байж чадна. Хэрэв би юм бол хүнд хэцүү үед ч баяр баясгаланг олж чадна. Хүнд хэцүү үед ч гэсэн Есүс Христ дотор баяр баясгаланг олж болох арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэд дуулал дуулж, дуртай судраа уншиж, хэн нэгэнд үйлчилж эсвэл талархлын залбирал хийж болно. Филиппой 4:4–13-т юуг санал болгож байна вэ? Хүнд хэцүү үед танд баяр баясгаланг олоход тусалдаг зарим дуулал эсвэл судраа хүүхдүүдтэй хуваалц.

Филиппой 4:8.

Би үнэн, шударга, цэвэр ариун зүйлсийг бодож чадна.

Хүүхдүүд муу муухай, зохисгүй зүйлстэй үргэлж тулгардаг. Та урамшуулан зоригжуулж, сайн сайхан зүйлсийг эрэлхийлэхэд нь тэдэнд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдээс Филиппой 4:8-ыг чанга уншиж, харин бусдыг нь Итгэлийн тунхаг 1:13-аас адил эсвэл ижил утгатай үгсийг олохыг хүс. Хэн нэгнийг эдгээр үгийг самбар дээр бичихэд урь. Эдгээр үгийг энгийнээр тайлбарлаж, хүүхдүүдийг эдгээр үгийг тайлбартай нь тохируулахыг хүс. Бид яагаад эдгээр зүйлийг “бодож сана[х]” ёстой вэ? Бид хэрхэн тэдгээрийг “эрэлхийлж” болох вэ?

  • Хүүхдүүдийг Филиппой 4:8 дахь тайлбартай таарах зүйлсийг нэрлэхийг хүс. Энэ долоо хоногт эдгээр тайлбартай тохирох олж харсан зүйлээ жагсааж бичихэд тэднийг урь. Тэднийг дараа долоо хоногт жагсаалтаа Хүүхдийн хэсэгт авчран, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулан дэмж.

Колоссай 1:23; 2:6–7

Миний итгэл Есүс Христэд “үндэслэгдсэн” байх ёстой.

Сатан уруу таталт, худал хуурмаг сургаалаар дамжуулан хүүхдүүдийн итгэлийг сулруулахыг оролддог. Та хүүхдүүдийг “сайн мэдээний найдвараас хөдлөхгүй” болгохын тулд Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн сүнслэгээр өдөөж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Колоссай 1:23; 2:6–7-оос олж болох үнэнүүдийг төлөөлөн харуулсан зургийг зурахад хүүхдүүдийг урь. Тэдэнд зургаа ангийнхантайгаа хуваалцаж, төлөөлж буй үнэнийг нь тайлбарлах боломж олго.

  • “Spiritual Whirlwinds” видео бичлэгийг үзүүл. Өнөө үед ямар ямар уруу таталт, худал хуурмаг сургаал бидний итгэлийг сулруулж болох вэ? Бид Есүс Христэд “үндэслэгдэхийн” тулд итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Христэд “үндэслэгдэх” талаар сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл ангидаа уншсан судраа ашиглаж болно.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд их сониуч байдаг бөгөөд шинэлэг, олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Хүүхдүүдэд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, судлахад туслах үйл ажиллагаануудыг ашигла. Энэ гарын авлагын эхэнд буй “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсэг дээрх санаанууд танд тусалж болно. (Мөн Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)