Ирээд, Намайг дага
9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө’


“9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Гэрэл зургуудыг үзэж буй гэр бүл

9-р сарын 30-аас 10-р сарын 13

Ефес

“Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”

Ефесчүүдэд хандан бичсэн захидлыг судалж байхдаа заадаг хүүхдүүдээ адислахын тулд ямар зарчмыг онцолж болох талаар бодно уу. Уншиж байхад төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг эгнэн зогсоход урь. Эгнээний эхэнд байгаа хүнээс гэр бүлээрээ судраас суралцаж байхдаа, Хүүхдийн хэсгээс эсвэл өөр хаа нэгэн газраас хамгийн сүүлд сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс. Дараагийн хүүхдээс өмнөх хүүхдийн хуваалцсан зүйлийг давтаж хэлээд, сурч мэдсэн зүйлээ нэмж хэлэхийг хүс. Хүүхэд бүрд хуваалцах боломж олгох хүртэл үүнийг давтаж хий.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Ефес 2:19

Сүмийн гишүүд найз нөхөд болон “нутгийн иргэд” байх ёстой.

Ангийн тань хүүхдүүд хоорондоо болон тойргийн гишүүдтэйгээ “харь хүмүүс” адил байдаг уу эсвэл “нутгийн иргэд” адил байдаг уу? Хэдийгээр бид өөр өөр ч Аврагч бидэнд нэгдэхэд, нэг нэгнээ хайрлахад тусалдаг гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн зургийг өрөөний голд байрлуул. Хүүхдүүдийг өрөөний өөр өөр хэсэгт зогсож, “харь хүмүүс” буюу “гаднын хүмүүс”-ийг төлөөлөхөд урь. Та Ефес 2:19-ийг уншиж байхдаа тэднийг хамтдаа бүр ойрхон зогсох хүртлээ Христийн зураг руу дөхөж ирэхэд урь. Бид Аврагчид ойртон ирснээр бусадтай найз нөхөд, “нутгийн иргэд” адил нэгдэн холбогддог.

  • Дэлхийн өөр өөр улс орны хүүхдүүдийн зургийг олоод, өрөөгөөр тойруулан нуу. Аврагчийн зургийг өрөөний урд тавь. Ангийнхаа хүүхдүүдийг номлогчдын адил хос хосоор нь нийлүүлж, Аврагчийн зургийн хажууд тавих “харь хүний” зургийг ээлжлэн олоход урь. Хүмүүс баптисм хүртсэнээр Сүмийн гэр бүл буюу “Бурханы гэр бүлийн” нэгэн хэсэг болдог. Бид шинээр ирсэн хэн нэгэнд халуун дотно мэдрэмж төрүүлэхийн тулд хэрхэн тусалж болох вэ?

Ефес 6:1–3

Тэнгэрлэг Эцэг намайг эцэг эхээ дуулгавартай дагаасай хэмээн хүсдэг.

Ефес 6:1–3-ыг уншиж байхдаа яагаад эцэг эхдээ дуулгавартай байх нь чухал болохыг ойлгоход хүүхдүүдэд туслах арга замын талаар бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ефес 6:1-ийг ангийнхандаа уншиж өгч эсвэл нэг хүүхдэд уншихад нь тусал. Эцэг эхдээ дуулгавартай байсан үеэ жүжигчлэн үзүүлэхийг тэднээс хүс. Дуулгаваргүй байсан бол тэдэнд юу тохиолдох байсан бэ?

  • “Дуулгавартай очно” (Хүүхдийн дууны ном, 71) гэх мэт дуулгавартай байдлын тухай дууг хамтдаа дуул. Эхний мөрийг дуулсныхаа дараа зогсож, нэг хүүхдээс эцэг эх нь түүнээс хийхийг хүссэн ямар нэгэн зүйлийг нэрлэхийг хүсээд, дараа нь дуугаа дуулж дуусга. Бусад хүүхдэд мөн адил боломж олгохын тулд хэд хэдэн удаа давтаж дуул.

  • Эцэг эхээ дуулгавартай дагаснаар адислагдаж байсан туршлагаасаа хуваалц. Эсвэл Кэрол М.Стэфэнс эгчийн хэлсэн “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь” (Ensign, Nov. 2015, 118–120 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116) үгэн дээрх Клоуигийн түүхийг хуваалц эсвэл “Going to Grandma’s” (LDS.org) видео бичлэгийг үзүүл.

Ефес 6:10–18

Бурханы хуяг дуулга намайг хамгаална.

Та зөв шударга зүйлс хийх нь хуяг дуулга өмсөхтэй адилхан гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрхтэй адил хуяг дуулга өмссөн хүний зургийг үзүүл. Ефес 6:10–18-ыг товчхон ярьж өгч байхдаа хуяг дуулгын өөр өөр хэсэг хэрхэн биеийн өөр өөр хэсгийг хамгаалдаг болохыг хүүхдүүдэд харуул.

  • Ефес 6:14–17 дээр дурдсан хуяг дуулгын хэсгүүдийг төлөөлөх ямар нэгэн зүйлийг ангидаа авчир (жишээлбэл, малгай эсвэл хормогч), эсвэл цаасаар хуяг дуулга хийхэд амархан хэсгүүдийг хий. Хүүхдүүдээр “хуяг дуулгын” хэсгүүдийг ээлжлэн өмсүүл. Хилэнцээс хамгаалагдах гэдэг нь ямар утгатай болохыг мөн хуяг дуулгын хэсэг бүрийг өмсөх нь тэднийг хэрхэн хамгаалж болох талаар ярилц. Бид Бурханы хуяг дуулгыг хэрхэн өмсдөг вэ? (жишээлбэл, судраас суралцах, бусдад үйлчлэх, залбирах, дуулгавартай дагах гэх мэт).

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Ефес 2:13–19

Бид Бурханы гэр бүл дэх нутгийн иргэд юм.

Хүүхдүүд сайн мэдээнд сайн найз нөхөдтэй байх юм бол хүчирхэгждэг. Та тэдэнд бие биетэйгээ илүү сайн найз нөхөд болоход нь хэрхэн тусалж болох вэ?

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа

Бид Бурханы гэгээнтнүүдтэй нэг “нутгийн иргэд” юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ефес 2:19-ийг хамт уншаад, харь хүн буюу гаднын хүн байх гэдэг нь ямар утгатай болохыг ярилц. Танд харь хүн буюу гаднын хүн мэт санагдах үед хэн нэгэн таныг халуун дулаанаар угтаж, хүлээн авч байсан тохиолдлоосоо хуваалц. Хүүхдүүдээс үүнтэй адилхан туршлагаасаа хуваалцахыг хүс. Бид харь хүн байхын оронд “нутгийн иргэд” болохын тулд юу хийж болох вэ? Харь хүн мэт санагддаг учраас тэр бүр ангидаа ирдэггүй хүүхдүүд танай ангид байдаг уу? Гишүүдийг халуун дулаанаар угтан авч, тэдэнд хайртай гэдгийг мэдрүүлэн туслах төлөвлөгөө гаргахад хүүхдүүдэд тусал.

  • Та өөрийн заадаг хүүхдүүдийг нэг нэгэнтэй нь ойртуулахын тулд ”Хэзээ таны залбирал хариулагдсан бэ?” эсвэл “Та гэр бүлийнхэнтэйгээ хамт юу хийх дуртай вэ?” гэх мэт тэдэнд өөрсдийн талаар хуваалцах боломж олгох асуултуудыг самбар дээр бич. Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, бие биенээсээ дээрхийн адил асуухад урь. Тэд бие биенийхээ талаар юу олж мэдсэн бэ?

Ефес 6:1–3

Тэнгэрлэг Эцэг намайг эцэг эхээ дуулгавартай дагаж, хүндлээсэй хэмээн хүсдэг.

Яагаад эцэг эхдээ дуулгавартай байх нь чухал болохыг ойлгоход хүүхдүүдэд туслах арга замын талаар бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ефес 6:1–3-ыг ганцаараа уншиж, тэдэнд онцгой санагдсан хэллэгийг олж тогтооход хүүхдүүдийг урь. Тэдгээр хэллэгээ мөн яагаад тэдгээрийг чухал гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Эцэг эхээ дуулгавартай дагаж, хүндэлж байсан Аврагч (Лук 2:42–52-ыг үзнэ үү), Рут (Рут 1-ийг үзнэ үү) эсвэл Нифай (1 Нифай 3:1–8-ыг үзнэ үү) гэх мэт судар дээрх хүмүүсийн үлгэр жишээг хуваалцахад хүүхдүүдийг урь. Яагаад эцэг эхээ дуулгавартай дагаж, хүндлэх нь чухал вэ?

  • Хүндлэх гэж дээд талд нь бичсэн цаасыг хүүхэд бүрд өг. Тухайн үг ямар утгатай болохыг ярилц. Эцэг эхээ хүндэлдэг гэдгээ харуулахын тулд хийж болох ямар нэгэн зүйлийг бичиж эсвэл зурахад хүүхдүүдийг урь.

Ефес 6:10–18

Бурханы хуяг дуулга намайг хилэнцээс хамгаална.

Та Ефес 6:10–18-ыг уншиж байхдаа хүүхдүүдэд тулгардаг зарим сүнслэг аюулын талаар болон та хүүхдүүдийг хэрхэн тэдгээрийн эсрэг хүчирхэгжүүлэхэд тусалж болох талаар бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг Ефес 6:10–18-ыг уншиж байхад энд дурдсан хуяг дуулгын хэсгүүдийг самбар дээр жагсаах юм уу зурахыг өөр нэгэн хүүхдээс хүс. Яагаад хуяг дуулга нь тулалдахад чухал вэ? Бид сүнслэг хуяг дуулгыг хэрхэн өдөр бүр өмсөж болох вэ?

  • Хүүхэд бүрд Ефес 6:14–17-д гардаг хуяг дуулгын хэсгүүдийг зурж, тэмдэглэх даалгавар өг. Эдгээр хуяг дуулгын хэсэг хэрхэн биднийг хилэнцээс хамгаалдаг вэ? Бурханы хуяг дуулгыг өмссөн хүмүүст Их Эзэн юу амласан бэ? (Ефес 6:13-ыг үзнэ үү). “Бузар муу өдөрт эсэргүүцэх” гэдэг нь ямар утгатай вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт харь хүн мэт бие авч явж байгаа хүнийг олж харахад хүүхдүүдийг урь. Тэднийг уг хүнд тусламжийн гараа сунгах ямар нэгэн зүйл хийхэд урамшуулан дэмж.

Заах арга барилаа сайжруулах

Бага насны хүүхдүүдэд судруудаас суралцахад нь тусал. Бага насны хүүхдүүдэд судруудаас суралцахад нь туслахын тулд судрын нэг шүлэгт юм уу чухал хэллэгт төвлөр. Та хүүхдүүдийг тодорхой нэгэн үг эсвэл хэллэгийг сонсмогц босохыг урьж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)