Ирээд, Намайг дага
10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник: ‘Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун’


“10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник: “Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Номлогч эгч нар залуу эрэгтэйтэй ярилцаж байна

10-р сарын 21–27

1 ба 2 Тесалоник

“Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун”

Та хүүхдүүдийн талаар бодонгоо 1 ба 2 Тесалоник-ийг залбирч уншвал тэдэнд ойлгуулах хэрэгтэй зарчмуудыг олно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд хүүхдүүдийг урьсан уу? Энэ долоо хоногийн хичээлийн эхний хэдэн минутад өөрсдийн туршлагаас хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

1 Тесалоник 5:1–6

Би Бурханы зарлигуудыг дагах юм бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно.

Паулын зөвлөгөө бидэнд Аврагчийг дэлхийд дахин ирэх тэрхүү агуу өдөрт бэлтгэж, хүсэн хүлээхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Яг хэзээ төрөхөө мэдэхгүй, хүүхдээ төрөхийг хүлээх ямар байсан талаар ирж ярихад нэг ээжийг урь. 1 Тесалоник 5:2–3-ыг уншаад, Есүс Христ дэлхийд дахин ирэх хэдий ч хүүхэд нь яг хэзээ төрөхийг мэдэхгүй байсан ээжийн адил хэзээ ирэхийг нь хэн ч мэдэхгүй гэдгийг хүүхдүүдэд хэл.

  • Аялал эсвэл үйл ажиллагаанд бэлдэж байсан үеийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Бэлдэхийн тулд тэд юу хийсэн бэ? Чемодан эсвэл цүнх авчраад, аялал эсвэл үйл ажиллагаанд бэлдэн эмхэлж цэгцэлж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Бид залбирч, судраас уншиж, бошиглогчийг дагаж, өдөр болгон зөв шударга амьдарснаар Есүс Христийг дахин ирэхэд бэлддэг гэдгийг тайлбарла. Үүнийг хэрхэн хийж болох талаар зурахыг хүүхдүүдээс хүсээд, тэдгээрийг нь чемоданд хий.

  • 1 Тесалоник 5:6-г хүүхдүүдэд уншиж өгөөд, хэрэв бид Есүсийг эргэн ирэхэд бэлдэхгүй юм бол унтсантай адил байх бөгөөд Түүнийг ирэхэд бэлэн бус байна гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг унтаж байгаа дүр үзүүлэхэд урь. Хэрэв бид бэлдэх юм бол сэрүүн байж, Түүнийг хүлээж байгаатай адилхан гэдгийг тайлбарла. Тэднийг сэрэхэд урь. “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) дууг хамтдаа дуул.

2 Тесалоник 2:1–3

Паул Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө урвалт болно гэж заасан.

Есүс Христийн зохион байгуулсан Сүм яваандаа урвалтад өртөж, санваарын эрх мэдэл болон сайн мэдээний үнэнүүд дэлхийгээс авагдсан юм. Энэ урвалт буюу “итгэлээс салах явдал” Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө бий болно хэмээн Паул бошиглосон.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 2 Тесалоник 2:3-ыг хүүхдүүдтэй хамт уншсаныхаа дараа хуванцар аяга юм уу шоонуудаар цамхаг барь. Аяга, шоо зэрэг нь сайн мэдээний үнэн, санваар, ариун сүмийн лацдан холболт, бошиглогч гэх мэт үнэн Сүмийн чухал хэсгүүдийг төлөөлж байгааг хүүхдүүдэд хэл. Паул болон бусад төлөөлөгчийг нас барсны дараа энэ зүйлс алдагдсан бөгөөд үнэн Сүм олон жилийн туршид дэлхий дээр байгаагүй юм. Нэг хүүхдийг хэрмийг нураахад уриад, Урвалт буюу “итгэлээс салах явдал” гэж юу болохыг тайлбарла. Есүс Христ Өөрийн Сүмийг эргүүлэн авчирсан явдлыг Сэргээлт гэж нэрлэдэг. (“Урвалт,”Итгэлдээ үнэнч байх нь,200–201-р хуудсыг үзнэ үү.)

  • Мормоны Номыг болон бошиглогч, ариун сүмийн зургуудыг үзүүл. Зургуудыг цүнхэнд хийхэд “Урвалт,” харин эргүүлэн гаргаж ирэхэд “Сэргээлт” гэж хэлэхэд хүүхдүүдийг урь.

  • “Би Бурханы хүүхэд,” “Есүс Христийн Сүм” болон “Би ариун сүм харах дуртай” (“Хүүхдийн дууны ном, 2–3, 48, 99) гэх мэт Урвалтын үеэр авагдсан ч өнөө үед сэргээгдсэн үнэнүүдийг заадаг дуунуудыг дуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

1 Тесалоник 5:1–6

Би Бурханы зарлигуудыг дагах юм бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно.

Паулын зөвлөгөө бидэнд Аврагчийг дэлхийд дахин ирэх тэрхүү агуу өдөрт бэлтгэж, хүсэн хүлээхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг 1 Тесалоник 5:1–6-г уншиж, бусад хүүхдийг дагуулан харахад урь. Шүлэг болгоны дараа, нэг хүүхдээс уг шүлэг юу хэлж байгаа талаар бодлоо товчхон хэлэхийг хүс. Та “Эзэний өдөр” гэдэг нь Есүс Христийн Хоёр дахь ирэлт гэсэн утгатай болохыг тайлбарлаж болох юм. Яагаад Хоёр дахь ирэлтийг шөнөөр ирэх хулгайчтай мөн жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил хэмээн зүйрлэсэн бэ?

  • Аврагч танай ангид өнөөдөр айлчлан ирнэ гэж төсөөлөн бод гэж хүүхдүүдэд хэл. Бид ангиа Түүнийг айлчлан ирэхээс өмнө бэлдэж чадах уу? Есүс Христ эргэн ирэх өдөрт өөрсдийгөө бэлтгэхийн тулд хийж болох зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, бид наманчлан, уучилж, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогоо сайжруулж, бошиглогчийг дагаж, гэрээгээ сахиж болно. Аврагчийг ирэхэд нь хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд хийж болох нэг зүйлийг сонгоход хүүхдүүдийг урамшуулан дэмж.

2 Тесалоник 2:1–3

Есүс Христийг дахин ирэхийн өмнө урвалт болно гэж Паул заасан.

Хэрэв хүүхдүүд Есүс Христийн Сүм болон Түүний сайн мэдээ Их урвалтын үеэр дэлхийгээс авагдсан гэдгийг ойлгох юм бол Сэргээлт хийгдэх шаардлагатай байсан гэдэг нь тэдэнд тодорхой болж ирнэ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг 2 Тесалоник 2:1–3-ыг уншихад урь. Эдгээр шүлэгт өгүүлснээр “Эзэний өдөр” буюу Хоёр дахь ирэлтийн өмнө юу болох ёстой байсан бэ? Хүүхдүүд “итгэлээс салах” гэдэг нь ямар утгатай үг болохыг мэдэх үү? Энэ нь Аврагчийн төлөөлөгчдийг нас барсны дараа болсон Их урвалт гэдгийг хүүхдүүд ойлгосон байхад анхаар. Та мөн “Урвалт” сэдэв дээрх мэдээллийг Итгэлдээ үнэнч байх нь, ху. 200–201-ээс хуваалцаж болно.

  • Сайн мэдээний ачаар бидний хүртэж буй зарим үнэн болон адислалыг самбар дээр жагсаахад хүүхдүүдэд тусал. (Жишээлбэл, ариун сүм, бошиглогч, санваар, Ариун Сүнсний бэлэг байж болно). Эдгээрийг нэг нэгээр нь арилгаад, эдгээр нь байхгүй бол тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсныг хүүхдүүдээс асуу. Эдгээр үнэн нь Их урвалтын үед алдагдсан гэдгийг тайлбарла. Яагаад хожмын өдрүүдэд Есүс Христийн Сүмийг дэлхийд сэргээх нь чухал байсан бэ? Хүүхдүүдийг самбар дээрх үнэн болон адислалуудыг “сэргээх” буюу дахин бичихэд урь.

2 Тесалоник 3:7–13

Тэнгэрлэг Эцэг намайг ажиллаасай хэмээн хүсдэг.

Ажил нь зайлсхийх ёстой зүйл биш, харин адислал гэдгийг олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг 2 Тесалоник 3:7–13-ыг ээлжлэн уншаад, гэгээнтнүүдэд тулгарч байсан асуудлыг олж мэдэхэд урь. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг ажиллаасай хэмээн хүсдэг вэ? Бид шаргуу хөдөлмөрлөж сурахгүй бол юу болох вэ? Хүүхдүүдээр энгийн ажил хийж буйг ээлжлэн дүрслэн үзүүлж, бусдаар нь тэдний юу хийж байгааг таалгуул.

  • Нэг ажил эсвэл төсөл, зорилго дээр шаргуу хөдөлмөрлөж байсан үеийнхээ талаар ярихад хүүхдүүдийг урь. Хийж дууссаны дараа тэдэнд ямар мэдрэмж төрсөн бэ? “Сайныг үйлдэхээс бүү зүрхшээ” гэдэг нь юу гэсэн үг вэ? (2 Teсалоник 3:13).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөө үед дэлхий дээр бидэнд сайн мэдээ байгаад талархаж байгаагаа гэр бүлийнхээ нэг гишүүн эсвэл найздаа хэлэхэд хүүхдүүдийг урь (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас тэдэнд тусалж болно).

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн эцэг эхийг дэмж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та Сүмд хүүхдүүдэд зааж байхдаа, тэдний эцэг эхийг өөрсдийн нэн чухал үүргээ биелүүлэхэд хэрхэн дэмжиж болох арга замуудыг залбирч, эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).