Ирээд, Намайг дага
10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол’


“10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Ариун сүмийн гадна зогсож буй гурван эмэгтэй

10-р сарын 28-аас 11-р сарын 3

1 ба 2 Тимот; Тит; Филемон

“Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол”

1 ба 2 Тимот; Тит болон Филемон номнуудыг залбирч судлан, хүүхдүүдэд зөв шударгаар заахын тулд эдгээр захидлыг хэрхэн ашиглаж болох талаар суралц (2 Тимот 3:16-г үзнэ үү).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

“Итгэгч хүмүүст үлгэр дуурайл” болсон хэн нэгний талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Бусдад сайн үлгэр дуурайл байхын тулд тэд юу хийж байна вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

1 Тимот 3:1–2; Тит 1:7–9

Бишопууд Бурханы үйлчлэгчийн хувьд тойргийг удирддаг.

Паул Тимот, Тит хоёрт бишопын ач холбогдлын талаар заасан. Бишоп юу хийдгийг та хүүхдүүдэд хэрхэн зааж болох вэ? (Салбарын ерөнхийлөгч бишоптой адил.)

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр бишопынхоо ердийн нэг зургийг байрлуул. Бошопын талаар мэдэх зарим зүйлээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэр ямар хүн бэ? Тэр юу хийдэг вэ? Тэр тойргийг хэрхэн адисалдаг вэ? (Та 1 Тимот 3:1–2 ба Тит 1:7–9 дээрх бишопын зарим шинж чанарыг олж болно.) Хүүхдүүдийг санаа бодлоо хуваалцах үед тэдгээрийг жижигхэн цаасан дээр бичээд, самбар дээрх зургийн хажууд байрлуул.

    Бишоп өрөөндөө залуу эрэгтэйтэй ярилцаж байна

    Бишопууд тойргийн гишүүдэд сүнслэг удирдамж өгөхийн тулд дуудагддаг.

  • Аравны нэг ба мацгийн өргөлийг хүлээн авах, дуудлага өгөх, гишүүдтэй ярилцлага хийх, ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах, бусдын төлөө залбирах гэх мэт бишопын үүргийг жижигхэн цаасан дээр бич. Тэдгээр цаасыг аяганд хийгээд, хүүхэд бүрийг нэг цаас авахад урь. Дараа нь хүүхдэд тэдгээрийн үүргийг жүжигчлэн үзүүлэхэд тусал. Бишопыг Бурхан дууддаг талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Хүүхдүүдийг тойргийн гишүүдэд тусалж буй бишопын зургийг зурахад урь. Зургаа бишоптоо талархлаа илэрхийлэн өгөхийг тэдэнд санал болго. Бид түүнд туслахын тулд юу хийж болох вэ?

1 Тимот 4:12.

Би “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” үзүүлж чадна.

Та хүүхдүүдийг “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” үзүүлэх өөрсдийн чадварт итгэхэд нь сүнслэгээр өдөөхийн тулд юу хийж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт “Do as I’m Doing” (Children’s songbook, 276) дууг дуул. Таны хийсэн үйлдлийг дагаж хийх замаар үлгэр жишээг тань дагахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдэд өөрсдийн үйлдлийг ангийнхнаараа хийлгэх боломж олго. 1 Тимот 4:12-ыг уншаад, бусдад сайн үлгэр дуурайл байхын тулд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу.

  • Та хэн нэгэнд сайн үлгэр дуурайл байх гэж хичээсэн эсвэл хэн нэгэн танд сайн үлгэр дуурайл болсон туршлагаасаа хуваалц. Тэд сайн үлгэр дуурайл үзүүлснээр гэр бүлийнхэн, найз нөхдөдөө тусалж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

2 Тимот 3:14–17

Судрууд үнэнийг олж мэдэхэд надад тусална.

Хэрэв та хүүхдүүдэд судрыг хайрлаж сурахад нь туслах юм бол тэдний амьдралыг олон жилийн туршид адислах болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Судрын товхимлыг үзүүлээд, Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд номын нүүр хуудсыг үзүүлэх замаар хүүхдүүдэд судартай ойртон нөхөрлөхөд тусал. Таныг 2 Тимот 3:15–17-г уншиж байх хооронд нэг хүүхдийг судруудыг барихад урь. Тэнгэрлэг Эцэг түүхэн дэх бүх бошиглогчид Өөрийн илчилсэн үнэнийг бичиж тэмдэглэхийг зарлигласан гэдгийг тайлбарла. Бид судруудыг уншсанаар эдгээр үнэнийг сурч, мэдэж чадна.

  • Хүүхдүүдээс хамгийн үнэ цэнтэй зүйлийнхээ талаар ярихыг хүс. Тэд түүгээрээ юу хийдэг вэ? Тэдэнд судруудыг ээлжлэн барьж, хуудаснуудыг болгоомжтой эргүүлэх боломж олго. Бид судруудыг юунд ашигладаг вэ? Яагаад бид судрыг арчилж тордох ёстой вэ? “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” эсвэл “Мормоны Номын түүхүүд” (Хүүхдийн дууны ном, 66, 62) гэх мэт судруудын тухай дуунуудад тохирох үйлдэл зохиож хийхэд хүүхдүүдэд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

1 Тимот 4:12

Би “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” үзүүлж чадна.

Тимот нь Сүмийн удирдагчийн хувьд харьцангуй залуу хүн байсан ч Паул түүнд үлгэр дуурайл үзүүлж чадна гэдгийг нь мэдүүлэхийг хүссэн. Та заадаг хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлэх чадвартаа итгэлтэй байхад тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Тимот 4:12-ыг хамтдаа уншаад, бидний “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” үзүүлж болох Паулын хэлсэн зургаан арга замыг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, хос бүрийг итгэгч хүмүүст үлгэр дуурайл үзүүлж болох нөхцөл байдлуудын талаар бодоход урь. Өөрсдийн бодож олсон нөхцөл байдлыг ангийнхандаа жүжигчлэн үзүүлэхийг тэднээс хүс.

  • Бусдад сайн үлгэр дуурайл үзүүлэх гэж оролдсон туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэд таны хувьд хэрхэн итгэгчдийн үлгэр дуурайл болсон мөн та тэднийг бусдад хэрхэн сайн үлгэр дуурайл үзүүлж байсныг олж харснаа тэдэнд хэл.

1 Тимот 6:7–12

Би мөнхийн зүйлсийг мөнгөнөөс илүү хайрлах ёстой.

Материаллаг эд зүйлсийг улам бүр илүүд үзэх болсон энэ дэлхийд та хүүхдүүдэд анхаарал, хайраа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ дээр төвлөрүүлэхэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хэрэв тэдэнд дэлхийн бүх мөнгө төгрөг байсан бол юу худалдаж авах байснаа ярилцахад хүүхдүүдийг урь. Нэг суралцагчийг 1 Тимот 6:7–12-ыг уншихад уриад, бусад хүүхдээс Паулын Тимотод мөнгөний талаар заасан зүйлийг товчлон ярихыг хүс. Дараа нь шүлгүүдийг дахин уншиж, Паулын мөнгөнөөс илүү үнэ цэнтэй хэмээн дурдсан зүйлсийг хайж олоход хүүхдүүдийг урь.

  • Дэлхийн эд зүйлсийн (мөнгө, тоглоом, зугаа цэнгэл гэх мэт) болон мөнхийн зүйлсийн (гэр бүл эсвэл ариун сүм гэх мэт) зургийг дэлгэн тавь. Зургуудыг хоёр хэсэгт, тухайлбал Христэд ойртуулдаг мөн хэрэв Христээс илүү хайрлах юм бол Христээс холдуулж болох зүйлс гэж тус тусад нь ялган салгахад хүүхдүүдийг урь. Яагаад “мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс” байдаг вэ?

2 Тимот 3:14–17

Тэнгэрлэг Эцэг бидэнд юу үнэн, юу худал болохыг мэдүүлэхийн тулд судруудыг өгсөн.

Хүүхдүүд судруудыг уншсанаар ирэх адислалуудыг хүлээн авч чадна. Хүүхдүүдэд судруудын талаар зааж байхдаа Бурханы үгийг уншиж, өөрийн гэсэн хүчтэй туршлагатай болоход нь тэднийг урамшуулан дэмжих арга замыг эрэлхийл.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг 2 Тимот 3:15–17-г уншихад урь. Дөрвөн жишиг бүтээлд өгүүлсэн түүхийг харуулсан зураг авчраад, зургуудыг битүү хайрцагт хий. Хэд хэдэн хүүхдийг зургийг авч, түүхийг ярихад урь. Уг судрын номоос өөр ямар нэгэн зүйл хуваалцаж чадах эсэхийг хүүхдүүдээс асуу. Судрууд нь хэрхэн бидэнд “авралд хүргэх мэргэн ухааныг” өгч чадах вэ?

  • Дуртай судрын шүлгээ эсвэл судар дахь үнэн тэдэнд тусалж байсан туршлагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Та дуртай шүлэг юм уу туршлагаасаа хуваалцаж болно.

  • Нэг хүүхдээс Моронай 10:4–5-ыг уншихыг хүс. Моронай эдгээр шүлэгт юу амласан бэ? Хүүхдүүд судрууд үнэн гэсэн гэрчлэлтэй болохын тулд юу хийснийг тэднээс асуу. Тэднийг судраас өдөр бүр уншиж, сонсоход урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Судрын талаар сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, дараа долоо хоногт ангийнхантайгаа хуваалцах нэг судрын шүлэг олоход хүүхдүүдийг урь (хэрэв хэрэгтэй бол эцэг эхээсээ тусламж авч болно).

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагааг эрэлт хэрэгцээнд нийцүүл. Эдгээр тоймыг дагах ёстой удирдамж гэж харахын оронд заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээний талаар бодох зуураа сүнслэг удирдамж хүлээн авах санаа болгон ашигла. Та үйл ажиллагаануудыг аль ч насны хүүхдүүдэд заахад тохируулан өөрчилж болно.