Ирээд, Намайг дага
11-р сарын 4–10. Еврей 1–6: ‘Есүс Христ, ‘мөнх авралын эх үндэс’’


“11-р сарын 4–10. Еврей 1–6: ‘Есүс Христ, ‘мөнх авралын эх үндэс’’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 4–10. Еврей 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Христ залуу охин болон нэгэн эрэгтэйн хамт зогсож байгаа нь

Анн Хэнрий, Гилеадын гавар

11-р сарын 4–10

Еврей 1–6

Есүс Христ “мөнх авралын эх үндэс”

Та Еврей 1–6 дээрх ямар үнэнүүдийг хүүхдүүдэд заахаар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ? Бэлдэж байхдаа Сүнсний өдөөлтөд анхаарал тавьж, төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд анхаар.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн төгсгөлд хуваалцах судрын эшлэл олох урилгыг хүүхдүүд хүлээж авсан уу? Хэрэв тийм бол тэдэнд хуваалцах цаг гаргаж өг. Үгүй бол ойрын үед судраас суралцсан зүйлээ бодож, хуваалцахад тэдэнд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Еврей 1:2–10; 2:8–10, 17–18

Би Есүс Христэд итгэдэг.

Эдгээр шүлэг нь хүүхдүүдэд Есүс Христийн талаар суралцаж, Түүнтэй харилцаагаа хүчирхэгжүүлэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Еврей 1:2–10; 2:8–10, 17–18-аас олсон Есүс Христийн талаарх үнэнүүдийг өөрийнхөө үгээр жижиг цааснууд дээр бичээд, өрөөний эргэн тойронд нуу. Хүүхдүүдийг жижиг цааснуудыг олоход урь. Цаасан дээр бичсэн үнэнүүдийг уншихад нь тэдэнд туслан, тэдгээр үнэн юуны талаар өгүүлж байгааг ярилц. Шаардлагатай бол, Тэнгэрлэг Эцэг Есүсийн сүнс, бие махбод хоёрын эцэг учраас Есүсийг Бурханы Хүү хэмээн нэрлэдэг болохыг тайлбарла.

  • Өрөөгөөр Аврагчийн зургийг дамжуулан, хүүхэд бүрд Есүс Христийн зургийг бариад, яагаад Түүнд талархаж байгаагаа хуваалцах боломж олго.

Еврей 3:8

Тэнгэрлэг Эцэг биднээс “зүрхээ бүү хатуу болго[осой]” хэмээн хүсдэг.

Еврей  3-т израильчууд хэрхэн зүрх сэтгэлээ хатууруулж, Их Эзэний адислалаас татгалзсан жишээг өгдөг. Энд мөн бидэнд зүрхээ хатууруулахгүй байхыг сэрэмжлүүлсэн байдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ангид цэвэрлэгээний зөөлөн алчуур болон чулуу авчир. Хүүхдүүдээс тэдгээрийг барьж үзээд, хэрхэн мэдрэгдэж байгааг тайлбарлахыг хүс. Тэдгээрт хэдэн дусал ус дусаагаад, алчуур нь чулууг бодвол хамаагүй их ус шингээж байгааг онцол. Бид Тэнгэрлэг Эцэгийн үнэнийг сэтгэл зүрхэндээ хүлээж авахын тулд хатуу биш, харин зөөлөн байх хэрэгтэй гэдгийг тайлбарла.

  • Даавуу мэтийн зөөлөн, картон мэтийн хатуу материалыг зүрхний хэлбэрээр хайчил. Бид сонсож, дуулгавартай байх юм бол зөөлөн зүрх сэтгэлтэй, харин сонсохгүй, дуулгаваргүй байх юм бол хатуу зүрх сэтгэлтэй байна гэсэн үг болохыг хүүхдүүдэд хэл. Судар дээрх зөөлөн болон хатуу зүрх сэтгэлтэй хүмүүсийн зарим жишээг өөрийн үгээр хуваалц (Нифай, Лемен, Лемүел, [1 Нифай 2:16–19], Паул [Үйлс 9:1–22] эсвэл Иосеф Смит гэх мэт [Иосеф Смит—Түүх 1:11–20]). Жишээ бүрийг хуваалцаж байхдаа зөөлөн, хатуу ямар зүрх сэтгэлтэй болохыг нь хэлэхэд хүүхдүүдийг урь.

Мосе өөрийн дүү Аароныг томилж байгаа нь

Харри Андэрсон, Moсе Аароныг үйлчлэлд дуудсан нь

Еврей 5:4

Санваартнууд Бурханаар дуудагддаг.

Еврей 5:4 нь Сүмд үйлчилдэг бусад хүн Бурханаас дуудагдсан байх ёстой гэдгийг тодотгодог тул чухал шүлэг юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Еврей 5:4-ийг хүүхдүүдэд уншиж өг. Санваар гэж юу болохыг тайлбарлаж, санваар хүлээн авсан туршлагаасаа хуваалцахыг нэг санваартнаас хүс.

  • Хүүхдүүдэд итгэлийн тавдугаар тунхгийг цээжлэхэд тусал. Бурханы ажлыг хийхээр дуудагдсан хүмүүсийг Бурхан илчлэлтээр дамжуулан дууддаг болохыг гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Еврей 1:2–10; 2:8–10, 17–18

Би Есүс Христэд итгэдэг.

Еврейчүүдэд бичсэн захидлыг еврей гэгээнтнүүдийн Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх зорилгоор бичсэн байна. Энэ нь таны заадаг хүүхдүүдийг ч мөн адил хүчирхэгжүүлнэ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Еврей 1:2–10; 2:8–10, 17–18 дээрх шүлгүүдийг хүүхэд бүрд оноож өгөөд, шүлгүүдээс Есүс Христийн талаарх үнэнийг олоход тэднийг урь. Тэдэнд олж мэдсэн зүйлүүдээ самбар дээр бичих боломж олго. Бид Есүс Христийн талаар өөр юу мэдэх вэ? “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал, х. 136) эсвэл “Тэр хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) гэх мэт дууллаас хүүхдүүд санаа олж болно.

  • Өөрсдийгөө эцэг эхтэйгээ хамт байгаагаар зурахад хүүхдүүдийг урь. Эцэг эхтэйгээ юугаараа адил төстэй талаар хуваалцахыг тэднээс хүс. Еврей 1:3-т Есүс Христ бол “[Бурханы] мөн чанарын бодит илэрхийлэл” хэмээсэн байдаг бөгөөд энэ нь Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр адилхан зан чанар, шинж төрхтэй гэсэн үг юм. Бид Есүс Христийн талаар суралцаж, Түүнийг дуулгавартай дагаснаар Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцдаг гэдгийг гэрчил.

  • Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болох хүмүүсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэдгээр хүнд Есүсийн талаар юу хэлэхээ давтан, дасгал хийхэд тэднийг урь.

Еврей 3:7–19

Бид Тэнгэрлэг Эцэгийн удирдамж, адислалыг хүлээн авахын тулд “зүрхээ хатуу болго[х]гүй байх” хэрэгтэй.

Еврей 3 дээрх цөл дэх израильчуудын түүхийг зүрх сэтгэлээ хатууруулахгүй байхын ач холбогдлыг заахад ашигладаг. Та энэ зарчмыг ангийнхаа хүүхдүүдэд заахдаа энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хатуу болон зөөлөн зүйлсийн талаар бодохыг хүүхдүүдээс хүс. (Та зарим жишээ болох зүйлийг авчирч, тэдэнд үзүүлж болно.) Еврей 3:8-ыг хамтдаа унш. Хатуу зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Яагаад Бурхан биднээс зөөлөн зүрх сэтгэлтэй байгаасай хэмээн хүсдэг вэ?

  • Израильчууд Их Эзэний өмнө зүрх сэтгэлээ хатууруулж байгаа түүхийг өөрийнхөө үгээр хуваалц (Тоолол 14:1–12; Еврей 3:7–19-ийг үзнэ үү). Түүхийг хүүхдүүдээр жүжигчлэн тоглуул. Хэрэв бид Их Эзэн болон Түүний сайн мэдээний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах юм бол юу болох вэ?

  • Матай 13:15; Еврей 3:15; Мозая 11:29 болон Мосе 6:27-г уншихад хүүхдүүдийг урь. Эдгээр шүлэгт дурдсан биеийн хэсгүүдийг самбар дээр зурахыг тэднээс хүс. Сүнслэг байдлын хувьд чих нь дүйрэнгэ, нүд нь харалган, зүрх сэтгэл нь хатуу байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Чих, нүд, зүрх сэтгэлээ Бурханы адислалыг хүлээн авахад бэлэн байлгахын тулд бид юу хийх ёстой вэ?

Еврей 5:1–4

Санваартнууд Бурханаар дуудагддаг.

Еврей 5 санваар бол Бурханы нэрийн өмнөөс үйлдэх хүч, эрх мэдэл бөгөөд үүнийг хэрхэн хүлээн авдаг талаар ярилцах боломжийг олгодог. Энэ нь ялангуяа санваарт томилоход бэлдэж байгаа хөвгүүдэд тустай байж болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг Еврей 5:4-ийг уншиж байхад Мосе Ааронд санваар өгсөн нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 15) зургийг үзүүл. Аарон нь Аароны санваарыг хүртсэн анхны хүн байсан учраас уг санваарыг түүний нэрээр нэрлэсэн гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. Аароны санваартны хийж гүйцэтгэдэг үүргийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (баптисм хүртээх, ариун ёслолыг адисалж, түгээх, бусдыг Христэд ирэхэд урих гэх мэт).

  • Эрх мэдлийг хүлээн авдаг өөр өөр арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, багш, эмч, улс төрийн удирдагч эрх мэдлийг хэрхэн хүлээн авдаг вэ? Бурхан Өөрийн эрх мэдлийг хэрхэн өгдөг вэ? Еврей 5:4 болон итгэлийн тунхгийн тавдугаар зүйлийг уншиж байхдаа энэ асуултын талаар бодоход хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр ангидаа сурсан судар, дуу эсвэл үйл ажиллагаагаа гэр бүлийн үдшээр гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж мэддэг. Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай ярьж, дуулах үед мэдрэгддэг амар амгалан, хайр энэрэл, халуун дулаан мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг хүүхдүүдэд заа. Эдгээр мэдрэмж тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.