Ирээд, Намайг дага
11-р сарын 18–24. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун’


“11-р сарын 18–24. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 18–24. Иаков,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Майхныхаа гадна залбирч буй Абрахам

Грант Ромни Клаусон, Абрахам Мамрегийн царс модны дэргэд

11-р сарын 18–24

Иаков

“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун”

Иаковын захидалд заадаг хүүхдүүдийг тань адислах олон үнэн агуулагддаг. Сүнсийг дагаж аль үнэнийг тэдэнтэй хуваалцахаа тодорхойл. Мөн энэхүү тоймд орсон санаанүүд тусалж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхэнтэйгээ хамт сурсан эсвэл өнгөрсөн ням гарагт Хүүхдийн хэсгийн ангид суралцсан сайн мэдээний зарчмаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүүхэд бүрийг хуваалцсаны дараа анги дахь өөр нэг хүүхдийн хуваалцсан зүйлийг товчилж ярихад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Иаков 1:5–6

Би Тэнгэрлэг Эцэгээс үнэний талаар суралцахад туслахыг хүсэж болно.

Мэргэн ухааныг авахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандаж болно гэдгийг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ тусал. Ийнхүү хийх нь хүнд хэцүү асуулттай тулгарах үед нь тэднийг ихээхэн адисална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг” (Иаков 1:5) гэсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Бид Бурханаас хэрхэн асуудаг вэ? Тэр бидэнд хэрхэн хариулдаг вэ?

  • Анхны үзэгдлийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 90), Иаков 1:5-ыг унших нь хэрхэн Иосеф Смитийг Тэнгэрлэг Эцэгээс асуухад нь туслахыг хүсэхэд сүнслэгээр өдөөсөн талаар хуваалц (Иосеф Смит—Түүх 1:1–15-ыг үзнэ үү). Бурхан залбиралд хариулдаг тухай гэрчлэлээ хуваалцаад, асуух зүйл байвал Түүнд хандан залбирч болно гэдгийг хүүхдүүдэд гэрчил. Иосеф Смит Иаков 1:5-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч байгааг дүрслэн зурах боломжийг хүүхдүүдэд олго.

Иаков 3:1–13

Би сайн сайхан зүйл хэлж чадна.

Иаковын гэрчилснээр бусдад аливаа зүйлийг зөвхөн эелдгээр хэлж сурах нь биднийг Есүс Христтэй илүү адилхан болоход тусална (Иаков 3:2-ыг үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Чихэрлэг болон гашуун амттай зүйлсийг хүүхдүүдэд амсуулахаар авчир. Бид хэл яриагаа гашуун биш (эелдэг бус), харин амтлаг (эсвэл эелдэг) зүйл хэлэхэд ашиглах ёстой гэдгийг ойлгоход тэдэнд тусал (Иаков 3:10-ыг үзнэ үү). Бусдад хэлж болох эелдэг зүйлсийн жишээг бодоход тэдэнд тусал.

  • Хүүхэд бүрд үг хэлж буй хүний энгийн нэг зургийг өг. Таныг хэл яриагаараа илэрхийлж болох ямар нэгэн сайн сайхан зүйлийг (үнэнийг хэлэх, магтан сайшаах, хэн нэгэнд тусламж үзүүлэхийг хүсэх гэх мэт) хэлэхэд зургаа дээшээ өргөж, харин хэлэх ёсгүй зүйлийг (худал хэлэх, хүмүүсийг муугаар хэлэх, эцэг эхдээ дуулгаваргүй байх гэх мэт) хэлэхэд доош буулгахад хүүхдүүдийг урь.

  • Иаков 3:1–13 дээрх захиасыг “Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) гэх мэт эелдэг байх тухай дууг хамтдаа дуулж бататга. Хүүхдүүдэд “эелдэг байдлын сав” хийж, хэн нэгэнд сайн сайхан үг хэлэхдээ чулуу юм уу өөр жижигхэн зүйл хийснээр дүүргэхийг санал болго.

Иаков 5:7–11

Бурханы зарим адислал тэвчээртэй байхыг шаарддаг.

Тэвчээр нь, ялангуяа хүүхдүүдэд заяагддаггүй. Та хүүхдүүдэд тэвчээртэй байдлын талаар заахдаа Иаковын зөвлөгөөг хэрхэн ашиглаж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд үнэхээр хүссэн зүйлээ хүлээх хэрэг гарч байсан үеэ бодоход тусал. Хүссэн зүйлээ гомдол гаргалгүй хүлээхийг тэвчээр гэж нэрлэдгийг тайлбарла.

  • Иаков 5:7-г өөрийн үгээр товчхон ярьж өгөөд, үр эсвэл үрслэгээний зургийг үзүүл. Ургамлыг ургуулахын тулд яагаад бид тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Хэрэв бид үрслэгээг хурдан ургуулахын тулд татаж чангаах юм бол юу болох вэ? Бурханд бидэнд зориулсан олон адислал байдаг ч зарим нь тэвчээр шаарддаг.

  • Иаков 5:11-д тэвчээрийн үлгэр жишээ болгон дурдсан Иовын түүхийг хуваалц (Хуучин Гэрээний түүхүүд номын х. 165–169 дэх “Бүлэг 46: Иов” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү). Иов тэвчээртэй байсныхаа төлөө хэрхэн адислагдсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Иаков 1:5–6

Хэрэв би Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэх юм бол Тэрээр надад үнэнийг олж мэдэхэд тусална.

Хэдийгээр таны заадаг хүүхдүүд жаахан мэт боловч тэд Иаков 1:5-ыг уншиж, Тэнгэрлэг Эцэгт залбирч хандах болсон Иосеф Смитээс хэдхэн насаар дүү. Тэдэнд мэргэн ухаан дутах үед Бурхан тусална гэсэн итгэлийг хөгжүүлэхэд та заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхийг ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс (Иосеф Смит—Түүх 1:5–19 мөн “Joseph Smith’s First Vision”-ийг LDS.org дээрээс үзнэ үү). Иаков 1:5 Иосефт хэрхэн тусалсан бэ? Залбирлынхаа хариултыг хүлээн авсан судар дээрх өөр хүмүүсийн жишээг бодож олоход хүүхдүүдэд тусал [1 Нифай 11:1–6] болон Жаредын ах [Ифер 2:18–3:9]). Бид Тэнгэрлэг Эцэгээс юуг залбирч асууж болох вэ?

  • Иосеф Смит—Түүх 1:10–14-ийг хүүхдүүдтэй хамт унш. Асуултынхаа хариултыг авахын тулд Иосефын хийсэн зүйлсийг олоход хүүхдүүдийг урь. Бидэнд асуулт гарч ирэхэд бид хэрхэн Иосеф Смитийн үлгэр жишээг дагаж болох вэ?

Иаков 1:22–27; 2:14–26

“Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм.”

Өөрсдийн итгэдэг болон хийдэг зүйлсийн хоорондын харилцаа холбоог олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд зайгүй гар чийдэн, балгүй харандаа эсвэл хэрэггүй болсон буюу “ажиллагаагүй” зүйлийг үзүүл. Хүүхдүүдийг Иаков 2:14–17-г уншихад урь. Эдгээр зүйл энэхүү шүлгийн үнэнийг хэрхэн харуулж байна вэ?

  • Лук 1:22–27; 2:14–26-г чанга уншихад хүүхдүүдийг урь. Дараа нь үгийг сонсогчид биш, хэрэгжүүлэгчид гэдгээ үзүүлэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад тэднийг урь. Жишээлбэл, тэд эргэж очих ёстой өвчтэй, ганцаардсан хүнийг таних уу эсвэл гэр бүлийнхэндээ илүү их үйлчлэх шийдвэр гаргаж чадах уу? Түүнчлэн та тэдэнд ариун ёслолын цуглаан дээр сонссон үгсийг нь сануулж болно. Бид хэрхэн сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болох вэ?

Иаков 3:1–13

Би хэлэх үгээ хянаж чадна.

Бидний бие биендээ хэлдэг үг чухал бус мэт байж болох ч Иаковын гэрчилснээр тэдгээрт сайн болон муугаар нөлөөлөх хүч бий.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Танай тойрогт, магадгүй таны заадаг хүүхдүүдийн дунд морьдтой ажиллаж байсан эсвэл завины талаар ямар нэгэн зүйл мэддэг хүн байгаа юу? Та тэднийг ирж Иаков 3:3–4 дээрх сайн сайхан үгс хэрэглэх тухай Иаковын сургаалын талаар санал бодлоо хуваалцахад урь эсвэл өөрийн бодол санааг хуваалцаж болно. Бид өөрсдийн хэл яриаг хянах талаар эдгээр жишээнээс юу сурч болох вэ?

  • Иаков 3:1–13-ыг уншаад, хэл яриагаа хянах талаар заадаг өөрсдийн олсон ямар нэгэн зүйлийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Тэдэнд зургаа мөн сурсан зүйлээ хуваалцах цаг гаргаж өг.

  • Иаков 3:1–13-ыг хамтдаа үзэж дууссаныхаа дараа Залуучуудын бат бөх байдлын төлөө (20–21) товхимол дээрх хэл ярианы жишгийг авч үз. Бусадтай ярих байдлаа сайжруулж болох ямар нэгэн зүйлийг бодож олоход хүүхдүүдэд туслан, хувийн зорилго тавихад нь тэднийг урамшуулан дэмж.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ирэх долоо хоногийн туршид хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэгт залбирч асуултаа тавихад эсвэл илүү тэвчээртэй байхад урь. Дараагийн хичээл дээр туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд идэвхтэй оролцоход тусал. “Хүүхдүүдэд зааж байхдаа тэдэнд барьж босгох, зурах, өнгөөр будах, бичих, бүтээх боломж олго. Эдгээр зүйл нь зөвхөн зугаатай үйл ажиллагаа байгаад зогсохгүй, суралцах явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).