Шинэ Гэрээ 2023
2-р сарын 13–19. Матай 5; Лук 6: “Та нар ерөөлтэй еэ!”


“2-р сарын 13–19. Maтай 5; Лук 6: ‘Та нар ерөөлтэй еэ!’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“2-р сарын 13–19. Maтай 5; Лук 6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс уулан дээр зааж байгаа нь

Есүс уулан дээр номлож байгаа нь, Густав Дорэ

2-р сарын 13–19

Матай 5; Лук 6

“Та нар ерөөлтэй еэ!”

Хүүхдэд заах таны боломж бол ариун нандин зүйл юм. Та өөрийгөө сүнслэгээр бэлдэх үед Их Эзэн таныг удирдан чиглүүлнэ.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сайн үлгэр жишээ байх эсвэл хайр, эелдэг байдлаа харуулах гэх зэргээр энэ долоо хоногт Их Эзэний гэрлийг хэн нэгэнтэй хуваалцахын тулд хийсэн зүйлээсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Maтай 5:9

Би амар тайвныг тогтоогч байж чадна.

Таны заадаг хүүхдүүд бусдад хайр, нинжин сэтгэлээр хандсанаар гэр орондоо хүчтэй нөлөөлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 5:9-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, амар тайвныг тогтоогчид хаана байгаагаасаа үл хамааран ямар ч газрыг амар тайван болгодог гэдгийг тайлбарла. Туузан цаасан дээр хүүхдүүдэд тохиолдож болох зарим хэцүү нөхцөл байдлыг бич (жишээлбэл, дүүтэйгээ тоглоом булаацалдах гэх мэт). Хүүхэд бүрийг нэг нэг нарийн цаас авахад урь. Нөхцөл байдал бүрийг уншихдаа тэднээс энэ үед хэрхэн амар тайвныг тогтоогчид байж чадахыг асуу. Эсвэл хэдэн зохиомол нөхцөл байдлыг хуваалцаад, оролцож буй хүмүүс амар тайвныг тогтоогчид байсан эсэхийг олж тогтооход хүүхдүүдэд тусал.

  • Хэдэн хүүхдийн эцэг эхийг ангид ирээд, хүүхдүүд нь гэртээ амар тайвныг тогтоогчид байсан жишээг хуваалцахад урь.

Maтай 5:14–16

Есүс намайг бусдад гэрэл нь болоосой хэмээн хүсдэг.

Бяцхан хүүхдүүд бусдад маш хүчтэй сайн нөлөө үзүүлж чадна. Та тэднийг гэрлээ цацруулахад нь хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Гэрэл цацруулдаг хэдэн зүйлийг болон хүүхдийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Maтай 5:14–16-г уншаад, тэдний сайн үлгэр жишээ нь бусдад харагдах гэрэл болж чадна гэдгийг тэдэнд хэл. Бид бусдыг Бурханд авчрахын тулд гэрлээ хэрхэн ашиглаж болох вэ?

  • Гар чийдэнгээ ханан дээр тусгаад, хүүхдүүдийг гэрлийг дагуулж харахад урь. Гэрлээ ашиглан тэдний харцыг Аврагч дээр авчир. Гэрэл бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид хэрхэн дэлхийн гэрэл байж чадах вэ? Гар чийдэнг далдал. Бид гэрлээ хуваалцахгүй байвал эсвэл нуувал юу болох вэ?

  • Гар чийдэнг өрөөнд нуугаад, гэрлүүдээ унтраа. Хүүхдүүдээр үүнийг олуул. Maтай 5:15-ыг уншаад, бид яагаад гэрлээ нуух ёсгүй талаар ярилц.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх нуусан лаануудыг олж, будахад хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдтэй хамт “Есүс намайг нарны туяа шиг байгаасай гэдэг,” “Үргэлж гэрэлт,” эсвэл “Үргэлж од шиг гялалзаж явна” (Хүүхдийн дууны ном, 38, 96, 84) зэрэг бусдад гэрэл болох талаарх дууг дуул.

Есүс шавь нартаа заасан нь

Бид Есүсийн заасан замаар амьдарснаар аз жаргалтай байж чадна.

Матай 5:44–45

Есүс Христ надаас хүн бүрийг хайрлаасай хэмээн хүсдэг.

Бага насны хүүхдүүд одооноос эхлэн үеийнхэн нь эсвэл ах, эгч нар нь таагүй хандсан ч гэлээ хайраа харуулах дадлага хийж чадна. Та Maтай 5:44–45-ыг уншихдаа Аврагчийн сургаалууд таны заадаг хүүхдүүдэд хэрхэн хамаатай болох тухай бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 5:44-ийг хүүхдүүдэд ойлгомжтой танил үгс, нөхцөл байдал ашиглан дахин ярь. Хэцүү байсан ч хэн нэгэнд хайраа харуулж байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Эдгээр туршлага тэдэнд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

  • Ангиараа “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) зэрэг бусдад хайраа харуулах тухай дууг хамтдаа дуул. Бид бусдыг хайрлах талаар энэ дуунаас юу сурч болох вэ?

  • “Би хүн бүрд хайраа харуулна” гэж бичсэн цаасан зүрхнүүдийг хүүхдүүдэд тарааж өг. Тэднээс уг зүрхнүүдийг чимэглээд, бусдыг хайрлахыг сануулан гэртээ өлгөхийг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Матай 5:3–12

Би Есүсийн заасан замаар амьдарвал аз жаргалтай байж чадна.

Maтай 5:3–12-ыг уншихад танд ямар үг, хэллэг нь онцгой санагдаж байна вэ? Эдгээр сургаал таны заадаг хүүхдүүдийн амьдралыг хэрхэн адислах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр Ерөөлтэй … ба Адислал гэсэн хоёр баганатай хүснэгт зур. Maтай 5:3–12-ыг судлаад, Есүс ямар зан чанартай хүмүүсийг адислагдсан гэж хэлснийг мөн тэдэнд ямар адислал амласныг олоход хүүхдүүдийг урь. Дараа нь олж мэдсэн зүйлээ ашиглан хүснэгтийг бөглө. Зан чанар, холбогдох адислал бүр нь ямар утгатай болохыг хүүхдүүдтэй ярилц.

  • Эдгээр шүлэгт гарч буй зан чанар, холбогдох адислал бүрийг цаасан дээр бич. Жишээ нь, нэг цаасан дээр “дөлгөөн” гээд, өөр цаасан дээр “дэлхийг өвлөнө” (5-р шүлэг) гэж бичнэ. Зан чанарыг адислалуудтай нь тааруулахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдээс эдгээр шүлгээс хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанараа сонгохыг хүс.

Maтай 5:9, 21–24, 38–47

Би амар тайвныг тогтоогч байж чадна.

Амар тайвныг тогтоогчид Бурханы хүүхдүүд гэж нэрлэгдэх болно хэмээн Есүс заасан. Та хүүхдүүдийг амар тайвныг тогтоогчид болоход хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Матай 5:9-ийг чанга уншихад урь. Амар тайвныг тогтоогч гэж юу гэсэн үг вэ? Бид ямар арга замаар гэр бүл, найз нөхдийнхөө дунд амар тайвныг тогтоогчид байж чадах вэ? (Зарим санааг 21–24, 38–47-р шүлгээс үзнэ үү.)

  • Хүүхэд бүрээс амар тайвныг тогтоогчийн тусламж хэрэгтэй байж болох нөхцөл байдлын талаар бодохыг хүс. Тухайн нөхцөл байдалд амар тайвныг тогтоогч юу хийх байсан бэ?

  • Өөрсдөөс нь өөр хэн нэгэнд эсвэл хайрлахад хэцүү байсан ч гэлээ тухайн хүнд хайраа харуулж чадсан үеэ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Maтай 5:14–16

Би үлгэр жишээ үзүүлснээр бусдад Есүсийг дагах замыг гэрэлтүүлж чадна.

Таны заадаг хүүхдүүдийн олонх нь баптисмын гэрээ байгуулсан байгаа. Матай 5:14–16 дээрх Аврагчийн үгс хэрхэн баптисмын гэрээтэй холбогдож байгаа талаар бод. Энэ хэсэгт Их Эзэн ангийн тань хүүхдүүдэд зориулсан ямар захиасыг хэлсэн байна вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Maтай 5:16-г цээжлэхэд тусал. Уг шүлгийг самбарт бич. Хамтдаа хэд хэдэн удаа унш. Унших болгондоо хэд хэдэн үг арилга. Бусдад гэрэл байхын тулд хийж болох зүйлсээ зурахад хүүхдүүдийг урь. Бусдад гэрэл болох нь баптисмын гэрээгээ биелүүлэхэд бидэнд хэрхэн тусалдаг талаар ярь (Мозая 18:8–10-ыг үзнэ үү).

  • Бусадтай гэрэл хуваалцах тухай “Үргэлж гэрэлт” (Хүүхдийн дууны ном, 96) гэх мэт дууг хамтдаа дуул. Бид Аврагчийн гэрлийг хэрхэн хуваалцаж болох вэ?

  • Бидэнд гэрэл өгдөг зүйлс зурахыг хүүхдүүдээс хүс. Maтай 5:14–16-г унш. Яагаад Есүс биднийг дэлхийн гэрэл байгаасай хэмээн хүсдэг болохыг тэднээс асуу.

  • Хоёр хүүхдийг өөд өөдөөсөө хараад, нэг нэгэндээ хүрэхгүйгээр бие биенээ инээлгэхэд урь. Хүүхдүүдийн бусдад аз жаргал авчрахад нөлөөлж чадах хүч чадлын талаар ярилц.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт амар тайвныг тогтоогч хэн нэгнийг олж харах даалгаврыг хүүхдүүдэд өг. Дараагийн долоо хоногийн хичээлийн эхэнд хэнийг мөн юуг харсан тухайгаа ярихад тэднийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд идэвхтэй оролцоход тусал. “Хүүхдүүдэд зааж байхдаа тэдэнд барьж босгох, зурах, өнгөөр будах, бичих, бүтээх боломж олго. Эдгээр нь зөвхөн зугаатай үйл ажиллагаа байгаад зогсохгүй, суралцахад нь нэн чухал үүрэг гүйцэтгэдэг” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).