“2-р сарын 20–26. Матай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй Нэгний хувьд тэдэнд зааж байв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“2-р сарын 20–26. Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
2-р сарын 20–26
Матай 6–7
“Тэр эрх мэдэлтэй Нэгний хувьд тэдэнд зааж байв“
Заадаг хүүхдүүдийнхээ тухай бодонгоо, Maтай 6–7-г уншиж эхлүүл. Тэд эдгээр бүлгээс ямар захиасыг сонсох хэрэгтэй вэ? Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага ба энэ тойм танд заах санаа өгөхөд туслах болно.
Хуваалцахад урь
Өнгөрсөн долоо хоногт хэн нэгэнд гэрэл эсвэл үлгэр жишээ болохын тулд хийсэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Есүстэй адил Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна.
Хүүхдүүд бусдын залбирлыг сонссоноор залбирч сурах болно. Та тэдэнд эдгээр шүлэгт буй Есүс Христийн залбирлаас суралцахад хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 6:5–13 дахь залбирлын талаарх Есүсийн сургаалыг унш. Та “20-р бүлэг: Есүс залбирлын тухай заасан нь (Шинэ Гэрээний түүхүүдийн х.51–52-ыг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү)-ийг ашиглаж болно.
NaN:NaN -
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, залбирлын өөр өөр хэсгийг санахад хүүхдүүдэд тусал.
-
Цаасан дээр хүүхэд бүрийн гарын хуруунуудыг тойруулан зур. Бид залбирч байхдаа гараа ямар байдалд байлгах ёстой талаар ярилц. Бидний залбирч байхдаа хийх хэрэгтэй зүйлүүдийг цаасан дээр зурсан хуруу болгон дээр бич (жишээлбэл, толгойгоо бөхийлгөх, нүдээ аних гэх мэт).
-
Хүүхдүүдтэй хамт “Бид толгойгоо бөхийн” (Хүүхдийн дууны ном, 18) гэх зэрэг залбирлын тухай дуу дуулж, залбирлын хүчийн талаар гэрчлэлээ хуваалц. Хүүхдүүдийг залбирлын талаарх туршлагаа хуваалцахад урь.
Би бусад хүнийг надад яаж хандаасай гэж хүсэж байгаа шигээ бусдад хандах ёстой.
Maтай 7:12 дахь Есүсийн сургаал буюу алтан дүрэм нь бусдад хэрхэн хандах талаар энгийн удирдамж өгдөг. Таны заадаг хүүхдүүдэд энэ зарчмаар амьдрахад юу туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 7:12-ыг уншаад, хүүхдүүдэд ойлгомжтой энгийн үгээр ярьж өг. “Бусад хүн миний төлөө -д би дуртай” гэсэн өгүүлбэрийг хэд хэдэн арга замаар гүйцээж хэлэхэд хүүхдүүдэд тусал Өгүүлбэр бүрийн дараа, тантай хамт “Тиймээс би бусдын төлөө хэрэгтэй” гэж давтаж хэлэхэд тэднийг урь.
-
“Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм” (Хүүхдийн дууны ном,, 39) зэрэг Матай 7:12-ыг дэмжих хайрын тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Уг дуутай тохирох энгийн үйл хөдлөлүүдийг бодож ол. Аврагчийн үлгэр жишээнээс бид бусдад хэрхэн хандах ёстой талаар юу сурч мэдсэнийг хүүхдүүдээс асуу.
-
Эцэг эхийнхээ эсвэл гэр бүлийн бусад гишүүнийхээ тэдний төлөө хийдэг сайн сайхан зүйлсийг жагсаахад хүүхдүүдийг урь. Мөн Maтай 7:12-ыг уншаад, гэр бүлийнхнийхээ төлөө хийж чадах эелдэг найрсаг зүйлсийг нэрлэхэд хүүхдүүдийг урь.
Би Есүсийг дагаснаар бат бөх суурин дээр барьж чадна.
Элс эсвэл хадан дээр барьсан байшингийн талаарх Аврагчийн сургаалт зүйрлэлийг ашиглах нь сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахын ач холбогдлыг хүүхдүүдэд заах дурсамжтай арга зам байж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдтэй хамт “Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном, 132) дууг дуулж, уг дууны үгсэд тохирох хөдөлгөөнүүд хий.
-
Мэргэн, мунхаг хоёрын ялгааг заахын тулд Maтай 7:24-ийг ашигла. Хүүхдүүдийг өөрсдийгөө байшин барьж байна хэмээн төсөөлөн бодоход урь. Бид хэрхэн мэргэн хүнтэй адил байж чадах вэ?
-
Мэргэн ба мунхаг хүний тухай сургаалт зүйрлэлийн зургийг хүүхдүүдээр зуруул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Уулан дээрх номлолд надад зориулсан захиасууд байдаг.
Заадаг хүүхдүүдэд тань хамаатай олон захиас эдгээр бүлэгт байж болно. Тэдгээрийг уншиж байхдаа, хүүхдүүдийн тухай бод. Танд юу нь онцгой санагдсан бэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Уулан дээрх номлолын үеэр Есүсийн заасан зүйлээс суралцаж байгаа гэдгийг нь хүүхдүүдэд сануул. Тэд өнгөрсөн долоо хоногт сурч мэдсэн зүйлээсээ ямар ямар үнэнийг санаж байна вэ?
-
Уулан дээрх номлол дахь мөн судрын биш зарим хэллэгийг самбар дээр бич. Хүүхдүүдийг аль хэллэг нь уулан дээрх номлолд байдгийг таньж мэдэхэд урь. Эдгээр сургаалаас сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.
-
Maтай 6–7-оос хүүхдүүдэд ач холбогдолтой гэж бодсон хэдэн шүлэг сонго. Судрын эшлэлүүдийг цаасан дээр бичээд, анги дотор энд тэндгүй нуу. Хүүхдүүдээр тэдгээрийг олуулж, шүлгүүдийг уншуулаад, эдгээр сургаал яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлуул.
-
Maтай 6–7 дээрх дуртай хэсгүүдээсээ нэгийг хуваалцаж, яагаад дуртай болохоо тайлбарла. Хэрэв хүүхдүүдэд таалагддаг хэсэг байвал энэ нь яагаад таалагддагийг мөн юу сурч мэдсэнээ хуваалцахад тэднийг урь.
-
“Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Аврагч болон Түүний сургаалын тухай дууг хүүхдүүдтэй хамтдаа дуул. Матай 6–7 дээрх зарчимтай холбоотой хэсэг гарч ирэхэд дуулахаа зогсоо. Эдгээр бүлгээс сурч мэдсэн зүйлээ хооронд нь холбоход хүүхдүүдэд тусал.
Намайг залбирахад Тэнгэрлэг Эцэг маань сонсож, хариулдаг.
Maтай 6:5–13; 7:7–11-ийг судалж байхад хүүхдүүд залбирлын тухай юу ойлгох хэрэгтэй гэж танд бодогдсон бэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Maтай 6:9–13-ыг чанга уншаад, Аврагчийн залбиралдаа хэлсэн зүйлүүдийг жагсаахад урь. Бид залбирахдаа Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
-
“Та гуйж залбирав уу?” (Дуулал, д. 72) зэрэгзалбиралтай холбоотой дууг хүүхдүүдтэй хамт дуул. Хүүхдүүдэд дууны шүлгээс залбирах шалтгааныг болон залбирлаас ирдэг адислалуудыг хайж олоход тусал.
-
Дараахтай адил тоглоом тоглох замаар хүүхдүүдэд Maтай 7:7-г цээжлэхэд тусал. Нэг хүүхэд уг шүлгийн эхний үг эсвэл хэллэгийг цээжээр хэлээд өөр хүүхэд рүү бөмбөг шидэхэд, дараагийн хүүхэд дараагийн үг эсвэл хэллэгийг цээжээр хэлнэ.
-
Энгийн зүйлүүд ашиглан хүүхдүүдтэй хамт Maтай 7:9–10-ыг жүжигчлэн үзүүл. Энэ нь залбирлын талаар юу зааж байгаа талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Залбиралд тань хариулж байсан туршлагаасаа хуваалц.
Би дэлхийн баялгийн оронд мөнхийн баялгийг эрэлхийлж чадна.
Та дэлхийн зүйлсээс илүүтэй мөнхийн зүйлсийг үнэлэх талаар заадаг хүүхдүүддээ хэрхэн заах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Дэлхийд үнэ цэнтэйд тооцогддог мөнгө эсвэл тоглоом гэх мэт эд зүйл эсвэл зургуудаар дүүрэн “эрдэнэсийн” хайрцаг авчир. Та Maтай 6:19–21-ийг хүүхдүүдтэй хамт уншсаны дараа хайрцган доторх дэлхийн эд зүйлсийг орлох тэнгэрлэг баялгийг бодож олоход туслахыг тэднээс хүс.
-
“Тэнгэрт эд баялгийг … хураахын” (Maтай 6:20) тулд хүүхдүүдийг хийж чадах зүйлүүдээ нэрлэх эсвэл зурахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг уулан дээрх номлолоос дуртай сургаалаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.