Шинэ Гэрээ 2023
1-р сарын 30-аас 2-р сарын 5. Матай 4; Лук 4–5: “Над дээр Эзэний Сүнс байна”


“1-р сарын 30-аас 2-р сарын 5. Матай 4; Лук 4–5: ‘Над дээр Эзэний Сүнс байна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“1-р сарын 30-аас 2-р сарын 5. Maтай 4; Лук 4–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Аглаг буйдад зогсож буй Есүс

Аглаг буйд руу, Эва Колэва Тимоти

1-р сарын 30-аас 2-р сарын 5

Maтай 4; Лук 4–5

“Над дээр Эзэний Сүнс байна”

Энэ хичээлд бэлтгэхдээ, эхлээд Maтай 4 болон Лук 4–5-ыг унш. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Есүсийн зургийг нэг нэгэндээ дамжуулахыг хүүхдүүдээс хүс. Хүүхэд бүрийг зургийг авсных нь дараа, тэднийг Есүсийн дэлхий дээр байхдаа хийсэн ямар нэг зүйлийг хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Maтай 4:1–11; Лук 4:1–13

Би Есүстэй адил зөвийг сонгож чадна.

Бага насны хүүхдүүд “нүгэл үйлдэж эс чадна” (Сургаал ба Гэрээ 29:47). Гэсэн хэдий ч Сатаны уруу таталтыг эсэргүүцсэн Есүсийн түүх хүүхдүүдэд зөвийг сонгох сэдэл төрүүлнэ.

Боломжит үйл ажиллагаа

  • Матай 4:1–11-ээс Есүсийн уруу татагдсан түүхийг ярь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 34–35 дахь “11-р бүлэг: Есүс уруу татагдсан нь”-ийг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.) Тохиромжтой үед түүхийн дундуур “Есүсийг юу хийх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?” гэж асуу.

  • Есүс Христийн зургийг үзүүлээд, бага насны хүүхдийн сонгож болох сонголтуудыг дүрсэл. Таныг сайн сонголтыг дүрслэх бүрд зураг руу нэг алхам ойртохыг хүүхдүүдээс хүс. Буруу сонголтыг дүрслэх бүрд нэг алхам ухрахыг тэднээс хүс.

  • Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 82) гэх зэрэг сайн сонголт хийх тухай дууны үгийг сурахад хүүхдүүдэд тусал. Дууны үгтэй холбоотой зураг, эд юмс эсвэл өөр бодит зүйл ашигла.

Лук 4:18–19

Есүс Христ бол миний Аврагч.

Лук 4:18–19 дээр Есүсийн үүргийг тодорхойлдог. Та өөрсдийнх нь төлөө Түүний хийсэн зүйлд талархахад хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Лук 4:18–19-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Есүс Христ юу хийхээр дэлхий рүү илгээгдсэнийг тайлбарла (бидэнд хэрхэн Тэнгэрлэг Эцэг рүү буцахыг заах, биднийг тайтгаруулах, хүмүүсийг эдгээх). Тэрээр хэрхэн эдгээр зүйлийг таны төлөө хийснийг хуваалц.

  • Цөөн хүүхдийг эргэлзсэн, гунигласан эсвэл өвдсөн болж жүжиглэхэд урь. Бусад хүүхдээс тэдэнд туслахын тулд хийж болох зүйлсийг жүжигчлэн үзүүлэхийг хүс. Есүс Христ бидэнд зааж, биднийг тайтгаруулж мөн эдгээхээр ирсэн бөгөөд бид Түүний үлгэр жишээг дагах ёстой гэдгийг гэрчил.

  • Есүсийн үүргээ биелүүлж байгаа тухай зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулгыг үзнэ үү). Зураг бүр дээр Есүс юу хийж байгааг тодорхойлохыг хүүхдүүдээс хүс. Түүнчлэн хүмүүс Есүстэй адил байхыг хичээж байгаа зургийг үзүүл (Сүмийн сэтгүүлүүдээс олж болно).

Maтай 4:18–22; Лук 5:1–11

Есүс Христ биднийг “хүмүүсийн загасчид” болоход урьдаг.

“Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” (Maтай 4:19) хэмээсэн Аврагчийн урилга хүн бүрд, хүүхдүүдэд ч мөн адил хамаатай.

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 4:18–22-ыг уншихдаа, хоёр хүүхдийг Симон Петр, Андрей болж жүжиглэхэд урь. Энэ эрчүүд Есүсийг дагахын тулд юунаас татгалзсаныг олж тогтооход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдээр Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашиглан эдгээр шүлгийн түүхийг ээлжлэн яриул.

  • Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86) гэх мэт Есүс Христийг дагах тухай дууг хамтдаа дуул. Есүсийг дагахын тулд тэдний хийж чадах зүйлсийг дуунаас олоход хүүхдүүдэд тусал.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Есүсийг дагаснаар тэд хэрхэн “хүмүүсийн загасчид” болж болохыг хүүхдүүдтэй ярилц. Мөн та үйл ажиллагааны хуудасны ижилсүүлэх тоглоомыг тоглуулж болно. Загас бүрээс хоёр хоёр ширхгийг хайчилж аваад, доош харуулж тавь. Хүүхдүүдийг зургийг нэг нэгээр нь ээлжлэн эргүүлж, хоёр ижил хэсгийг олоход урь.

Есүс шавь нараа дуудав

Христ хоёр шавиа дуудав, Гари Эрнэст Смит

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Maтай 4:1–11; Лук 4:1–13

Есүс уруу таталтыг эсэргүүцсэнээр надад үлгэр жишээ үзүүлсэн.

Есүс Христ ч бас Сатанд уруу татагдсан боловч огт бууж өгөөгүй. Та Түүний үлгэр жишээг дагахад хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр Сатаны уруу таталтууд ба Есүсийн хариу үйлдлүүд гэж бичсэн хүснэгт зур. Хүүхдүүдэд Maтай 4:1–11 ба Лук 4:1–13-ыг ашиглан хүснэгтийг бөглөхөд тусал. Хүүхдүүдээс Есүсийн үлгэр жишээг хэрхэн дагаж болохыг асуу.

  • Хүүхэд бурууг сонгохоор уруу татагдаж болох хэд хэдэн нөхцөл байдлыг бич. Хүүхдээр нэгийг сонгуулан уншуулаад, тухайн нөхцөл байдалд тэд хэрхэн уруу таталтыг эсэргүүцэж болохыг хүүхдүүдээс асуу.

Матай 4:1–2

Мацаг барих нь Тэнгэрлэг Эцэгтээ ойр байхад надад тусалдаг.

Есүс тохинуулж эхлэхийнхээ өмнө мацаг барьж, “Бурхантай харилцсан” (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 4:2 [Maтай 4:2, зүүлт тайлбар c дээр]). Мацаг барих нь сүнслэг хүч чадал өгч, Тэнгэрлэг Эцэгт ойр байгаагаа мэдрэхэд тусална гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Maтай 4:1–2-ыг зүүлт тайлбар дээрх Иосеф Смитийн Орчуулгын засварыг ашиглан уншихад урь. Есүс “Бурхантай хамт байхын” тулд юу хийсэн бэ? Мацаг барих нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойрхон байхад тань хэрхэн тусалсныг хуваалц.

  • Өмнө нь мацаг барьж үзсэн хүүхдүүдийг туршлагаасаа хуваалцахад урь. Тэд мацаг барьж үзээгүй хүмүүст мацаг барихыг хэрхэн тайлбарлах вэ?

  • Мацаг барихтай (яагаад, хэзээ эсвэл хэрхэн мацаг барих гэх мэт) холбоотой асуултуудыг жижиг цаасан дээр бичээд, нэг аяганд хий. Хүүхдүүдийг нэг асуулт аваад, хариулах гэж оролдоход урь. Мацаг барих талаар та эсвэл хүүхдүүд ямар туршлага хуваалцаж болох вэ?

Лук 4:16–22, 28–30

Есүс Христ бол миний Аврагч.

Аврагч амьдралыг тань хэрхэн адисалсан талаар тунгаан бод. Та хүүхдүүдийг өөрсдийн амьдрал дахь Аврагчийн нөлөөнд илүү их талархахад хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Лук 4:16–30 дээрх түүхийг ангид товч ярихад бэлдэж ирэхэд урь. Мөн “17-р бүлэг: Назар хотын хилэгнэсэн хүмүүс” (Шинэ Гэрээний түүхүүд, х. 42–43 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео) түүхийг ашиглах нь тустай байж магадгүй.  

  • Хүүхдүүдтэй хамт Лук 4:18-ыг унш. Аврагчийн хийхээр ирсэн хэмээн хэлсэн зүйлсийн жагсаалтыг гаргахыг тэднээс хүс. Христийн эдгээр зүйлийг хийж байсан жишээг судраас эсвэл өөрсдийн амьдралаас хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Туузан цаасан дээр “Есүс Христийн ачаар …” гэж бичээд, хүүхэд бүрд өг. Тэгээд уг өгүүлбэрийг дуусгахад тэднийг урь. Бичсэн зүйлсээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

Maтай 4:18–22; Лук 5:1–11

Есүс Христ биднийг Өөрийг нь дагаж, “хүмүүсийн загасчид” болоход урьдаг.

Хүүхдүүд Аврагчийг дагаж, “хүмүүсийн загасчид” (Maтай 4:19) болох олон арга зам байдаг. Та бусдад үзүүлж болох сайн нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Maтай 4:18–22-ыг мөн Лук 5:1–11-ийг уншихад урь. Есүсийн шавь нар Түүний Өөрийг нь дагах урилгад хэрхэн хариулсан бэ? Бид тэдний үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ?

  • Хүүхдүүдэд загасчлах хэрэгсэл эсвэл загасчны зураг үзүүл. “Хүмүүсийн загасчид” болно гэдэг нь ямар утгатай вэ? Бидэнд хүмүүсийн загасчид болоход туслах ямар ямар арга хэрэгсэл байдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүмүүсийн загасчид байх талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж чадна. Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай ярьж, дуулах үед мэдрэгддэг амар амгалан, хайр энэрэл, халуун дулаан мэдрэмж Ариун Сүнсээс ирдэг гэдгийг хүүхдүүдэд заа. Эдгээр мэдрэмж тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.