Шинэ Гэрээ 2023
1-р сарын 23–29. Матай 3; Марк 1; Лук 3: “Эзэний замыг бэлтгэцгээ”


“1-р сарын 23–29. Maтай 3; Maрк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэцгээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“1-р сарын 23–29. Матай 3; Maрк 1; Лук 3,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Баптисч Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Том Холдман, Иллиной дахь Наувугийн ариун сүмийн өнгөт шилэн цонх

1-р сарын 23–29

Матай 3; Марк 1; Лук 3

“Эзэний замыг бэлтгэцгээ”

Та Баптисч Иохан, Есүс Христ хоёрын баптисмын тухай уншиж байхдаа хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэ. Эдгээр судрыг ойлгож, хүүхдүүдийн гэртээ суралцах үйл явцыг дэмжихэд тань Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага туслах болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Аль хэдийн сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олгохын тулд тэдэнд Есүсийн баптисм хүртэж байгаа зургийг үзүүл. Уг зурагт юу гарч байгааг танд ярихад хүүхдүүдийг уриад, баптисм хүртэх талаар юу боддог тухайгаа хэлэхийг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Матай 3:13–17

Би Есүсийн адилаар баптисм хүртэж чадна.

Та баптисм хүртэхэд бэлдэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд Есүсийн баптисмын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Аврагчийн баптисмын түүхийг товчхон ярь (Maтай 3:13–17; мөн Шинэ Гэрээний түүхүүдийн “10-р бүлэг: Есүс баптисм хүртсэн нь” х. 26–29 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзүүлнэ үү). Есүс санваарын эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулалтаар баптисм хүртсэн гэдгийг тайлбарла. Уг түүхийг хэд хэдэн удаа давтан яриад, санаж байгаа тодорхой зүйлсээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Есүсийн баптисм хүртэж байгаа зургийг мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзүүл. Хүүхдүүдээр хоёр зургийн ижил төстэй талуудыг олуул. (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр баптисм хүртэж буй Есүсийн зураг бий).

  • Хүүхдүүдийн баптисм хүртэхдээ өгдөг амлалтуудыг унш (Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү). Эдгээр зүйлийн алиныг нь одоо хийж байгааг тэднээс асуу.

  • Бишопын зөвлөлийн нэг гишүүнийг хүүхдүүдэд хандан баптисм хүртэхээс нь өмнө тэдэнтэй хийх баптисмын ярилцлагын талаар ярихад урь.

  • Баптисм” (Хүүхдийн дууны ном, 54) гэх мэт баптисмын тухай дууг хамтдаа дуул. Нэг хүүхдээс бусад хүүхдийг дуулах үед дууг удирдахыг хүсэж болно.

Баптисм хүртэж буй охин

Бид баптисм хүртсэнээр Есүсийн үлгэр жишээг дагадаг.

Maтай 3:11, 16

Ариун Сүнс надад тусалдаг.

Хүүхдүүд баптисм хүртэхээс гадна Ариун Сүнсний бэлэг хүлээн авахаар бэлтгэж байгаа. Та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 3:11, 16-г ашиглан Есүсийг баптисм хүртэх үед Ариун Сүнс Түүн дээр бууж ирсэн (энэ үйл явдал болсны тэмдэг болж тагтаа бууж ирсэн) гэдгийг заа. Ариун Сүнсний бэлэг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 105) зургийг үзүүлээд, бид гишүүнээр батлуулах үедээ Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг гэдгийг тайлбарла.

  • Есүсийн зураг, зөөлөн хөнжил, луужин, газрын зураг гэх мэт зүйл дотор нь хийсэн хайрцаг авчир. Хүүхдүүдийг нэг зүйл сонгоход уриад, тэр зүйл нь хэрхэн Ариун Сүнсний бидэнд тусалдаг арга замыг буюу Есүсийн тухай гэрчлэн (Иохан 15:26-г үзнэ үү), биднийг тайтгаруулж (Иохан 14:26-г үзнэ үү), бидэнд зөв замыг зааж өгдөг (2 Нифай 32:5-ыг үзнэ үү) болохыг төлөөлдгийг тайлбарлахыг хүс.

  • Ариун Сүнснээс тусламж хүлээн авсан хувийн туршлагаасаа хуваалц.

  • Хүүхдүүдийг “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) дууг дуулж байхдаа Ариун Сүнсний бидэнд тусалдаг арга замуудыг олж мэдэхэд урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Maтай 3

Би Аароны санваарын ёслолуудын ачаар адислагдсан.

Баптисч Иохан Аароны санваартай байсан ба Түүний тухай Матай 3-аас унших нь хүүхдүүдэд Аароны санваарын талаар заах сайхан боломж юм. Бидэнд ирдэг адислал, хүч нь энэ санваараар дамжин ирдэг гэдгийг таньж мэдэхэд тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Сургаал ба Гэрээ 20:46, 58–60; 84:111-ийг ашиглан хүүхдүүдийг Аароны санваарын үүргүүдийн жагсаалт гаргахад урь. Иохан эдгээр үүргийн заримыг хэрхэн биелүүлж байгаа жишээг Maтай 3-аас олж харахыг хүүхдүүдээс хүс. Бид хэрхэн Иоханы адил бусдыг Христэд ирэхэд урьж чадах вэ?

  • Баптисм, ариун ёслолын ёслолуудыг гүйцэтгэж буй Аароны санваартнуудын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 103–104, 107–108). Эдгээр ёслол нь Есүс Христ ба Түүний Цагаатгалыг хүлээн авахад биднийг хэрхэн бэлтгэдэг талаар ярилц.

  • Хамтдаа Сургаал ба Гэрээ 13:1-ийг уншаад, Баптисч Иохан Иосеф Смитэд Аароны санваарыг сэргээж өгсөн гэдгийг гэрчил. Аароны санваар сэргээгдсэнээр тэд хэрхэн адислагдсаныг хүүхдүүдээс асуу.

Maтай 3:13–17; Maрк 1:1–11; Лук 3:2–18

Би баптисмын гэрээгээ сахиж чадна.

Есүсийн баптисмын түүхийн талаар сурах нь баптисмын гэрээнүүдээ эргэн санаж, тэдгээрийг сахих амлалтаа шинэчлэхэд хүүхдүүдэд туслах сайхан боломж мөн.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Марк 1:1–11 шүлгүүдийг ээлжлэн уншихад урь. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг баптисм хүртээсэй хэмээн хүсдэг талаар ярилц. Есүст нүглээс цэвэршүүлэгдэх хэрэгцээ байгаагүй хэдий ч яагаад баптисм хүртсэн бэ? Матай 3:13–15 ба 2 Нифай 31:6–7-г ашиглан эдгээр асуултад хариулт олоход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийн баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнүүдийг Moзая 18:8–10 ба Сургаал ба Гэрээ 20:37-оос унш. Хүүхдүүдийг эдгээр судрыг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрээ бичихэд урь.

  • Баптисмын гэрээнүүдийг маань төлөөлсөн үг хэллэгийг эсвэл зурагтай хоёр хоёроор нь ижилсүүлдэг хэд хэдэн карт хийж бэлд. Картуудыг доош харуулж тавь. Хүүхдүүдийг картыг хоёр хоёроор нь ээлжлэн дээш харуулж тавин, ижилсүүлэхэд урь. Картуудыг ижилсүүлсэн бол хүүхдүүдийг уг гэрээг ямар арга замаар сахисан талаараа хуваалцахад урь.

  • Баптисмын гэрээнүүдээ сахиснаар хэрхэн адислагдсанаа хуваалц.

Maтай 3:11, 16

Ариун Сүнс намайг удирдан чиглүүлж чадна.

Хүүхдүүд Ариун Сүнсний удирдамжийг хэрхэн таньж мөн дагахад суралцаж байгаа. Баптисмын гэрээнүүдээ сахих нь Түүний чиглүүлгийг хүлээн авахуйц зохистой байхад тусална гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхэд бүрээс дараах судруудын аль нэгийг сонгон уншаад, Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдгийг тайлбарлахыг хүс. Үүнд: Хиламан 5:30; Сургаал ба Гэрээ 6:23; 8:2–3; 11:12–13.

  • Нэг хүүхдээс Матай 3:11-ийг уншихыг хүс. Ариун Сүнс хэрхэн галтай адил байдаг вэ? Жишээлбэл, гал нь тав тухтай байлган мөн гэрэл гаргаж, биднийг хөтлөн удирддаг (Иохан 15:26; 2 Нифай 32:5-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдийг нүдээ аниад алгаа дэлгэхэд урь. Дараа нь тэдний гарын алгыг өдөөр юм уу утсаар ирвэгнүүл. Үүнийг мэдэрмэгц энэ тухай хэлэхэд тэднийг урь. Энэ үйл ажиллагаа Ариун Сүнсний өдөөлтийг таних талаар юу зааж байна вэ?

  • Хүүхдүүдийг Ариун Сүнстэй холбоотой олж авсан туршлагаасаа хуваалцахад урь. Яагаад гэрээнүүдээ сахих нь Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад бидэнд тусалдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг эцэг эх, гэр бүлийн гишүүдээсээ эсвэл найз нөхдөөсөө баптисмынх нь тухай асуухад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хувийн илэрхийлэлт эрэлхийл. Эдгээр тоймыг заах үедээ тэдгээрийг зайлшгүй дагах удирдамж гэж битгий бод. Үүний оронд та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээний талаар бодож байхдаа сүнслэг удирдамж хүлээн авах санаа болгон ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)