Шинэ Гэрээ 2023
1-р сарын 9–15. Матай 2; Лук 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн


“1-р сарын 9–15. Матай 2; Лук 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“1-р сарын 9–15. Maтай 2; Лук 2,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Тэмээгээр аялж буй мэргэд

Түүнийг хүндэтгэе, Дана Марио Вүүд

1-р сарын 9–15

Матай 2; Лук 2

Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн

Таны заадаг хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийн эрхэм нандин хөвгүүд, охид юм. Тэдэнд судраас заахаар эрэлхийлэх үедээ Түүнээс туслахыг хүс. Тэр таныг онцлох хэрэгтэй зарчмууд руу чиглүүлж, Өөрийнх нь хүүхдүүдэд хүрэх үйл ажиллагааны санаануудын сэдлийг өгөх болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн төрөлтийн талаар мэддэг зүйлээ ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд уг түүхийн аль хэсэг таалагддаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Лук 2:1–14

Есүс мэндэллээ.

Есүс энэ дэлхий дээр төрж, бидний Аврагч болохын тулд Тэнгэрлэг Эцэгээ болон гэрээ орхисон юм. Та Христийн төрсөн тухай түүхийг санахад хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Христийн төрөлтийн түүхийг уншихдаа, хүүхдүүдийг уг түүхийг өөрсдөө жүжигчлэн үзүүлэхэд урь эсвэл уг түүхийг эргэн уншихдаа, энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х.19–21 дээрх “5-р бүлэг: Есүс Христ мэндэлсэн нь”-ийг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.)

  • Христийн төрөлтийг үзүүлсэн тоглоом байдаг бол түүнийгээ авчраад, Есүс Христийн төрсөн түүхийг тэдэнд ярьж өгөхдөө хэсгүүдийг нь зохих газруудад байрлуулахад хүүхдүүдийг урь. Та мөн Христийн төрөлтийн тухай зургийг үзүүлж болно (жишээлбэл, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Христийн төрөлтийг үзүүлсэн тоглоом дээрх хүмүүсийг заагаад, хүн бүрийн тухай мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Есүсийн төрсөн тухай хүүхдүүдийн дуртай дуунуудыг хамт дуул. Ингэхдээ Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийл. Яагаад тэд Есүст хайртай талаараа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Матай 2:1–12

Би Есүст сайн бэлэг өгч чадна.

Мэргэн хүмүүс Есүст алт, гүгэл, мир бэлэглэв. Хүүхдүүд ч бас хайр, үйлчлэл, дуулгавартай байдал гэх мэт бэлгийг Есүст өгч болно гэдгийг тэдэнд заахын тулд та энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 2:1–12 дээрх түүхийг уншиж байхдаа, мэргэн хүмүүсийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Та мөн Мэргэд бэлэг өгөв (ChurchofJesusChrist.org) зургийг үзүүлж болно.

  • Есүст өгч болох бэлгийг төлөөлсөн зураг, эд зүйлсийг бэлэг байдлаар баглаж боо. Бэлгүүдийг задлахад хүүхдүүдийг туслахыг уриад, бид эдгээр бэлгийг Аврагчид хэрхэн өгдгийг ярилц.

  • “Сайн найз байх” эсвэл “залбирах” гэх мэт Есүст өгч болох бэлгүүдээ жагсааж бичихэд нь хүүхэд бүрд тусал. Хүүхдүүдийг жагсаалтаа ангийнхантайгаа хуваалцаад, өнөөдөр Есүст өгч болох нэг “бэлгийг” сонгоход урь.

Лук 2:40–52

Есүс надтай адил хүүхэд байсан.

Аврагчийн хүүхэд насны тухай суралцах нь заадаг хүүхдүүдэд тань өөрсдийгөө Түүнтэй холбоход тусалж болох юм. Одоо Есүстэй адил байх талаар эдгээр шүлгээс юу сурч болохыг хүүхдүүдээс асуу.

Боломжит үйл ажиллагаа

  • Тойргийн өсвөр үеийнхний нэгийг ангид ирээд, Есүс залуу хөвгүүн байхдаа ариун сүмд зааж байсан түүхийг хуваалцахад урь.

  • Хэдэн хүүхдээс нялх байсан үеийнхээ зургуудыг авчирч үзүүлэхийг урьдчилан хүс. Тэднээс хэрхэн өсөж том болсныг нь асуу. Есүсийн өсөж том болсон зарим жишээг хуваалц (Лук 2:40, 52-ыг үзнэ үү). Хүүхдүүдтэй хамт“Есүс над шиг хүүхэд байв” (Хүүхдийн дууны ном, 34) дууг эсвэл Аврагчийн тухай өөр дуу дуул.

  • Лук 2:52-ыг уншаад, “мэргэн ухаан” ба “бие хаа” гэдэг нь ямар утгатай үгс болохыг тайлбарла. Мэргэн ухаан нь өсөх, Бурханы болон олон түмний тааллыг олох гэдэг нь ямар утгатай болохыг харуулах үйлдэл хийхийг та хүүхдүүдээс хүсэж болно. Жишээлбэл, тэд ном уншиж эсвэл тусламж хэрэгтэй хүнд тусалж байна гэх мэт үйлдэл үзүүлж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Лук 2:1–21; Maтай 2:1–12

Эртний бошиглогчид Аврагчийн төрөлтийг зөгнөн хэлсэн.

Бошиглогч, итгэгчид Аврагчийн төрөхийг олон зууны туршид харуулдан хүлээж байсан. Энэ үнэнийг ойлгох нь Аврагчийн амьдрал ба тохинуулалд илүү их талархахад хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Төрсөн өдөр эсвэл баяр ёслол гэх мэт хүсэж хүлээдэг зүйлсийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдээр Хиламан 14:2–5-ыг уншуулаад, бошиглогчдын хүсэн хүлээж байсан зүйлийг олуул.

  • Аврагчийн төрөлтийн тухай зарим бошиглолыг хамтдаа унш (Исаиа 7:14; 9:6; 1 Нифай 11:18; Хиламан 14:5-ыг үзнэ үү). Эдгээр бошиглолд орсон нарийн тодорхой зүйлсийг жагсаан бичиж мөн тэдгээрийн биелэлтийг Лук 2:1–21 ба Maтай 2:1–12-оос олоход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийг Матай 2:1–12 эсвэл Лук 2:1–21-ээс ямар нэгэн зүйлийн талаар зураад, Есүсийн мэндэлсэнд талархдаг шалтгаанаа хуваалцахад урь.

Мариа, Иосеф, Симеон нар бяцхан Есүсийн хамт

Симеон бяцхан Христийг бишрэн хүндэтгэсэн нь, Грэг K.Oлсэн

Лук 2:40, 52

“Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.”

Таны заадаг хүүхдүүдэд Есүстэй адил өөрсдийгөө бэлтгэх чухал зорилго бий. Тэд Есүсийн үлгэр жишээнээс юу сурч мэдэж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Та Лук 2:40, 52-ыг уншиж байхдаа, Есүсийн хийсэн зүйлийг олж сонс гэж хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг бага байсан үетэйгээ харьцуулбал чухам юугаараа өсөж том болсноо хуваалцахад урь. Сайн мэдээг бага багаар мэдэж авсан өөрийн туршлагыг хуваалц. Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Лук 2:40, 52 дээрх үг хэллэгийг харуулсан үйл ажиллагаануудыг явуул. Жишээлбэл, та хүүхэд бүрийн өндрийг хэмжиж (“Есүсийн бие хаа … өссөөр байсан”) эсвэл тэднээр дуртай судрыг нь хуваалцуулж болно (“мэргэн ухаан нь өссөөр байсан”). Юугаараа өсөж том болж байгаагаа тэмдэглээд, үүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдэд тусал.

  • Лук 2:40, 52-ыг уншсаныхаа дараа, Есүс тэдний насан дээр байхдаа ямар байсан гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэрээр эхдээ хэрхэн ханддаг байсан бэ? Ах, эгч, дүүдээ хэрхэн ханддаг байсан бэ?

Лук 2:41–52

Би Есүсийн үлгэр жишээг дагаж чадна.

Есүс залуу хөвгүүн байхдаа ч ариун сүмд сайн мэдээг зааж байсан. Үүний адил, ангийн тань хүүхдүүдэд эргэн тойрныхоо хүмүүст заах зүйл олон байгаа.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Лук 2:41–52 дахь түүхийг товчилж ярихаар бэлдэж ирэхэд урь. Уг түүхийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд “Эцэгийнхээ гэрт” (49-р шүлэг) гэдэг нь ямар утгатай болохыг заа. Жишээлбэл, та өөрийнхөө эсвэл эцэг эхийнхээ хийдэг ажлыг хэлж болно. Есүсийн дэлхий дээрх эцэг болох Иосефын “ажил” юу байсан бэ? (Матай 13:55-ыг үзнэ үү). Түүний Тэнгэрлэг Эцэгийн ажил юу байсан бэ? (Лук 2:46–49-ийг мөн Moсе 1:39-ийг үзнэ үү).

  • Хүүхдүүдтэй хамт Лук 2:46–49-ийг уншаад, “Есүс хэрхэн ‘Эцэгийнхээ ажлыг’ хийж байсан бэ?” гэж асуу. Тэнгэрлэг Эцэгийн ажлыг хийхэд тусалж болох арга замуудыг самбар дээр жагсаан бичих эсвэл зурахад хүүхдүүдэд тусал.

  • Залуу хөвгүүн байсан Есүстэй адил тэд ч гэсэн сайн мэдээг зааж чадна гэсэн итгэлтэй болоход нь хүүхдүүдэд туслахын тулд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос нэг нэгэндээ зарчим зааж дадлага хийхэд тэдэнд тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Христийн төрөлтийн тухай сурч мэдсэн зүйлээ гэр бүлийхэндээ заахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд сониуч байдлаар мөн янз бүрийн арга замаар суралцдаг. Хүүхдүүд шинэлэг, олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Тэдэнд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, судлахад мөн шинэ зүйлийг туршиж үзэхэд туслах үйл ажиллагаануудыг ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)