“1-р сарын 16–22. Иохан 1: ‘Бид Мессиаг оллоо,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 16–22. Иохан 1,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
1-р сарын 16–22
Иохан 1
Бид Мессиаг оллоо
Та Иохан 1-ийг уншиж байхдаа хүлээн авсан сүнслэг өдөөлтөө бичиж тэмдэглэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм энэ бүлгийг судлахад тань тусална. Дараах санал болгосон үйл ажиллагаанууд нь Иохан 1 дээрх зарчмуудыг суралцахад хүүхдүүдэд туслах санаануудыг танд өгнө. Шаардлагатай бол том хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаануудыг бага насны хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.
Хуваалцахад урь
Та Есүсийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад нь хүүхдүүдэд туслахын тулд Түүний Иохан 1-д дүрсэлсэн, үүргүүдээ биелүүлж байгаа зургуудыг үзүүлж болно (жишээ нь дэлхийг бүтээж байгаа эсвэл сайн мэдээг зааж байгаа гэх мэт). Зураг дээрх үйл явдлыг дүрслэхийг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.
Тэрээр мөнх бус амьдралынхаа өмнөх оршихуйд Бурхан Эцэгтэй хамт амьдарч байсан гэдгийг Иохан заасан. Бид ч бас төрөхөөсөө өмнө Бурхантай хамт амьдарч байсан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Та энэ үнэнийг хүүхдүүдэд хэрхэн заах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Иохан 1:1 дээрх “Үг” гэдэг нь Есүс гэдгийг тайлбарла. Уг шүлгийг чанга уншаад, “Үг” гэж унших бүрд “Есүс” гэж хэлэхийг хүүхдүүдээс хүс. “Premortal Life” (ChurchofJesusChrist.org; мөн Behold Your Little Ones [2008], 15-ыг үзнэ үү) хэмээх зургийг үзүүл. Есүс Христ энэ дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдардаг байсан гэдгийг тайлбарла.
-
Дэлхийд ирэхээс өмнөх бидний амьдралын тухай хүүхдүүдэд заахын тулд дараахтай адил эх сурвалжуудаас авч зур. Үүнд: “Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө” (Шинэ Гэрээний түүхүүд дэх х. 1–5 эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видео) эсвэл Судруудын удирдамж дахь “Мөнх бус байдлын өмнөх амьдрал” (scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Нэг аав эсвэл ээжийг нялх хүүхдээ ангид авчрахад урь. Уг нялх хүүхдийн сүнс дэлхийд ирэхийн өмнө хаана байсан талаар хүүхдүүдээс асуу. Бид ч мөн нялх хүүхдүүд байсан бөгөөд төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт сүнсэн хүүхдүүдийнх нь хувьд тэнгэрт амьдарч байсан гэдгийг гэрчил.
Есүс бүх зүйлийг бүтээсэн.
Бүтээгчийн хувьд гүйцэтгэсэн Христийн үүргийг мэдэх нь Түүнийг бишрэн хүндэтгэх тэдний мэдрэмжийг өсгөн нэмэгдүүлнэ.
Боломжит үйл ажиллагаа
-
Иохан 1:3-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймоос зураг үзүүл. “Бүх зүйлийг [Есүс Христ] бүтээсэн” гэсэн өгүүлбэрийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал.
-
Нэг хүүхдэд Их Эзэний бүтээлүүдийн зургийг үзүүл. Тухайн хүүхдийг уг зургийг бусад хүүхдэд дүрслэхийг мөн бусдаас нь уг зүйлийг таахыг хүс.
-
Хүүхэд бүрээс Есүс Христийн бүтээсэн ямар нэг зүйлийг нэрлэхийг хүс. Дэлхийг болон Их Эзэний бусад бүтээлийг хайрлан хамгаалах арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.
Би бусдыг Христэд ирж, Түүний тухай суралцахад урьж болно.
Иохан 1 нь Есүс бол Бурханы Хүү гэдгийг “ирж мөн хар”-хад хүмүүсийг урьсан шавь нарынх нь цэдгийг агуулдаг. Бага насны хүүхдүүд ч гэсэн энэ жишээг дагаж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Андрей Есүсийн тухай хэрхэн олж мэдсэнийг тайлбарлаад, дараа нь Андрей Петрт хэрхэн заасныг ярь (Иохан 1:35–42-ыг үзнэ үү). Сүмийн талаар хэрхэн олж мэдсэнээ хуваалц эсвэл нэг шинэ гишүүнийг Сүмийг хэрхэн мэддэг болсноо хуваалцахад урь.
-
Филип Натанаелыг “ирж, хар л даа” хэмээн урьж байгаа түүхийг хуваалц (Иохан 1:43–51). Есүсийн зургийг хайрцган дотор нууж, нэг хүүхдийг “ирж, хараад,” харсан зүйлээ бусад хүүхдэд хэлэхэд урь.
-
Хүүхдүүдээр энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будуулаад, үүнийгээ ашиглан хэн нэгнийг Есүсийн тухай суралцахад урихад тэднийг урамшуул.
-
Нэг хүүхдийг хэн нэгэнтэй тоглоом эсвэл бэлэг хуваалцаж байсан тохиолдлынхоо талаар хуваалцахад урь. Бид сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох вэ? Найзтайгаа сайн мэдээг хуваалцсан хүүхдийн түүхийг ярь. Жишээлбэл, “Найз ба номлогч,” Friend, July 2018, 12–13; Лиахона, 2018 оны 7-р сар, 70–71 гэх мэт түүхийг хуваалцаж болно.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.
Тэрээр бүр төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Иохан 1:1–5-ыг унших үед тань Христийн мөнх бус байдлын өмнө хийсэн ажлын юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Есүс төрөхөөсөө өмнө юу хийсэн тухай ямар нэг зүйл мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. Тэднийг Иохан 1:1–5-аас хариултаа хайж олоход урь. Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5-ыг (Библийн хавсралт дахь) харах нь тустай байж болно.
-
“Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө”-ний зарим хэсгийг (Шинэ Гэрээний түүхүүд х. 1–5 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.) Есүс Христийн талаар юу олж мэдсэнийг хүүхдүүдээс асуу.
-
Зарим суралцагчийг хийж бүтээсэн ямар нэг зүйлээ ангидаа үзүүлэх эсвэл дүрслэхээр бэлдэж ирэхэд хэдэн өдрийн өмнө урь. Их Эзэний зарим бүтээлийн зургуудыг үзүүлээд, Иохан 1:3-ыг ашиглан Есүс Христ дэлхийг болон дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн гэдгийг тайлбарла.
Есүс Христ бол миний гэрэл.
Гэрлийн бэлгэдэл нь Аврагчийг болон Түүний сайн мэдээг ойлгоход хүүхдүүдэд тусална. Дэлхий ертөнц харанхуй мэт санагдах үед Аврагчийн гэрлийг эрэлхийлэх сэдлийг та хүүхдүүдэд хэрхэн төрүүлж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Дуулал 27:1; Иохан 1:4–9; Moзая 16:9; ба Сургаал ба Гэрээ 39:1–2-ыг уншаад, эдгээр сударт нийтлэг хэрэглэсэн үг хэллэгүүдийг хайж олоход урь. Есүс Христ хэрхэн гэрэлтэй адилхан бэ?
-
Аврагчийн зургийг мөн гар чийдэн гэх мэт гэрэл гаргадаг ямар нэг зүйлийг үзүүл. Есүс Христ эдгээр зүйлтэй юугаараа адилхан бэ? Бид хэрхэн Түүний гэрлийг бусадтай хуваалцаж болох вэ? “Эзэн бол гэрэл” (Дуулал, д. 42)-ийг эсвэл сайн мэдээний гэрлийн тухай өөр дуу дуул.
-
Харанхуйд байхдаа эсвэл айсан үедээ юу хийдгийг хүүхдүүдээс асуу. Тэд айсан үедээ үргэлж Аврагчид хандаж болно гэдгийг гэрчил.
Есүс Христийн дагагчийн хувьд би бусдыг Түүнийг дагахад урьж чадна.
Бусдыг Аврагчийн тухай суралцахад урихад хүүхдүүдийг урамшуулахын тулд Иохан 1:35–51 дээрх жишээнүүдийг хэрхэн ашиглаж болох талаар бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Иохан 1:35–51-ийг судлан, бусдыг Аврагчийн талаар суралцахад урих талаар хүмүүсийн хэлсэн зүйлсийг олж мэдэхэд тусал. Түүний тухай суралцахад найзыгаа урихдаа хэлж болох зүйлийг хэлүүлэн, тэднээр дадлага хийлгэ.
-
Найзаа эсвэл гэр бүлийн гишүүнээ Есүс Христийн тухай илүү ихийг мэдэж авахад урихын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан урилга хийхийг хүүхдүүдээс хүс.
-
Хүүхдүүдэд хайрладаг дуртай зүйлийнхээ талаар ангийнхандаа ярих боломж олго. Сайн мэдээг хуваалцах нь хайрладаг зүйлийнхээ талаар бусадтай хуваалцахтай адил байж болно гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг хайрладаг хэн нэгнээ Есүс Христийн тухай илүү ихийг мэдэж авахад урихад урамшуул.