2018
Найз ба номлогч
2018 оны долоодугаар сар


Гэрлээ гэрэлтүүл

Найз ба номлогч

A Friend and a Missionary

Сайн уу? Миний нэрийг Хуан Баутиста гэдэг. Би Аргентинаас ирсэн. Би сайн мэдээг хуваалцсанаар гэрлээ гэрэлтүүлдэг.

Дотнын найзууд

Миний сайн найз Факундо бид хоёр бүр таван настайгаасаа бие биенээ мэддэг. Бид хоёр хөл бөмбөг тоглох дуртай. Би түүнийг Сүмийн олон үйл ажиллагаанд урьж байсан.

Факундогийн эхний асуулт

Нэг удаа Факундо бидэнтэй хамт оройн хоол идэж байхдаа “Танай гэр бүл яагаад дандаа залбирдаг юм бэ?” гэж асуусан. “Яагаад гэвэл Тэнгэрлэг Эцэг биднийг адисалдаг мөн энэ нь Түүнд талархлаа илэрхийлэх арга” гэж би хэлсэн юм. Тэр маш их гайхаж байв.

Гэр бүлийн үдэш

Манай дүү Бэнжамин баптисм хүртэхэд бэлэн болж байсан үед нэгэн гэр бүлийн үдэшт Факундо ирсэн. Факундо Сүнсийг мэдэрсэн бөгөөд би бас баптисм хүртэж болох уу гэж асуусан. Тэгэхэд манай аав Факундогийн аав, ээжтэй ярьсан юм.

Номлогчид Факундогийн гэр бүлийнхэнд заасан. Тэгээд Факундо болон түүний эгч Аугистин хоёр баптисм хүртсэн. Түүний аав, ээж сүмд ирдэг ч баптисм хараахан хүртээгүй байгаа.

Факундогийн хоёр дахь асуулт

Факундо манай ээжээс, би Бурханы талаар тан шиг их мэддэг болох болов уу? гэж асуусан. Ээж инээмсэглэн, хэрвээ судруудыг уншиж, залбирах юм бол бүр илүү ихийг ч сурч чадна гэж хэлсэн.