2018
Изабэллийн аялал
2018 оны долоодугаар сар


Изабэллийн аялал

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

Аян зам нь удаан, аюултай байх хэдий ч ариун сүмд очих нь үнэ цэнтэй байх болно.

Бразил, 1992

Isabelles Journey

Изабэлл гүн цэнхэр тэнгэр өөд нүдээ онийлгон харав. Ямар ч үүл харагдсангүй. Тэр хатсан уруулаа норгов.

Түүний аав, ээж хоёр нь гадасны ерөнхийлөгч Сантьяготой аяархан ярилцаж байв. Завины мотор маш чанга байсан учраас тэр тэдний ярихыг сонсож чадахгүй байлаа. Гэхдээ тэдний юу ярьж байгааг тэр мэдэж байв. Уух ус дуусчихсан байсан.

Изабэлл өөрсдийн аяны гол шалтгаан дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байлаа. Тэд гэр бүлээрээ лацдан холбуулахаар ариун сүм рүү явж байв. Тэр жаахан охин байхаасаа л аав, ээж хоёрынхоо Сао Пауло дахь үзэсгэлэнт ариун сүмийн талаар ярьж байсныг санадаг байв. Тийшээ явах нь бараг л үлгэр мэт санагдаж байлаа. Изабэллийн гэр бүл Амазоны гүн ой дотор Манауст амьдардаг байсан бөгөөд ариун сүм 2000 гаруй милийн (3219 км) зайд байдаг байв.

Тэгтэл ерөнхийлөгч Сантьяго тэнд очих зургаан өдрийн аяныг төлөвлөв. 100 гаруй гишүүн явахаар шийдсэн байна. Ээж нь түүнд “Энэ нь золиослол болох болно, гэхдээ золиослол адислал авчирдаг” гэж хэлсэн байв.

Эхлээд аян нь сэтгэл хөдөлгөм байлаа. Тэд завины тавцан дээр өлгөдөг оронд унтаж, дуулал дуулж мөн судар уншиж байсан.

Тэгтэл уух ус дууссан байсан бөгөөд голын ус уухад дэндүү бохир байв.

Изабэлл ээжийгээ гаранд нь хүрэхийг мэдэрчээ. Тэр “Ерөнхийлөгч Сантьяго биднийг нэг дор цуглуулж байгаа мөн бид бороо орохын төлөө залбирна” гэж хэлэв.

Изабэлл тэр хүмүүстэй нэгдэн, залбирал ч эхлэв. Залбирч дууссаны дараа тэр хүзүүн дээр нь хүйтэн агаар сэрвэгнэхийг мэдэрчээ. Тэр завины хажуу руу гүйн очоод, дуу алдав. Шуурганы саарал үүлнүүд тэдний зүг нүүж байлаа. Удалгүй бороо цутган орж эхэлжээ. Тэр борооны дуслыг уухаар амаа ангайж байлаа.

Ээж нь “Хурдал!” “Сав, түмпэн, юу ч хамаагүй бариад тос” гэж хашгирав.

Изабэлл сав аваад, гараа сунгав. Тэр чадахынхаа хэрээр ус тосохыг хүсэж байлаа. Хүн бүр инээн, баярлан, хамтдаа хөдөлмөрлөсөн юм. Удалгүй тэд усанд нэвт нордог маш том үдэшлэг хийж байгаа мэт байв. Бороо 15 минут үргэлжилжээ. Энэ нь тэдэнд өөрсдөдөө хэрэгтэй усаа нөөцөлж авах хангалттай хугацаа байв. Энэ бол гайхамшиг байлаа.

Удалгүй завь нь газарт хүрсэн юм. Гэхдээ тэд цааш 1500 миль (2414 км) явах хэрэгтэй байв. Аяллын цаад хэсэгт хүн бүр автобусаар аянаа үргэлжлүүлсэн юм. Хэдэн өдрийн туршид автобус нь бартаат замаар донслон явж байлаа. Нэг удаа хүчтэй донсолсноос цонхны шил нь хагарчээ. Заримдаа тэд халуун, хүн ихтэй хотын дундуур явж байв. Гэхдээ хотод ядаж л зам нь гайгүй, тийм ч их донсолгоотой байсангүй.

Тэд аль нэг тосгон юм уу хотод юм идэхээр зогсоход хүн бүр дандаа баяртай байдаг байсан. Тэд замдаа Сүмийн байруудад эсвэл Сүмийн гишүүдтэй хамт ундалж байлаа. Эхний орой нь тэд их орой ирсэн болохоор Изабэлл хэн ч хүлээгээгүй байх даа гэж санаа нь зовж байв. Ээж нь “Битгий санаа зов. Хар даа!” гэж ядрангуйгаар инээмсэглэн хэлэв.

Салбарын ерөнхийлөгч болон Сүмийн гишүүд зам даган зогсоод, хүлээж байлаа. Тэд “Золиослол адислал авчирдаг” гэсэн бичигтэй самбар барьсан байв. Изабэлл инээмсэглэв. Ээжийнх нь зөв байлаа!

Гурван өдөр донслон давхисны дараа бид эцсийн эцэст Сао Паулод хүрсэн юм. Изабэлл муруй замаар эргэх үед илүү сайн харахын тулд суудал дээрээ босож зогсов. Гэнэт автобусанд байсан бүх хүн баяр хөөртэйгөөр “Ариун сүм! Ариун сүм” хэмээн дуу алдацгаав. Тэд эгнүүлэн тарьсан далдуу модны дээгүүр ариун сүмийн өндөр, шовх орой цухуйж байхыг харж байв.

Хүн бүр эцэж ядарсан байсан ч хэн ч амрахыг хүссэнгүй. Тэд тэр даруй лацдан холбуулахыг хүсэж байлаа. Изабэллийн гэрийнхний лацдан холбуулах цаг болоход тэрээр цагаан хувцсаа нямбайлан өмсөв. Тэр лацдан холбох өрөөнд орохдоо аавынхаа нүүр дүүрэн инээж байгааг харлаа. Ээжийнх нь нүүрээр баярын нулимс урсаж байв. Тэдний аялал урт удаан, бүр аюултай байсан. “Гэхдээ золиослол маань үр дүнгээ өглөө” гэж Изабэлл бодов. Изабэлл гэр бүлтэйгээ лацдан холбуулахаар суудлаа эзлэхдээ инээмсэглэж байлаа.