Хуучин Гэрээний баатрын хуудас
Рут үнэнч найз байсан
Наоми гэдэг нэртэй нэгэн эмэгтэй хоёр хүү болон тэднийхээ эхнэрүүдтэй хамт амьдардаг байв. Хоёр хүү нь хоёулаа нас барахад Наоми бэрүүддээ төрхөмдөө буцаж болно гэж хэлжээ. Гэвч бэрүүдийнх нь нэг болох Рут маш үнэнч байсан. Тэр үлдээд, Наомийг халамжлахад туслахаар шийджээ. Рут ойролцоох талбайгаас тариа цуглуулахаар явж гэнэ. Уг талбайн эзэн нь Рутийг ямар сайн хүн болохыг нь сонссон байв. Тэр Рутэд эелдэг хандаж байв. Рут түүнтэй гэрлэхээр шийдсэн. Рут, Наоми хоёр найзууд хэвээр үлдсэн бөгөөд Наоми Рутын хүүг халамжлахад тусалдаг байв. Олон жилийн дараа, Есүс энэ гэр бүлийн удмаас төрсөн билээ. Тэгэхээр Рут Есүсийн өвөг дээдсийн нэг байсан гэсэн үг!
Рут
Рут үнэнч найз байхыг сонгосон бөгөөд би ч бас тэгж чадна!
-
Рут 1:16-г чээжил.
-
Үнэнч байна гэдэг нь хэцүү ч гэсэн хэн нэгнийг дэмжинэ гэсэн үг юм. Хэн нэгэн өөрт чинь үнэнч байсан цаг үеийн тухай өдрийн тэмдэглэлдээ бич.
-
Энэ долоо хоногт шинэ найзтай бол. Тэдний тухай гурван хөгжилтэй зүйлийг мэдэж ав.
-
Би …-ээр сайн найз байж чадна